Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)

Еврей 1 ШЭМҮЭЛЬ — үг сурах — 5-р бүлэг

12эшлэл
179өвөрмөц үг

Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ. Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно. Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.

1

וּפְלִשְׁתִּים֙ לָֽקְח֔וּ אֵ֖ת אֲר֣וֹן הָאֱלֹהִ֑ים וַיְבִאֻ֛הוּ מֵאֶ֥בֶן הָעֵ֖זֶר אַשְׁדּֽוֹדָה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Пэлээшэтчүүд Бурханы авдрыг булааж аваад, Ээвэн-Ээзэрээс Ашдоодод авчрав.

Солонгос (католик Библи)

필리스티아인들은 하느님의 궤를 빼앗아 에벤 에제르에서 아스돗으로 옮겼다.

2

וַיִּקְח֤וּ פְלִשְׁתִּים֙ אֶת־ אֲר֣וֹן הָאֱלֹהִ֔ים וַיָּבִ֥יאוּ אֹת֖וֹ בֵּ֣ית דָּג֑וֹן וַיַּצִּ֥יגוּ אֹת֖וֹ אֵ֥צֶל דָּגֽוֹן׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэгээд Бурханы авдрыг Дагооны дуганд авчирч, Дагооныхаа дэргэд тавилаа.

Солонгос (католик Библи)

그런 다음에 필리스티아인들은 하느님의 궤를 들어, 다곤의 신전으로 가져다가 다곤 곁에 세워 두었다.

3

וַיַּשְׁכִּ֤מוּ אַשְׁדּוֹדִים֙ מִֽמָּחֳרָ֔ת וְהִנֵּ֣ה דָג֗וֹן נֹפֵ֤ל לְפָנָיו֙ אַ֔רְצָה לִפְנֵ֖י אֲר֣וֹן יְהוָ֑ה וַיִּקְחוּ֙ אֶת־ דָּג֔וֹן וַיָּשִׁ֥בוּ אֹת֖וֹ לִמְקוֹמֽוֹ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Маргааш өглөө нь ашдоодчууд эртлэн босоод хартал Дагоон нь ИАВЭгийн авдрын өмнө түрүүлгээ хараад газарт уначихсан хэвтэж байх нь тэр. Тэд Дагооныг авч, байранд нь тавилаа.

Солонгос (католик Библи)

이튿날 아스돗인들이 일찍 일어나 보니, 다곤이 땅에 얼굴을 박은 채 주님의 궤 앞에 쓰러져 있었다. 그들은 다곤을 일으켜 제자리에 다시 세웠다.

4

וַיַּשְׁכִּ֣מוּ בַבֹּקֶר֮ מִֽמָּחֳרָת֒ וְהִנֵּ֣ה דָג֗וֹן נֹפֵ֤ל לְפָנָיו֙ אַ֔רְצָה לִפְנֵ֖י אֲר֣וֹן יְהוָ֑ה וְרֹ֨אשׁ דָּג֜וֹן וּשְׁתֵּ֣י׀ כַּפּ֣וֹת יָדָ֗יו כְּרֻתוֹת֙ אֶל־ הַמִּפְתָּ֔ן רַ֥ק דָּג֖וֹן נִשְׁאַ֥ר עָלָֽיו׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Дараа өглөө нь дахин эртлэн босоод хартал Дагоон бас л ИАВЭгийн авдрын өмнө түрүүлгээ харан газарт уначихсан хэвтэж байв. Тэгэхдээ Дагооны толгой, хоёр сарвуу нь тасраад босгон дээр уначихсан, харин их бие нь л үлдсэн байлаа.

Солонгос (католик Библи)

그들이 다음 날도 아침 일찍 일어나 보니, 다곤이 또 땅에 얼굴을 박은 채 주님의 궤 앞에 쓰러져 있었다. 다곤은 몸통만 남아 있을 뿐, 머리와 두 손이 잘려서 문지방 위에 널려 있었다.

5

עַל־ כֵּ֡ן לֹֽא־ יִדְרְכוּ֩ כֹהֲנֵ֨י דָג֜וֹן וְכָֽל־ הַבָּאִ֧ים בֵּית־ דָּג֛וֹן עַל־ מִפְתַּ֥ן דָּג֖וֹן בְּאַשְׁדּ֑וֹד עַ֖ד הַיּ֥וֹם הַזֶּֽה׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тиймээс өнөөг хүртэл Дагооны тахилчид төдийгүй тэр дуганд орж ирэгч хэн боловч Ашдоодод байдаг Дагооны дуганы босгон дээр гишгэдэггүй ажээ.

Солонгос (католик Библи)

그래서 아스돗에서는 오늘날까지도, 다곤의 사제들과 다곤의 신전에 드나드는 사람들이 모두 다곤의 문지방을 밟지 않는다.

6

וַתִּכְבַּ֧ד יַד־ יְהוָ֛ה אֶל־ הָאַשְׁדּוֹדִ֖ים וַיְשִׁמֵּ֑ם וַיַּ֤ךְ אֹתָם֙ בַּטְּחֹרִ֔ים אֶת־ אַשְׁדּ֖וֹד וְאֶת־ גְּבוּלֶֽיהָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭгийн нударга ашдоодчуудын дээр хүндхэн буулаа. Тэрбээр Ашдоодыг нутаг дэвсгэртэй нь нэрвэж, хүмүүсийг буглаа яранд бариулав.

Солонгос (католик Библи)

주님의 손이 아스돗인들을 짓누르시어 망하게 하셨다. 그분께서 아스돗과 그 지역을 종기로 치신 것이다.

7

וַיִּרְא֥וּ אַנְשֵֽׁי־ אַשְׁדּ֖וֹד כִּֽי־ כֵ֑ן וְאָמְר֗וּ לֹֽא־ יֵשֵׁ֞ב אֲר֨וֹן אֱלֹהֵ֤י יִשְׂרָאֵל֙ עִמָּ֔נוּ כִּֽי־ קָשְׁתָ֤ה יָדוֹ֙ עָלֵ֔ינוּ וְעַ֖ל דָּג֥וֹן אֱלֹהֵֽינוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ашдоодын иргэд үүнийг үзээд, “Израилын Бурханы авдар бидний дунд үлдэж болохгүй. Түүний нударга бидэн дээр болон манай бурхан Дагоон дээр хүндхэн бууж байна” гэцгээв.

Солонгос (католик Библи)

이런 일을 보고 아스돗 사람들은 말하였다. “이스라엘 하느님의 궤가 우리와 함께 있어서는 안 되겠다. 그의 손이 우리와 우리의 신 다곤을 무겁게 짓누르기 때문이다.”

8

וַיִּשְׁלְח֡וּ וַיַּאַסְפוּ֩ אֶת־ כָּל־ סַרְנֵ֨י פְלִשְׁתִּ֜ים אֲלֵיהֶ֗ם וַיֹּֽאמְרוּ֙ מַֽה־ נַּעֲשֶׂ֗ה לַֽאֲרוֹן֙ אֱלֹהֵ֣י יִשְׂרָאֵ֔ל וַיֹּ֣אמְר֔וּ גַּ֣ת יִסֹּ֔ב אֲר֖וֹן אֱלֹהֵ֣י יִשְׂרָאֵ֑ל וַיַּסֵּ֕בּוּ אֶת־ אֲר֖וֹן אֱלֹהֵ֥י יִשְׂרָאֵֽל׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэгээд хүн явуулж, Пэлээшэтийн ноёдыг цуглуулаад, – Израилын Бурханы авдрыг бид яах вэ? гэж асуулаа. Нөгөөдүүл нь – Гаат руу л зүглүүлье гэсэн тул Израилын Бурханы авдрыг Гаатад аваачив.

Солонгос (католик Библи)

그들은 사람을 보내어 필리스티아인들의 통치자들을 모두 불러 놓고, “우리가 이스라엘 하느님의 궤를 어떻게 했으면 좋겠소?” 하고 물어보았다. 통치자들이 “이스라엘 하느님의 궤를 갓으로 옮겨야 한다.” 하고 대답하자, 그들은 이스라엘 하느님의 궤를 옮겼다.

9

וַיְהִ֞י אַחֲרֵ֣י׀ הֵסַ֣בּוּ אֹת֗וֹ וַתְּהִ֨י יַד־ יְהוָ֤ה׀ בָּעִיר֙ מְהוּמָה֙ גְּדוֹלָ֣ה מְאֹ֔ד וַיַּךְ֙ אֶת־ אַנְשֵׁ֣י הָעִ֔יר מִקָּטֹ֖ן וְעַד־ גָּד֑וֹל וַיִּשָּׂתְר֥וּ לָהֶ֖ם טְחֹרִֽים׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэд авдрыг Гаатад аваачсаны дараа ИАВЭгийн нударга уг хотынхны дээр хүндхэн бууж, хүмүүс ихэд мэгдэв. Хотынхон хөгшин залуугүй нэрвэгдэж, буглаа яранд бариуллаа.

Солонгос (католик Библи)

그들이 그 궤를 그리로 옮기자, 주님의 손이 그 성읍을 치셔서 매우 큰 소동이 일어났다. 그분께서 그 성읍 사람들을 낮은 자 높은 자 가릴 것 없이 내려치시니, 종기가 그들 몸에 솟아났다.

10

וַֽיְשַׁלְּח֛וּ אֶת־ אֲר֥וֹן הָאֱלֹהִ֖ים עֶקְר֑וֹן וַיְהִ֗י כְּב֨וֹא אֲר֤וֹן הָאֱלֹהִים֙ עֶקְר֔וֹן וַיִּזְעֲק֨וּ הָֽעֶקְרֹנִ֜ים לֵאמֹ֗ר הֵסַ֤בּוּ אֵלַי֙ אֶת־ אֲרוֹן֙ אֱלֹהֵ֣י יִשְׂרָאֵ֔ל לַהֲמִיתֵ֖נִי וְאֶת־ עַמִּֽי׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ингээд тэд Бурханы авдрыг Экроон руу явуулав. Бурханы авдрыг Экроонд хүргэхэд экроончууд “Биднийг, манай ард олныг үхүүлэх гэж Израилын Бурханы авдрыг нааш нь авчраа юу!” гэж орилолдов.

Солонгос (католик Библи)

그래서 그들은 하느님의 궤를 에크론으로 보냈다. 하느님의 궤가 에크론에 들어오자, 에크론인들도 “어찌하여 그들이 이스라엘 신의 궤를 우리에게 옮겨 와 우리와 우리 백성을 죽이려 하는가?” 하면서 울부짖었다.

11

וַיִּשְׁלְח֨וּ וַיַּאַסְפ֜וּ אֶת־ כָּל־ סַרְנֵ֣י פְלִשְׁתִּ֗ים וַיֹּֽאמְרוּ֙ שַׁלְּח֞וּ אֶת־ אֲר֨וֹן אֱלֹהֵ֤י יִשְׂרָאֵל֙ וְיָשֹׁ֣ב לִמְקֹמ֔וֹ וְלֹֽא־ יָמִ֥ית אֹתִ֖י וְאֶת־ עַמִּ֑י כִּֽי־ הָיְתָ֤ה מְהֽוּמַת־ מָ֙וֶת֙ בְּכָל־ הָעִ֔יר כָּבְדָ֥ה מְאֹ֛ד יַ֥ד הָאֱלֹהִ֖ים שָֽׁם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тиймээс элч илгээн, Пэлээшэтийн хамаг ноёдыг цуглуулаад, “Израилын Бурханы авдрыг буцаа. Байсан газраа л байвал биднийг ч, манай ард олныг ч ингэж хөнөөхгүй” гэцгээв. Үхлээс болоод хот даяараа үймээн самуунд автжээ. Бурханы нударга тэнд асар хүнд буусан байлаа.

Солонгос (католик Библи)

그들도 사람을 보내어 필리스티아인들의 통치자들을 모두 불러 놓고, “이스라엘 신의 궤를 제자리로 돌려보내어, 우리와 우리 백성이 죽음을 당하지 않게 해 주시오.” 하고 요청하였다. 하느님의 손이 그곳을 무겁게 짓누르시어, 온 성읍에 죽음의 소동이 일어났기 때문이다.

12

וְהָֽאֲנָשִׁים֙ אֲשֶׁ֣ר לֹא־ מֵ֔תוּ הֻכּ֖וּ בַּטְּחֹרִ֑ים וַתַּ֛עַל שַֽׁוְעַ֥ת הָעִ֖יר הַשָּׁמָֽיִם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үхээгүй нь буглаа яранд баригдаж, хотынхны орилоон тэнгэрт хүртэл хадав.

Солонгос (католик Библи)

죽지 않은 사람들은 종기가 났다. 그래서 온 성읍에서 지르는 비명 소리가 하늘까지 올라갔다.