Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)
Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ.
Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно.
Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.
1 וַתִּתְפַּלֵּ֤ל חַנָּה֙ וַתֹּאמַ֔ר עָלַ֤ץ לִבִּי֙ בַּֽיהוָ֔ה רָ֥מָה קַרְנִ֖י בַּֽיהוָ֑ה רָ֤חַב פִּי֙ עַל־ א֣וֹיְבַ֔י כִּ֥י שָׂמַ֖חְתִּי בִּישׁוּעָתֶֽךָ׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Тэгээд Ханнаа ийнхүү залбирчээ. Элэг зүрхнээсээ би ИАВЭд баясна. Эрх сүрийг минь ИАВЭ өргөнө. Ам минь дайсан руугаа бахтайяа ангайна. Авралд нь би баярлан хөөрнө.
Солонгос (католик Библи) 한나가 이렇게 기도하였다. “제 마음이 주님 안에서 기뻐 뛰고 제 이마가 주님 안에서 높이 들립니다. 제 입이 원수들을 비웃으니 제가 당신의 구원을 기뻐하기 때문입니다.
2 אֵין־ קָד֥וֹשׁ כַּיהוָ֖ה כִּ֣י אֵ֣ין בִּלְתֶּ֑ךָ וְאֵ֥ין צ֖וּר כֵּאלֹהֵֽינוּ׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] ИАВЭтай адил ариун нь үгүй. Танаас өөр хэн ч үгүй. Хаа ч бай Бурхантай минь адил Хад мэт хамгаалалт үгүй.
Солонгос (католик Библи) 주님처럼 거룩하신 분이 없습니다. 당신 말고는 아무도 없습니다. 저희 하느님 같은 반석은 없습니다.
3 אַל־ תַּרְבּ֤וּ תְדַבְּרוּ֙ גְּבֹהָ֣ה גְבֹהָ֔ה יֵצֵ֥א עָתָ֖ק מִפִּיכֶ֑ם כִּ֣י אֵ֤ל דֵּעוֹת֙ יְהוָ֔ה וְל֥וֹ נִתְכְּנ֖וּ עֲלִלֽוֹת׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Ихэмсэг үгсээ бүү олшруул. Ихэрхлийг амнаасаа бүү унагаа. ИАВЭ бол хамгийг мэдэгч Бурхан, Явдал үйлийг дэнслэгч билээ.
Солонгос (католик Библи) 너희는 교만한 말을 늘어놓지 말고 거만한 말을 너희 입 밖에 내지 마라. 주님은 정녕 모든 것을 아시는 하느님이시며 사람의 행실을 저울질하시는 분이시다.
4 קֶ֥שֶׁת גִּבֹּרִ֖ים חַתִּ֑ים וְנִכְשָׁלִ֖ים אָ֥זְרוּ חָֽיִל׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Хүчирхэг хүмүүсийн нум хугардаг. Хүчин мөхсүүд нь хүчийг олдог.
Солонгос (католик Библи) 용사들의 활은 부러지고 비틀거리는 이들은 힘으로 허리를 동여맨다.
5 שְׂבֵעִ֤ים בַּלֶּ֙חֶם֙ נִשְׂכָּ֔רוּ וּרְעֵבִ֖ים חָדֵ֑לּוּ עַד־ עֲקָרָה֙ יָלְדָ֣ה שִׁבְעָ֔ה וְרַבַּ֥ת בָּנִ֖ים אֻמְלָֽלָה׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Өег хангалуун явсан нь үмх хоолоор хөлслөгдөхөд Өлсөж ядарч явсан нь харин үл гачигдах болжээ. Хүүсэр байсан эмэгтэй долоо төрж байхад Хүүхэд олонтой байсан нь гансарч үлдэнэ.
Солонгос (католик Библи) 배부른 자들은 양식을 얻으려 품을 팔고 배고픈 이들은 다시는 일할 필요가 없다. 아이 못낳던 여자는 일곱을 낳고 아들 많은 여자는 홀로 시들어 간다.
6 יְהוָ֖ה מֵמִ֣ית וּמְחַיֶּ֑ה מוֹרִ֥יד שְׁא֖וֹל וַיָּֽעַל׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Үхүүлдэг, амьдруулдаг нь ИАВЭ. Үхэлд унагаадаг, өндийлгөдөг нь ч ИАВЭ.
Солонгос (католик Библи) 주님은 죽이기도 살리기도 하시는 분, 저승에 내리기도 올리기도 하신다.
7 יְהוָ֖ה מוֹרִ֣ישׁ וּמַעֲשִׁ֑יר מַשְׁפִּ֖יל אַף־ מְרוֹמֵֽם׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Үгүйрүүлдэг, баяжуулдаг нь ИАВЭ. Өеөдүүлдэг, өргөмжилдөг нь ч ИАВЭ.
Солонгос (католик Библи) 주님은 가난하게도 가멸게도 하시는 분, 낮추기도 높이기도 하신다.
8 מֵקִ֨ים מֵעָפָ֜ר דָּ֗ל מֵֽאַשְׁפֹּת֙ יָרִ֣ים אֶבְי֔וֹן לְהוֹשִׁיב֙ עִם־ נְדִיבִ֔ים וְכִסֵּ֥א כָב֖וֹד יַנְחִלֵ֑ם כִּ֤י לַֽיהוָה֙ מְצֻ֣קֵי אֶ֔רֶץ וַיָּ֥שֶׁת עֲלֵיהֶ֖ם תֵּבֵֽל׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Газрын суурь багана ИАВЭгийнх тул Гагц Тэрбээр л үүгээр дэлхийг тогтоосны учир Дорд нэгнийг тоос шорооноос босгож Үгээгүй ядууг нь үнс хаягдлаас татаад Ихэс дээдсийн суудалд тэднийг залж Эрхэм алдрыг өвлүүлэх болно.
Солонгос (католик Библи) 가난한 이를 먼지에서 일으키시고 궁핍한 이를 거름 더미에서 일으키시어 귀인들과 한자리에 앉히시며 영광스러운 자리를 차지하게 하신다. 땅의 기둥들은 주님의 것이고 그분께서 세상을 그 위에 세우셨기 때문이다.
9 רַגְלֵ֤י חֲסִידָיו֙ יִשְׁמֹ֔ר וּרְשָׁעִ֖ים בַּחֹ֣שֶׁךְ יִדָּ֑מּוּ כִּֽי־ לֹ֥א בְכֹ֖חַ יִגְבַּר־ אִֽישׁ׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Бяр чадлаар хүмүүн эс дийлнэ. Бачит муу улс харанхуйд чимээ тасарна. Үнэнч бишрэлтнүүдээ харин Тэрбээр хамгаална.
Солонгос (католик Библи) 주님께서는 당신께 충실한 이들의 발걸음은 지켜 주시지만 악한 자들은 어둠 속에서 멸망하리라. 사람이 제힘으로는 강해질 수 없기 때문이다.
10 יְהוָ֞ה יֵחַ֣תּוּ מְרִיבָ֗יו עָלָיו֙ בַּשָּׁמַ֣יִם יַרְעֵ֔ם יְהוָ֖ה יָדִ֣ין אַפְסֵי־ אָ֑רֶץ וְיִתֶּן־ עֹ֣ז לְמַלְכּ֔וֹ וְיָרֵ֖ם קֶ֥רֶן מְשִׁיחֽוֹ׃ פ
Монгол [СМО лавлагаа (MSV)] Тэрсэлж ИАВЭтай сөргөлдөгсөд сүйрнэ. Тэнгэрээс тэднийг Тэрбээр ниргэнэ. Дэлхий ертөнцийн хязгаарыг ч хүртэл Тийнхүү ИАВЭ захиран шүүнэ. Сонгосон хаандаа эрх хүчийг өгнө. Тослон томилсон хүнийхээ сүр хүчийг өргөнө.
Солонгос (католик Библи) 주님이신 그분께 맞서는 자들은 깨어진다. 그분께서는 하늘에서 그들에게 천둥으로 호령하신다. 주님께서는 땅끝까지 심판하시고 당신 임금에게 힘을 주시며 기름부음받은이의 뿔을 높이신다."
11 וַיֵּ֧לֶךְ אֶלְקָנָ֛ה הָרָמָ֖תָה עַל־ בֵּית֑וֹ וְהַנַּ֗עַר הָיָ֤ה מְשָׁרֵת֙ אֶת־ יְהוָ֔ה אֶת־ פְּנֵ֖י עֵלִ֥י הַכֹּהֵֽן׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Ингээд Эльканаа Рамаад байх гэртээ харьж, харин хүү нь Элий тахилчийг дагалдан ИАВЭгийн оршихуйд үйлчлэх болов.
Солонгос (католик Библи) 엘카나는 라마에 있는 자기 집으로 돌아갔으나, 아이는 엘리 사제 앞에서 주님을 섬겼다.
12 וּבְנֵ֥י עֵלִ֖י בְּנֵ֣י בְלִיָּ֑עַל לֹ֥א יָדְע֖וּ אֶת־ יְהוָֽה׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Элийгийн хөвгүүд олиггүй улс байсан бөгөөд ИАВЭг хүндэлдэггүй,
Солонгос (католик Библи) 엘리의 아들들은 불량한 자들로서 주님을 알아 모시지 않았고,
13 וּמִשְׁפַּ֥ט הַכֹּהֲנִ֖ים אֶת־ הָעָ֑ם כָּל־ אִ֞ישׁ זֹבֵ֣חַ זֶ֗בַח וּבָ֨א נַ֤עַר הַכֹּהֵן֙ כְּבַשֵּׁ֣ל הַבָּשָׂ֔ר וְהַמַּזְלֵ֛ג שְׁלֹ֥שׁ־ הַשִּׁנַּ֖יִם בְּיָדֽוֹ׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] тахилчид ард олонтой хэрхэн харьцах дүрэм журмыг ч тоодоггүй байлаа. Харин ч тахил өргөж буй хүн бүрийг махаа чанаж эхэлмэгц тахилчийн туслах нь гурван шүдтэй том сэрээ барьсаар хүрч ирдэг байв.
Солонгос (католик Библи) 백성과 관련된 사제들의 규정도 무시하였다. 누구든지 제사를 드린 다음 고기를 삶고 있기만 하면, 사제의 시종은 살이 셋인 갈고리를 손에 들고,
14 וְהִכָּ֨ה בַכִּיּ֜וֹר א֣וֹ בַדּ֗וּד א֤וֹ בַקַּלַּ֙חַת֙ א֣וֹ בַפָּר֔וּר כֹּ֚ל אֲשֶׁ֣ר יַעֲלֶ֣ה הַמַּזְלֵ֔ג יִקַּ֥ח הַכֹּהֵ֖ן בּ֑וֹ כָּ֚כָה יַעֲשׂ֣וּ לְכָל־ יִשְׂרָאֵ֔ל הַבָּאִ֥ים שָׁ֖ם בְּשִׁלֹֽה׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Туслах нь сэрээгээрээ сав, сагс, тогоо, эсвэл хувин руу хатгах агаад сэрээнд зоогдон гарч ирсэн бүхнийг тахилч авдаг байжээ. Тэд Шийлод ирсэн израилчуудад бүгдэд нь ингэж хандаж байлаа. Түүгээр ч барахгүй өөх шатаахаас өмнө тахилчийн туслах ирээд тахил өргөж буй хүнд “Тахилчид шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, түүхийг л авна” гэдэг байв.
Солонгос (католик Библи) 냄비나 솥이나 가마솥이나 도가니에 찔러 넣었다. 갈고리에 꽂혀 나오는 것은 무엇이나 사제가 제 것으로 가졌다. 그들은 실로에 오는 모든 이스라엘 사람에게 그런 짓을 하였다.
15 גַּם֮ בְּטֶרֶם֮ יַקְטִר֣וּן אֶת־ הַחֵלֶב֒ וּבָ֣א׀ נַ֣עַר הַכֹּהֵ֗ן וְאָמַר֙ לָאִ֣ישׁ הַזֹּבֵ֔חַ תְּנָ֣ה בָשָׂ֔ר לִצְל֖וֹת לַכֹּהֵ֑ן וְלֹֽא־ יִקַּ֧ח מִמְּךָ֛ בָּשָׂ֥ר מְבֻשָּׁ֖ל כִּ֥י אִם־ חָֽי׃
Монгол эх бичвэр байхгүй
Солонгос (католик Библи) 게다가 굳기름을 태우기도 전에 사제의 시종이 와서, 제사를 바치는 사람에게 말하였다. “사제님께 구워 드리게 고기를 내놓으시오. 그분이 받으시는 것은 삶은 고기가 아니라 날고기요.”
16 וַיֹּ֨אמֶר אֵלָ֜יו הָאִ֗ישׁ קַטֵּ֨ר יַקְטִיר֤וּן כַּיּוֹם֙ הַחֵ֔לֶב וְקַ֨ח־ לְךָ֔ כַּאֲשֶׁ֥ר תְּאַוֶּ֖ה נַפְשֶׁ֑ךָ וְאָמַ֥ר׀ לֹא֙ כִּ֚י עַתָּ֣ה תִתֵּ֔ן וְאִם־ לֹ֖א לָקַ֥חְתִּי בְחָזְקָֽה׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Хэрэв тэр хүн – Эхлээд бүх өөх шатаг, дараа нь хүссэнээ авагтун гэж хэлбэл тахилчийн туслах – Үгүй, чи одоо өг! Эс тэгвээс би хүчээр авна гэдэг байлаа.
Солонгос (католик Библи) 그러면 그 사람이 시종에게 “굳기름을 먼저 살라 바치고 나서 당신이 바라는 만큼 가져가시오.” 하여도, “지금 당장 내놓으시오! 그러지 않으면 억지로라도 가져가겠소.” 하였다.
17 וַתְּהִ֨י חַטַּ֧את הַנְּעָרִ֛ים גְּדוֹלָ֥ה מְאֹ֖ד אֶת־ פְּנֵ֣י יְהוָ֑ה כִּ֤י נִֽאֲצוּ֙ הָֽאֲנָשִׁ֔ים אֵ֖ת מִנְחַ֥ת יְהוָֽה׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] ИАВЭгийн оршихуйд үйлдсэн энэ залуусын нүгэл үлэмж их байсан агаад тэд ИАВЭд авчирсан өргөлийг ийнхүү үл тоомсорлодог байв.
Солонгос (католик Библи) 그리하여 주님 앞에서 이 젊은이들의 죄가 매우 커졌다. 그자들이 주님의 제물을 업신여겼기 때문이다.
18 וּשְׁמוּאֵ֕ל מְשָׁרֵ֖ת אֶת־ פְּנֵ֣י יְהוָ֑ה נַ֕עַר חָג֖וּר אֵפ֥וֹד בָּֽד׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Шэмүэль хүү тахилчийн маалинган хантааз өмсөөд, ИАВЭгийн оршихуйд үйлчилдэг байлаа.
Солонгос (католик Библи) 사무엘은 어린 나이에 아마포 에폿을 두르고 주님을 섬겼다.
19 וּמְעִ֤יל קָטֹן֙ תַּעֲשֶׂה־ לּ֣וֹ אִמּ֔וֹ וְהַעַלְתָ֥ה ל֖וֹ מִיָּמִ֣ים׀ יָמִ֑ימָה בַּֽעֲלוֹתָהּ֙ אֶת־ אִישָׁ֔הּ לִזְבֹּ֖חַ אֶת־ זֶ֥בַח הַיָּמִֽים׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Эх нь хүүдээ бяцхан тэрлэг хийж, жил бүр нөхрийнхөө хамт тахил өргөхөөр ирэхдээ авчирч өгдөг байжээ.
Солонгос (католик Библи) 그의 어머니는 해마다 남편과 함께 주년 제사를 드리러 올라올 때면 그에게 작은 예복을 지어 가져왔다.
20 וּבֵרַ֨ךְ עֵלִ֜י אֶת־ אֶלְקָנָ֣ה וְאֶת־ אִשְׁתּ֗וֹ וְאָמַר֙ יָשֵׂם֩ יְהוָ֨ה לְךָ֥ זֶ֙רַע֙ מִן־ הָאִשָּׁ֣ה הַזֹּ֔את תַּ֚חַת הַשְּׁאֵלָ֔ה אֲשֶׁ֥ר שָׁאַ֖ל לַֽיהוָ֑ה וְהָלְכ֖וּ לִמְקֹמֽוֹ׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Элий ч Эльканааг, бас эхнэрийг нь ерөөж, “ИАВЭд зориулсан энэ хүүгийн чинь оронд ИАВЭ энэ эмэгтэйгээс чамд үр хүүхэд заяах болтугай!” гэдэг байв. Тэгээд тэд гэртээ харихаар буцдаг байлаа.
Солонгос (католик Библи) 그러면 엘리는 엘카나와 그 아내에게 “주님께서 이 여인이 바친 예물 대신, 이 여인에게서 난 후손으로 그대에게 갚아 주시기 바라오.” 하며 복을 빌어 주었다. 그런 다음 그들은 고향으로 돌아갔다.
21 כִּֽי־ פָקַ֤ד יְהוָה֙ אֶת־ חַנָּ֔ה וַתַּ֛הַר וַתֵּ֥לֶד שְׁלֹשָֽׁה־ בָנִ֖ים וּשְׁתֵּ֣י בָנ֑וֹת וַיִּגְדַּ֛ל הַנַּ֥עַר שְׁמוּאֵ֖ל עִם־ יְהוָֽה׃ ס
Монгол [СМО лавлагаа (MSV)] ИАВЭ төдөлгүй Ханнааг энэрэн анхаарсан тул тэрээр хөл хүнд болжээ. Ханнаа улмаар гурван хүү, хоёр охин төрүүлж, харин балчир хөвгүүн Шэмүэль нь ИАВЭгийн оршихуйд өсөж торнилоо.
Солонгос (католик Библи) 주님께서 한나를 돌보시니 한나가 임신하여 아들 셋과 딸 둘을 더 낳았다. 어린 사무엘도 주님 앞에서 자라났다.
22 וְעֵלִ֖י זָקֵ֣ן מְאֹ֑ד וְשָׁמַ֗ע אֵת֩ כָּל־ אֲשֶׁ֨ר יַעֲשׂ֤וּן בָּנָיו֙ לְכָל־ יִשְׂרָאֵ֔ל וְאֵ֤ת אֲשֶֽׁר־ יִשְׁכְּבוּן֙ אֶת־ הַנָּשִׁ֔ים הַצֹּ֣בְא֔וֹת פֶּ֖תַח אֹ֥הֶל מוֹעֵֽד׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Элий өндөр настай болжээ. Хөвгүүд нь израилчуудад хэрхэн ханддаг хийгээд Уулзалтын асрын үүдэнд үүрэг гүйцэтгэдэг эмстэй хэрхэн унтаж хэвтдэг талаар Элийд дуулддаг болов.
Солонгос (католик Библи) 엘리는 매우 늙었다. 그는 자기 아들들이 온 이스라엘 백성에게 온갖 짓을 저지르고, 만남의 천막 어귀에서 봉사하는 여인들과 잠자리를 같이한다는 소문을 듣고서
23 וַיֹּ֣אמֶר לָהֶ֔ם לָ֥מָּה תַעֲשׂ֖וּן כַּדְּבָרִ֣ים הָאֵ֑לֶּה אֲשֶׁ֨ר אָנֹכִ֤י שֹׁמֵ֙עַ֙ אֶת־ דִּבְרֵיכֶ֣ם רָעִ֔ים מֵאֵ֖ת כָּל־ הָעָ֥ם אֵֽלֶּה׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Тиймээс хөвгүүддээ “Би энэ ард олноос та нарын үйлдээд байгаа бузар муухай явдлыг чинь сонслоо. Та нар юунд ийм юм хийнэ вэ?
Солонгос (католик Библи) 그들을 꾸짖었다. “어쩌자고 너희가 이런 짓들을 하느냐? 나는 너희가 저지른 악행을 이 모든 백성에게서 듣고 있다.
24 אַ֖ל בָּנָ֑י כִּ֠י לֽוֹא־ טוֹבָ֤ה הַשְּׁמֻעָה֙ אֲשֶׁ֣ר אָנֹכִ֣י שֹׁמֵ֔עַ מַעֲבִרִ֖ים עַם־ יְהוָֽה׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Ингэж болохгүй хүүхдүүд минь! ИАВЭгийн ард түмний дунд тархаад байгаа, энэ надад дуулдсан яриа ч олигтой юм биш шүү.
Солонгос (католик Библи) 내 아들들아, 안 된다! 주님의 백성 사이에 퍼지는 고약한 소문이 나한테까지 들리다니!
25 אִם־ יֶחֱטָ֨א אִ֤ישׁ לְאִישׁ֙ וּפִֽלְל֣וֹ אֱלֹהִ֔ים וְאִ֤ם לַֽיהוָה֙ יֶֽחֱטָא־ אִ֔ישׁ מִ֖י יִתְפַּלֶּל־ ל֑וֹ וְלֹ֤א יִשְׁמְעוּ֙ לְק֣וֹל אֲבִיהֶ֔ם כִּֽי־ חָפֵ֥ץ יְהוָ֖ה לַהֲמִיתָֽם׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Хүн хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл Бурхан зуучилж өгнө. Харин хүн ИАВЭгийн эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ?” хэмээн учирлав. Гэвч ИАВЭ тэднийг үхүүлэхээр шийдсэн байсан тул хүүхдүүд нь эцгийнхээ үгийг авсангүй.
Солонгос (католик Библи) 사람이 사람에게 죄를 지으면 하느님께서 중재하여 주시지만, 사람이 주님께 죄를 지으면 누가 그를 위해 빌어 주겠느냐?” 그러나 그들은 아버지의 말을 들으려 하지 않았다. 주님께서 그들을 죽이실 뜻을 품으셨기 때문이다.
26 וְהַנַּ֣עַר שְׁמוּאֵ֔ל הֹלֵ֥ךְ וְגָדֵ֖ל וָט֑וֹב גַּ֚ם עִם־ יְהוָ֔ה וְגַ֖ם עִם־ אֲנָשִֽׁים׃ ס
Монгол [СМО лавлагаа (MSV)] Харин балчир хөвгүүн Шэмүэль өсөж торнисоор ИАВЭгийн ч, хүмүүсийн ч тааллыг олжээ.
Солонгос (католик Библи) 한편 어린 사무엘은 주님과 사람들에게 총애를 받으며 무럭무럭 자라났다.
27 וַיָּבֹ֥א אִישׁ־ אֱלֹהִ֖ים אֶל־ עֵלִ֑י וַיֹּ֣אמֶר אֵלָ֗יו כֹּ֚ה אָמַ֣ר יְהוָ֔ה הֲנִגְלֹ֤ה נִגְלֵ֙יתִי֙ אֶל־ בֵּ֣ית אָבִ֔יךָ בִּֽהְיוֹתָ֥ם בְּמִצְרַ֖יִם לְבֵ֥ית פַּרְעֹֽה׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Нэгэн удаа Бурханы хүн ирээд, Элийд ингэж хэлэв. “ ИАВЭ ийнхүү айлдаж байна. « Египетэд танайхныг Фараоны боол байх тэр цагт чиний эцэг өвгөдөд Би Өөрийгөө илчилснийг сана.
Солонгос (католик Библи) 하느님의 사람이 엘리를 찾아와서 말하였다. “주님께서 이렇게 말씀하십니다. ‘네 조상의 집안이 이집트에서 파라오의 집안에 속해 있을 때에, 내가 나 자신을 그들에게 나타내 보이지 않았느냐?
28 וּבָחֹ֣ר אֹ֠תוֹ מִכָּל־ שִׁבְטֵ֨י יִשְׂרָאֵ֥ל לִי֙ לְכֹהֵ֔ן לַעֲל֣וֹת עַֽל־ מִזְבְּחִ֗י לְהַקְטִ֥יר קְטֹ֛רֶת לָשֵׂ֥את אֵפ֖וֹד לְפָנָ֑י וָֽאֶתְּנָה֙ לְבֵ֣ית אָבִ֔יךָ אֶת־ כָּל־ אִשֵּׁ֖י בְּנֵ֥י יִשְׂרָאֵֽל׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Би тэднийг Израилын бүх овгуудын дундаас Өөртөө тахилч болгож аваад, Миний оршихуйд зөвхөн тэд л тахилчийн хантааз өмсөн, тахилын ширээнд минь үйлчилж, утлага тахил уугиулаг хэмээн сонгож авсан биш үү? Израилчуудын бүхий л галан тахилыг Би чиний эцгийн гэрт өгөөгүй гэж үү?
Солонгос (католик Библи) 나는 너의 조상을 이스라엘의 모든 지파 가운데에서 내 사제로 선택하여, 내 제단에 올라와 향을 피우고 내 앞에서 에폿을 걸치게 하였다. 나는 네 조상의 집안에 이스라엘 자손들의 화제물을 모두 맡겼다.
29 לָ֣מָּה תִבְעֲט֗וּ בְּזִבְחִי֙ וּבְמִנְחָתִ֔י אֲשֶׁ֥ר צִוִּ֖יתִי מָע֑וֹן וַתְּכַבֵּ֤ד אֶת־ בָּנֶ֙יךָ֙ מִמֶּ֔נִּי לְהַבְרִֽיאֲכֶ֗ם מֵרֵאשִׁ֛ית כָּל־ מִנְחַ֥ת יִשְׂרָאֵ֖ל לְעַמִּֽי׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Гэтэл орших газартаа Миний тушаан тогтоосон өргөл тахилуудыг минь та нар юунд дэвсэлнэ вэ? Ард түмэн минь болсон Израилын тахил бүрийн дээжээр өөрсдийгөө таргалуулчхаад, хөвгүүдээ Надаас илүүгээр дээдэлж байна уу?» гэсэн.
Солонгос (католик Библи) 그런데 너희는 어찌하여 나의 처소에서 바치라고 명령한 제물과 예물을 무시하느냐? 너희는 자신을 내 백성 이스라엘의 모든 예물 가운데 가장 좋은 몫으로 살찌웠다. 그렇게 너는 나보다 네 자식들을 소중하게 여긴 것이다.
30 לָכֵ֗ן נְאֻם־ יְהוָה֮ אֱלֹהֵ֣י יִשְׂרָאֵל֒ אָמ֣וֹר אָמַ֔רְתִּי בֵּֽיתְךָ֙ וּבֵ֣ית אָבִ֔יךָ יִתְהַלְּכ֥וּ לְפָנַ֖י עַד־ עוֹלָ֑ם וְעַתָּ֤ה נְאֻם־ יְהוָה֙ חָלִ֣ילָה לִּ֔י כִּֽי־ מְכַבְּדַ֥י אֲכַבֵּ֖ד וּבֹזַ֥י יֵקָֽלּוּ׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Тиймээс Израилын Бурхан ИАВЭ ийнхүү тунхаглаж байна. «Чиний үр удам, бас чиний эцэг өвгөдийн үр удам ч мөнхөд Надтай ойр явна гэж Би гарцаагүй хэлсэн. Тэгвэл ИАВЭ Би одоо тунхаглаж байна. Тийм юм Надаас хол байг! Намайг хүндэтгэгчийг Би хүндэтгэнэ, харин Намайг үл тоомсорлогчийг Би үл тооно.
Солонгос (католик Библи) 주 이스라엘의 하느님 말씀이다. 나는 일찍이 네 집안과 네 조상의 집안에게 내 앞에서 영원히 살아갈 수 있으리라고 분명히 말하였다. 그러나 이제 결코 그렇게 하지 않겠다. 주님의 말씀이다. 나를 영광스럽게 하는 이들은 나도 그들을 영광스럽게 하지만, 나를 업신여기는 자들은 멸시를 받을 것이다.
31 הִנֵּה֙ יָמִ֣ים בָּאִ֔ים וְגָֽדַעְתִּי֙ אֶת־ זְרֹ֣עֲךָ֔ וְאֶת־ זְרֹ֖עַ בֵּ֣ית אָבִ֑יךָ מִֽהְי֥וֹת זָקֵ֖ן בְּבֵיתֶֽךָ׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Үзтүгэй, Би чиний болон чиний эцгийн гэрийнхний тамирыг тасалж, танайханд өвгөн настан үгүй болох өдөр айсуй.
Солонгос (католик Библи) 이제 그때가 온다. 내가 너의 기운과 네 조상 집안의 기운을 꺾으리니, 네 집안에는 오래 사는 자가 하나도 없을 것이다.
32 וְהִבַּטְתָּ֙ צַ֣ר מָע֔וֹן בְּכֹ֥ל אֲשֶׁר־ יֵיטִ֖יב אֶת־ יִשְׂרָאֵ֑ל וְלֹֽא־ יִהְיֶ֥ה זָקֵ֛ן בְּבֵיתְךָ֖ כָּל־ הַיָּמִֽים׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Израилд соёрхсон бүхий л сайн сайхныг минь танайхан атаархангуй горьдон харах болно. Танайханд настай хүн үүрд үгүй байна.
Солонгос (католик Библи) 또한 너는 너의 경쟁자가 이스라엘에 내려진 온갖 복을 누리며 성소에서 봉직하는 것을 바라볼 것이다. 네 집안에는 오래 사는 자가 영영 없을 것이다.
33 וְאִ֗ישׁ לֹֽא־ אַכְרִ֤ית לְךָ֙ מֵעִ֣ם מִזְבְּחִ֔י לְכַלּ֥וֹת אֶת־ עֵינֶ֖יךָ וְלַאֲדִ֣יב אֶת־ נַפְשֶׁ֑ךָ וְכָל־ מַרְבִּ֥ית בֵּיתְךָ֖ יָמ֥וּתוּ אֲנָשִֽׁים׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Тахилын ширээнийхээ дэргэдээс Миний зайлуулаагүй чиний удмын хүн нүдийг чинь ширгээж, сэтгэлийг чинь ганьхаруулна. Танай гэрийн үрс бүгд ид залуугаараа үхэх болно.
Солонгос (католик Библи) 내가 너의 가족 가운데 내 제단에서 잘라 내지 않을 자마저도, 눈이 어두워지고 마음이 슬퍼지게 하겠다. 네 가족이 사람들의 칼에 맞아 다 죽을 것이다.
34 וְזֶה־ לְּךָ֣ הָא֗וֹת אֲשֶׁ֤ר יָבֹא֙ אֶל־ שְׁנֵ֣י בָנֶ֔יךָ אֶל־ חָפְנִ֖י וּפִֽינְחָ֑ס בְּי֥וֹם אֶחָ֖ד יָמ֥וּתוּ שְׁנֵיהֶֽם׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Чиний хүү Хофний, Пинхаас хоёрт тохиолдох зүйл нь чамд тэмдэг болог. Тэр хоёр нэг өдөр үхнэ.
Солонгос (католик Библи) 네 두 아들 호프니와 피느하스에게 닥칠 일이 너에게 표징이 될 것이다. 곧 그들이 둘 다 한날에 죽을 것이다.
35 וַהֲקִימֹתִ֥י לִי֙ כֹּהֵ֣ן נֶאֱמָ֔ן כַּאֲשֶׁ֛ר בִּלְבָבִ֥י וּבְנַפְשִׁ֖י יַעֲשֶׂ֑ה וּבָנִ֤יתִי לוֹ֙ בַּ֣יִת נֶאֱמָ֔ן וְהִתְהַלֵּ֥ךְ לִפְנֵֽי־ מְשִׁיחִ֖י כָּל־ הַיָּמִֽים׃
Монгол [СМО лавлагаа (MSV)] Харин санаа сэтгэлд минь үнэхээр нийцэх тийм итгэмжит тахилчийг Би Өөртөө гаргаж ирэх болно. Би түүнд бат найдвартай угсааг бий болгож, тэрээр Миний тослон томилсон хүнтэй ямагт ойр явах болно.
Солонгос (католик Библи) 나는 믿음직한 사제 하나를 일으키리니, 그가 내 마음과 생각에 따라 행동할 것이다. 내가 믿음직한 집안을 그에게 일으켜 주고, 그가 나의 기름부음받은이 앞에서 언제나 살아가게 하겠다.
36 וְהָיָ֗ה כָּל־ הַנּוֹתָר֙ בְּבֵ֣יתְךָ֔ יָבוֹא֙ לְהִשְׁתַּחֲוֹ֣ת ל֔וֹ לַאֲג֥וֹרַת כֶּ֖סֶף וְכִכַּר־ לָ֑חֶם וְאָמַ֗ר סְפָחֵ֥נִי נָ֛א אֶל־ אַחַ֥ת הַכְּהֻנּ֖וֹת לֶאֱכֹ֥ל פַּת־ לָֽחֶם׃ ס
Монгол [СМО лавлагаа (MSV)] Танай гэрийнхнээс үлдэгсэд жаахан мөнгө, ганц бингийн төлөө түүний өмнө ирж сөгдөөд, ‘Тахилчийн ямар нэг албанд намайг тавьж, идэх хоол залгуулж өгөөч’ гэж гуйх болно »” гэжээ.
Солонгос (католик Библи) 네 집안에 남은 자는 누구나 그를 찾아가 푼돈과 빵 한 덩이를 빌면서, 제발 사제직 한 자리에 붙여 주어 빵 조각이라도 먹게 해 달라고 말할 것이다.’”
/g/hebrew-bible/1sa/2/ ·
Еврей эх бичвэр STEPBible TAHOT + TBESH (CC BY 4.0) · Монгол Библи · Солонгос католик Библи ·
хянах ноорог · © Fr. Thomas Roh · fr-thomas-roh.web.app