מִקֵּ֥ץ שֶֽׁבַע־ שָׁנִ֖ים תַּעֲשֶׂ֥ה שְׁמִטָּֽה׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]“Та нар долоон жил тутмын төгсгөлд өр авлагаа цуцалж байх ёстой.
Солонгос (католик Библи)
“너희는 일곱 해마다 빚을 탕감해 주어야 한다.
Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)
Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ. Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно. Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.
מִקֵּ֥ץ שֶֽׁבַע־ שָׁנִ֖ים תַּעֲשֶׂ֥ה שְׁמִטָּֽה׃
[СМО лавлагаа (MSV)]“Та нар долоон жил тутмын төгсгөлд өр авлагаа цуцалж байх ёстой.
“너희는 일곱 해마다 빚을 탕감해 주어야 한다.
וְזֶה֮ דְּבַ֣ר הַשְּׁמִטָּה֒ שָׁמ֗וֹט כָּל־ בַּ֙עַל֙ מַשֵּׁ֣ה יָד֔וֹ אֲשֶׁ֥ר יַשֶּׁ֖ה בְּרֵעֵ֑הוּ לֹֽא־ יִגֹּ֤שׂ אֶת־ רֵעֵ֙הוּ֙ וְאֶת־ אָחִ֔יו כִּֽי־ קָרָ֥א שְׁמִטָּ֖ה לַֽיהוָֽה׃
[СМО лавлагаа (MSV)]Өр авлагыг дараах маягаар цуцална. Зээл өгсөн хүн бүр нөгөөгөөсөө авах өр авлагаа цуцлах ёстой. ИАВЭгийн хувьд өр авлага цуцлахыг мэдэгдсэн болохоор нутгийн ахан дүүс, анд нөхдөөсөө өр авлагаа бүү нэхэж шаард.
탕감에 관한 규정은 이러하다. 이웃에게 빚을 준 모든 사람은 자기가 꾸어 준 것을 탕감해 주어야 한다. 주님의 탕감령이 선포되었으므로, 자기 이웃이나 동족에게 독촉해서는 안 된다.
אֶת־ הַנָּכְרִ֖י תִּגֹּ֑שׂ וַאֲשֶׁ֨ר יִהְיֶ֥ה לְךָ֛ אֶת־ אָחִ֖יךָ תַּשְׁמֵ֥ט יָדֶֽךָ׃
[СМО лавлагаа (MSV)]Харин гаднын хүнээс нэхэж болно. Ах дүү израилчуудаас чинь чамд өртэй байгаа бол түүний өрийг цуцал.
너희가 외국인에게는 독촉할 수 있지만, 너희 동족이 너희에게 진 빚은 탕감해 주어야 한다.
אֶ֕פֶס כִּ֛י לֹ֥א יִֽהְיֶה־ בְּךָ֖ אֶבְי֑וֹן כִּֽי־ בָרֵ֤ךְ יְבָֽרֶכְךָ֙ יְהוָ֔ה בָּאָ֕רֶץ אֲשֶׁר֙ יְהוָ֣ה אֱלֹהֶ֔יךָ נֹֽתֵן־ לְךָ֥ נַחֲלָ֖ה לְרִשְׁתָּֽהּ׃
[СМО лавлагаа (MSV)]Бурхан ИАВЭ чинь та нарт өв болгон эзэмшүүлэхээр өгсөн тэрхүү газартаа та нарыг ерөөхийн дээдээр ерөөх тул та нарын дунд хоосон ядуу хүн бүү байг.
주 너희 하느님께서 너희에게 상속 재산으로 차지하라고 주시는 땅에서 너희에게 복을 내리실 것이므로, 너희 가운데에는 가난한 이가 없을 것이다.
רַ֚ק אִם־ שָׁמ֣וֹעַ תִּשְׁמַ֔ע בְּק֖וֹל יְהוָ֣ה אֱלֹהֶ֑יךָ לִשְׁמֹ֤ר לַעֲשׂוֹת֙ אֶת־ כָּל־ הַמִּצְוָ֣ה הַזֹּ֔את אֲשֶׁ֛ר אָנֹכִ֥י מְצַוְּךָ֖ הַיּֽוֹם׃
[СМО лавлагаа (MSV)]Харин гагцхүү та нар Бурхан ИАВЭгийнхаа үгийг чандлан дагаж, өнөөдөр миний та нарт өгч байгаа бүхий л тушаалыг сахиж мөрдөх ёстой.
너희가 주 너희 하느님의 말씀을 잘 들어, 내가 오늘 너희에게 명령하는 이 모든 계명을 명심하여 실천하기만 하면 그렇게 될 것이다.
כִּֽי־ יְהוָ֤ה אֱלֹהֶ֙יךָ֙ בֵּֽרַכְךָ֔ כַּאֲשֶׁ֖ר דִּבֶּר־ לָ֑ךְ וְהַֽעֲבַטְתָּ֞ גּוֹיִ֣ם רַבִּ֗ים וְאַתָּה֙ לֹ֣א תַעֲבֹ֔ט וּמָֽשַׁלְתָּ֙ בְּגוֹיִ֣ם רַבִּ֔ים וּבְךָ֖ לֹ֥א יִמְשֹֽׁלוּ׃ ס
[СМО лавлагаа (MSV)]Бурхан ИАВЭ чинь амласан ёсоороо та нарыг ивээж ерөөх үед та нар олон үндэстэнд зээлдүүлнэ, харин та нар тэднээс зээлэхгүй. Та нар олон үндэстнийг захирна, харин тэд та нарыг захирахгүй.
주 너희 하느님께서 너희에게 말씀하신 대로 너희에게 복을 베푸실 것이므로, 너희가 많은 민족들에게 꾸어 주기는 하여도 꾸지는 않을 것이고, 너희가 많은 민족들을 다스리기는 하여도 그들이 너희를 다스리지는 못할 것이다.”
כִּֽי־ יִהְיֶה֩ בְךָ֨ אֶבְי֜וֹן מֵאַחַ֤ד אַחֶ֙יךָ֙ בְּאַחַ֣ד שְׁעָרֶ֔יךָ בְּאַ֨רְצְךָ֔ אֲשֶׁר־ יְהוָ֥ה אֱלֹהֶ֖יךָ נֹתֵ֣ן לָ֑ךְ לֹ֧א תְאַמֵּ֣ץ אֶת־ לְבָבְךָ֗ וְלֹ֤א תִקְפֹּץ֙ אֶת־ יָ֣דְךָ֔ מֵאָחִ֖יךָ הָאֶבְיֽוֹן׃
[СМО лавлагаа (MSV)]Бурхан ИАВЭгийн чинь та нарт өгөх газар нутагт, хот тосгонд, танай ах дүү израилчууд дунд хэн нэгэн ядуу хоосон хүн байвал та нар тэдэнд хатуу сэтгэл гаргалгүй, гар тэнийлгэх ёстой.
“주 너희 하느님께서 너희에게 주시는 땅 어느 성에서 너희 동족 가운데 가난한 이가 있거든, 가난한 그 동족에게 매정한 마음을 품거나 인색하게 굴어서는 안 된다.
כִּֽי־ פָתֹ֧חַ תִּפְתַּ֛ח אֶת־ יָדְךָ֖ ל֑וֹ וְהַעֲבֵט֙ תַּעֲבִיטֶ֔נּוּ דֵּ֚י מַחְסֹר֔וֹ אֲשֶׁ֥ר יֶחְסַ֖ר לֽוֹ׃
[СМО лавлагаа (MSV)]Чи ядуу хоосон хүнд гар таталгүй, шаардлагатай хэмжээгээр нь зээлдүүлэх ёстой.
오히려 너희 손을 활짝 펴서, 그가 필요한 만큼 넉넉히 꾸어 주어야 한다.
הִשָּׁ֣מֶר לְךָ֡ פֶּן־ יִהְיֶ֣ה דָבָר֩ עִם־ לְבָבְךָ֨ בְלִיַּ֜עַל לֵאמֹ֗ר קָֽרְבָ֣ה שְׁנַֽת־ הַשֶּׁבַע֮ שְׁנַ֣ת הַשְּׁמִטָּה֒ וְרָעָ֣ה עֵֽינְךָ֗ בְּאָחִ֙יךָ֙ הָֽאֶבְי֔וֹן וְלֹ֥א תִתֵּ֖ן ל֑וֹ וְקָרָ֤א עָלֶ֙יךָ֙ אֶל־ יְהוָ֔ה וְהָיָ֥ה בְךָ֖ חֵֽטְא׃
[СМО лавлагаа (MSV)]Өөртөө хянамгай бай. Олиггүй бодол сэтгэлд чинь төрүүзэй. «Өр авлага цуцлах долоо дахь жил дөхчихлөө» гээд ядуу хоосон израил ах дүүдээ харамч зан гаргаж, юу ч өгөхгүй байж болохгүй. Тэгвэл ядуу хоосон ах дүү чинь ИАВЭд чиний эсрэг зарга мэдүүлж, чи өөрийгөө нүглийн буруутан болгоно.
너희 마음에 비열한 생각이 들어, ‘일곱째 해, 곧 탕감의 해가 다가오는구나.’ 하면서, 너희가 가난한 동족을 괄시하고 그에게 아무것도 주지 않는 일이 없도록 조심하여라. 그가 너희를 걸어 주님께 호소하면 너희에게 죄가 될 것이다.
נָת֤וֹן תִּתֵּן֙ ל֔וֹ וְלֹא־ יֵרַ֥ע לְבָבְךָ֖ בְּתִתְּךָ֣ ל֑וֹ כִּ֞י בִּגְלַ֣ל׀ הַדָּבָ֣ר הַזֶּ֗ה יְבָרֶכְךָ֙ יְהוָ֣ה אֱלֹהֶ֔יךָ בְּכָֽל־ מַעֲשֶׂ֔ךָ וּבְכֹ֖ל מִשְׁלַ֥ח יָדֶֽךָ׃
[СМО лавлагаа (MSV)]Түүнд өгөхдөө харамгүй сэтгэлээр дуртайяа өгвөл зохино. Яагаад гэвэл, энэ хэргийн талаар Бурхан ИАВЭ чинь чиний хийсэн үйлс, гарын оролдлого бүрийг чинь ерөөх болно.
너희는 그에게 반드시 주어야 한다. 그리고 그에게 줄 때에 아까워하는 마음을 갖지 말아야 한다. 그러면 이 일 때문에, 주 너희 하느님께서 너희가 하는 모든 일과 너희가 손대는 모든 것에 복을 내리실 것이다.
כִּ֛י לֹא־ יֶחְדַּ֥ל אֶבְי֖וֹן מִקֶּ֣רֶב הָאָ֑רֶץ עַל־ כֵּ֞ן אָנֹכִ֤י מְצַוְּךָ֙ לֵאמֹ֔ר פָּ֠תֹחַ תִּפְתַּ֨ח אֶת־ יָדְךָ֜ לְאָחִ֧יךָ לַעֲנִיֶּ֛ךָ וּלְאֶבְיֹנְךָ֖ בְּאַרְצֶֽךָ׃ ס
[СМО лавлагаа (MSV)]Нутаг орон ядуу хоосон хүнээр тасрахгүй тул би та нарт «Та нар өөрсдийнхөө нутагт байгаа гачигдсан, хоосорч үгүйрсэн ах дүүстээ гар таталгүй өгч бай» хэмээн тушааж байна.
그 땅에서 가난한 이가 없어지지는 않을 것이다. 그러므로 내가, 너희 땅에 있는 궁핍하고 가난한 동족에게 너희 손을 활짝 펴 주라고 너희에게 명령하는 것이다.”
כִּֽי־ יִמָּכֵ֨ר לְךָ֜ אָחִ֣יךָ הָֽעִבְרִ֗י א֚וֹ הָֽעִבְרִיָּ֔ה וַעֲבָֽדְךָ֖ שֵׁ֣שׁ שָׁנִ֑ים וּבַשָּׁנָה֙ הַשְּׁבִיעִ֔ת תְּשַׁלְּחֶ֥נּוּ חָפְשִׁ֖י מֵעִמָּֽךְ׃
[СМО лавлагаа (MSV)]Та нарт боол болж худалдагдсан, нутгийн ах дүү болох эр, эм еврей боол байгаад тэр нь зургаан жил эзэндээ зүтгэсэн бол долоо дахь жилд нь түүнийг чөлөөлж явуулах ёстой.
“너희 동족인 히브리 남자나 여자가 너희에게 팔려 와서, 여섯 해 동안 너희의 종으로 일할 경우, 일곱째 해에는 그를 자유로이 놓아주어야 한다.
וְכִֽי־ תְשַׁלְּחֶ֥נּוּ חָפְשִׁ֖י מֵֽעִמָּ֑ךְ לֹ֥א תְשַׁלְּחֶ֖נּוּ רֵיקָֽם׃
[СМО лавлагаа (MSV)]Гэвч түүнийг гар хоосон явуулж болохгүй.
너희가 그를 자유로이 놓아줄 때, 그를 빈손으로 놓아주어서는 안 된다.
הַעֲנֵ֤יק תַּעֲנִיק֙ ל֔וֹ מִצֹּ֣אנְךָ֔ וּמִֽגָּרְנְךָ֖ וּמִיִּקְבֶ֑ךָ אֲשֶׁ֧ר בֵּרַכְךָ֛ יְהוָ֥ה אֱלֹהֶ֖יךָ תִּתֶּן־ לֽוֹ׃
[СМО лавлагаа (MSV)]Та нар мал сүрэг, үтрэмийн талбай, үзмийн шахуургаасаа өгөөмрөөр өг. Бурхан ИАВЭгийнхаа ивээж ерөөсөн тэр юмнаас түүнд олгох учиртай.
너희는 그에게 너희의 양 떼와 타작마당과 술틀에서 넉넉히 내주어야 한다. 주 너희 하느님께서 너희에게 복을 내리신 것을 그에게도 주어야 하는 것이다.
וְזָכַרְתָּ֗ כִּ֣י עֶ֤בֶד הָיִ֙יתָ֙ בְּאֶ֣רֶץ מִצְרַ֔יִם וַֽיִּפְדְּךָ֖ יְהוָ֣ה אֱלֹהֶ֑יךָ עַל־ כֵּ֞ן אָנֹכִ֧י מְצַוְּךָ֛ אֶת־ הַדָּבָ֥ר הַזֶּ֖ה הַיּֽוֹם׃
[СМО лавлагаа (MSV)]Египет нутагт боол байснаа, Бурхан ИАВЭ чинь та нарыг зольж авсныг та нар санаж явах ёстой. Тиймээс би өнөөдөр үүнийг та нарт тушааж байгаа юм.
너희는 너희가 이집트 땅에서 종이었다는 것과 주 너희 하느님께서 너희를 구해 내신 것을 기억하여라. 그래서 내가 오늘 너희에게 이것을 명령하는 것이다.
וְהָיָה֙ כִּֽי־ יֹאמַ֣ר אֵלֶ֔יךָ לֹ֥א אֵצֵ֖א מֵעִמָּ֑ךְ כִּ֤י אֲהֵֽבְךָ֙ וְאֶת־ בֵּיתֶ֔ךָ כִּי־ ט֥וֹב ל֖וֹ עִמָּֽךְ׃
[СМО лавлагаа (MSV)]Нэгэнт боол чинь чамд ч, танайханд ч хайртай дуртай, та нартай сайн байгаа учраас «Би танаас явахгүй» гэсэн бол,
그러나 그 종이 너희와 너희 집안을 사랑하고 너희와 함께 있는 것이 좋아서, 너희에게 ‘저는 주인님에게서 떠나지 않겠습니다.’ 하고 말하면,
וְלָקַחְתָּ֣ אֶת־ הַמַּרְצֵ֗עַ וְנָתַתָּ֤ה בְאָזְנוֹ֙ וּבַדֶּ֔לֶת וְהָיָ֥ה לְךָ֖ עֶ֣בֶד עוֹלָ֑ם וְאַ֥ף לַאֲמָתְךָ֖ תַּעֲשֶׂה־ כֵּֽן׃
[СМО лавлагаа (MSV)]шөвөг авчран, чихийг нь хаалганы хатавчинд нааж шөвөгдөнө. Тийнхүү тэр насан туршид чиний боол байх болно. Шивэгчний хувьд ч мөн адил үйлдэх хэрэгтэй.
너희는 송곳을 가져다가 그의 귀를 문에 대고 뚫어라. 그러면 그는 평생 너희의 종이 될 것이다. 너희의 여종에게도 똑같이 하여라.
לֹא־ יִקְשֶׁ֣ה בְעֵינֶ֗ךָ בְּשַׁלֵּֽחֲךָ֙ אֹת֤וֹ חָפְשִׁי֙ מֵֽעִמָּ֔ךְ כִּ֗י מִשְׁנֶה֙ שְׂכַ֣ר שָׂכִ֔יר עֲבָֽדְךָ֖ שֵׁ֣שׁ שָׁנִ֑ים וּבֵֽרַכְךָ֙ יְהוָ֣ה אֱלֹהֶ֔יךָ בְּכֹ֖ל אֲשֶׁ֥ר תַּעֲשֶֽׂה׃ פ
[СМО лавлагаа (MSV)]Боол чинь чамд зургаан жил хөлсний хүнээс хоёр дахин их хүчин зүтгэсэн тул түүнийг чөлөөлж явуулах нь чамд хэцүү биш. Бурхан ИАВЭ чинь чамайг бүхий л ажил үйлс дээр чинь ивээж ерөөх болно.
너희는 그를 자유로이 놓아줄 때에 그것을 언짢게 여겨서는 안 된다. 그는 여섯 해 동안 품팔이꾼 삯의 갑절만큼이나 너희를 섬겼기 때문이다. 그러면 주 너희 하느님께서 너희가 무슨 일을 하든지 너희에게 복을 내리실 것이다.”
כָּֽל־ הַבְּכ֡וֹר אֲשֶׁר֩ יִוָּלֵ֨ד בִּבְקָרְךָ֤ וּבְצֹֽאנְךָ֙ הַזָּכָ֔ר תַּקְדִּ֖ישׁ לַיהוָ֣ה אֱלֹהֶ֑יךָ לֹ֤א תַעֲבֹד֙ בִּבְכֹ֣ר שׁוֹרֶ֔ךָ וְלֹ֥א תָגֹ֖ז בְּכ֥וֹר צֹאנֶֽךָ׃
[СМО лавлагаа (MSV)]Бог бод малынхаа эхний төрсөн ууган эр төл бүрийг Бурхан ИАВЭдаа ариусган тусгаарла. Үхрийнхээ ууган төлийг ажилд бүү зүтгүүл. Хониныхоо ууган төлийн ноосыг хяргах ч ёсгүй.
“너희의 소와 양에게서 난 맏배의 수컷은 모두 주 너희 하느님께 봉헌해야 한다. 너희는 소의 맏배를 부리거나 양의 맏배의 털을 깎아서는 안 된다.
לִפְנֵי֩ יְהוָ֨ה אֱלֹהֶ֤יךָ תֹאכֲלֶ֙נּוּ֙ שָׁנָ֣ה בְשָׁנָ֔ה בַּמָּק֖וֹם אֲשֶׁר־ יִבְחַ֣ר יְהוָ֑ה אַתָּ֖ה וּבֵיתֶֽךָ׃
[СМО лавлагаа (MSV)]Гэр хотлынхоо хамтаар ИАВЭгийн сонгосон тэр газарт жилээс жилд Бурхан ИАВЭгийнхаа өмнө түүнийг нядалж идэх ёстой.
주님께서 선택하시는 곳에서, 주 너희 하느님 앞에서 너희와 너희 집안은 해마다 그것을 먹어야 한다.
וְכִֽי־ יִהְיֶ֨ה ב֜וֹ מ֗וּם פִּסֵּ֙חַ֙ א֣וֹ עִוֵּ֔ר כֹּ֖ל מ֣וּם רָ֑ע לֹ֣א תִזְבָּחֶ֔נּוּ לַיהוָ֖ה אֱלֹהֶֽיךָ׃
[СМО лавлагаа (MSV)]Гэвч ууган төл нь сохор, доголон гээд элдэв төрлийн эмгэг согогтой байвал Бурхан ИАВЭдаа тахил болгон өргөж болохгүй.
그러나 그 짐승에게 흠이 있으면, 곧 다리를 절거나 눈이 멀었거나 그 밖에 어떤 흉한 흠이 있으면, 그것을 주 너희 하느님께 제물로 잡아 바쳐서는 안 된다.
בִּשְׁעָרֶ֖יךָ תֹּאכֲלֶ֑נּוּ הַטָּמֵ֤א וְהַטָּהוֹר֙ יַחְדָּ֔ו כַּצְּבִ֖י וְכָאַיָּֽל׃
[СМО лавлагаа (MSV)]Үүнийг хот тосгондоо нядлаад, идэж болно. Ингэхдээ цэвэр ба бузартсан хүний аль аль нь гөрөөс, буга согооны мах иддэг шигээ идэж болно.
그런 것은 영양과 사슴처럼, 너희 성안에서 부정한 이와 정결한 이가 다 함께 먹을 수 있다.
רַ֥ק אֶת־ דָּמ֖וֹ לֹ֣א תֹאכֵ֑ל עַל־ הָאָ֥רֶץ תִּשְׁפְּכֶ֖נּוּ כַּמָּֽיִם׃ פ
[СМО лавлагаа (MSV)]Гагцхүү цусыг нь л идэж болохгүй. Үүнийг газарт ус шиг асгах ёстой.”
그렇지만 그 피를 먹어서는 안 된다. 그것은 물처럼 땅에 쏟아야 한다.”