Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)

Еврей ДЭД ХУУЛЬ — үг сурах — 28-р бүлэг

68эшлэл
743өвөрмөц үг

Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ. Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно. Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.

1

וְהָיָ֗ה אִם־ שָׁמ֤וֹעַ תִּשְׁמַע֙ בְּקוֹל֙ יְהוָ֣ה אֱלֹהֶ֔יךָ לִשְׁמֹ֤ר לַעֲשׂוֹת֙ אֶת־ כָּל־ מִצְוֹתָ֔יו אֲשֶׁ֛ר אָנֹכִ֥י מְצַוְּךָ֖ הַיּ֑וֹם וּנְתָ֨נְךָ֜ יְהוָ֤ה אֱלֹהֶ֙יךָ֙ עֶלְי֔וֹן עַ֖ל כָּל־ גּוֹיֵ֥י הָאָֽרֶץ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]“Хэрэв та нар Бурхан ИАВЭгийнхаа үгийг хичээнгүйлэн дагаж, миний өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг нь сахиж мөрдвөл, Бурхан ИАВЭ чинь та нарыг газар дэлхийн бүх үндэстнээс дээгүүр өргөмжилнө.

Солонгос (католик Библи)

“너희가 주 너희 하느님의 말씀을 잘 듣고, 내가 오늘 너희에게 명령하는 그분의 모든 계명을 명심하여 실천하면, 주 너희 하느님께서 땅의 모든 민족들 위에 너희를 높이 세우실 것이다.

2

וּבָ֧אוּ עָלֶ֛יךָ כָּל־ הַבְּרָכ֥וֹת הָאֵ֖לֶּה וְהִשִּׂיגֻ֑ךָ כִּ֣י תִשְׁמַ֔ע בְּק֖וֹל יְהוָ֥ה אֱלֹהֶֽיךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нар Бурхан ИАВЭгийнхаа үгийг дуулгавартай дагавал дараах бүх ерөөл та нар дээр дүүрэн бууна.

Солонгос (католик Библи)

너희가 주 너희 하느님의 말씀을 잘 들으면, 이 모든 복이 내려 너희 위에 머무를 것이다.

3

בָּר֥וּךְ אַתָּ֖ה בָּעִ֑יר וּבָר֥וּךְ אַתָּ֖ה בַּשָּׂדֶֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нар хот дотор ч ерөөгдөнө, ургацын талбайдаа ч ерөөгдөнө.

Солонгос (католик Библи)

너희는 성읍 안에서도 복을 받고 들에서도 복을 받을 것이다.

4

בָּר֧וּךְ פְּרִֽי־ בִטְנְךָ֛ וּפְרִ֥י אַדְמָתְךָ֖ וּפְרִ֣י בְהֶמְתֶּ֑ךָ שְׁגַ֥ר אֲלָפֶ֖יךָ וְעַשְׁתְּר֥וֹת צֹאנֶֽךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хэвлийн чинь үр хүүхэд, газрын чинь ургац, мал сүргийн чинь үр төл буюу бод бог малын чинь төл ерөөгдөнө. Үр жимсний сагс чинь ч, гурил зуурдаг сав чинь ч ерөөгдөнө.

Солонгос (католик Библи)

너희 몸의 소생과 너희 땅의 소출도, 새끼 소와 새끼 양을 비롯한 너희 가축의 새끼들도 복을 받을 것이다.

5

בָּר֥וּךְ טַנְאֲךָ֖ וּמִשְׁאַרְתֶּֽךָ׃

Монгол эх бичвэр байхгүй

Солонгос (католик Библи)

너희의 광주리와 반죽 통도 복을 받을 것이다.

6

בָּר֥וּךְ אַתָּ֖ה בְּבֹאֶ֑ךָ וּבָר֥וּךְ אַתָּ֖ה בְּצֵאתֶֽךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нар орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.

Солонгос (католик Библи)

너희는 들어올 때에도 복을 받고 나갈 때에도 복을 받을 것이다.

7

יִתֵּ֨ן יְהוָ֤ה אֶת־ אֹיְבֶ֙יךָ֙ הַקָּמִ֣ים עָלֶ֔יךָ נִגָּפִ֖ים לְפָנֶ֑יךָ בְּדֶ֤רֶךְ אֶחָד֙ יֵצְא֣וּ אֵלֶ֔יךָ וּבְשִׁבְעָ֥ה דְרָכִ֖ים יָנ֥וּסוּ לְפָנֶֽיךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Өөдөөс чинь сөрвөлзөн боссон өстнүүдийг чинь ИАВЭ та нарт тушааж, ялагдалд оруулна. Тэд та нарын өөдөөс нэг замаар ирээд, долоон замаар өмнөөс чинь зугтана.

Солонгос (католик Библи)

주님께서는 너희를 거슬러 일어나는 적들이 너희 앞에서 패배하게 하실 것이다. 그들이 너희를 치러 한 길로 나왔다가, 너희 앞에서 일곱 길로 흩어져 도망칠 것이다.

8

יְצַ֨ו יְהוָ֤ה אִתְּךָ֙ אֶת־ הַבְּרָכָ֔ה בַּאֲסָמֶ֕יךָ וּבְכֹ֖ל מִשְׁלַ֣ח יָדֶ֑ךָ וּבֵ֣רַכְךָ֔ בָּאָ֕רֶץ אֲשֶׁר־ יְהוָ֥ה אֱלֹהֶ֖יךָ נֹתֵ֥ן לָֽךְ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ та нарын амбаар сав дээр ерөөлийг тушааж, Бурхан ИАВЭ чинь Өөрийнхөө өгсөн газар нутаг дээрх гарын чинь ажил үйлс бүрийг ерөөнө.

Солонгос (католик Библи)

주님께서 명령하시어, 너희의 곳간과 너희 손이 하는 모든 일에 복이 넘치게 하실 것이다. 이렇게 주 너희 하느님께서는 너희에게 주시는 땅에서 너희에게 복을 내리실 것이다.

9

יְקִֽימְךָ֨ יְהוָ֥ה לוֹ֙ לְעַ֣ם קָד֔וֹשׁ כַּאֲשֶׁ֖ר נִֽשְׁבַּֽע־ לָ֑ךְ כִּ֣י תִשְׁמֹ֗ר אֶת־ מִצְוֹת֙ יְהוָ֣ה אֱלֹהֶ֔יךָ וְהָלַכְתָּ֖ בִּדְרָכָֽיו׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Бурхан ИАВЭгийнхаа тушаалуудыг дагаж, зам мөрөөр нь замнаваас ИАВЭ та нарт амласан ёсоороо, та нарыг Өөртөө зориулан тусгаар ариун ард түмэн болгож босгон байгуулна.

Солонгос (католик Библи)

너희가 주 너희 하느님의 계명들을 지키고 그분의 길을 따라 걸으면, 주님께서는 너희에게 맹세하신 대로 너희를 당신의 거룩한 백성으로 세우실 것이다.

10

וְרָאוּ֙ כָּל־ עַמֵּ֣י הָאָ֔רֶץ כִּ֛י שֵׁ֥ם יְהוָ֖ה נִקְרָ֣א עָלֶ֑יךָ וְיָֽרְא֖וּ מִמֶּֽךָּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тийнхүү та нарыг ИАВЭгийн нэрээр дуудагдахыг газар дэлхийн ард түмэн бүгд харах бөгөөд та нараас айж эмээнэ.

Солонгос (католик Библи)

그리하여 땅의 모든 민족들이 너희가 주님의 이름으로 불리는 것을 보고 너희를 두려워할 것이다.

11

וְהוֹתִֽרְךָ֤ יְהוָה֙ לְטוֹבָ֔ה בִּפְרִ֧י בִטְנְךָ֛ וּבִפְרִ֥י בְהַמְתְּךָ֖ וּבִפְרִ֣י אַדְמָתֶ֑ךָ עַ֚ל הָאֲדָמָ֔ה אֲשֶׁ֨ר נִשְׁבַּ֧ע יְהוָ֛ה לַאֲבֹתֶ֖יךָ לָ֥תֶת לָֽךְ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Чамд өгнө хэмээн эцэг өвгөдөд чинь ИАВЭгийн амласан тэрхүү газар дээр ИАВЭ та нарыг сайн сайхнаар хөгжин дэвжүүлж, газрын үр шим, мал сүргийн үр төл, хэвлийн үр хүүхдийг чинь олшруулан арвижуулна.

Солонгос (католик Библи)

주님께서는, 너희에게 주시겠다고 너희 조상들에게 맹세하신 땅에서, 너희 몸의 소생과 가축의 새끼와 땅의 소출을 풍성하게 해 주실 것이다.

12

יִפְתַּ֣ח יְהוָ֣ה׀ לְ֠ךָ אֶת־ אוֹצָר֨וֹ הַטּ֜וֹב אֶת־ הַשָּׁמַ֗יִם לָתֵ֤ת מְטַֽר־ אַרְצְךָ֙ בְּעִתּ֔וֹ וּלְבָרֵ֕ךְ אֵ֖ת כָּל־ מַעֲשֵׂ֣ה יָדֶ֑ךָ וְהִלְוִ֙יתָ֙ גּוֹיִ֣ם רַבִּ֔ים וְאַתָּ֖ה לֹ֥א תִלְוֶֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ тэнгэрийн сайхан сан хөмрөгөө нээж, газар нутаг дээр чинь хур бороог зохист цагт нь оруулан, гарын чинь ажил үйл бүрийг ивээж ерөөнө. Та нар олон үндэстэнд зээлдүүлнэ, харин та нар зээлдэхгүй.

Солонгос (католик Библи)

주님께서는 너희를 위하여 당신의 그 풍요로운 곳집 하늘을 여시어, 너희 땅에 때맞추어 비를 주시고 너희 손이 하는 모든 일에 복을 내리실 것이다. 너희는 많은 민족들에게 꾸어 주기는 하여도 너희가 꾸지는 않을 것이다.

13

וּנְתָֽנְךָ֨ יְהוָ֤ה לְרֹאשׁ֙ וְלֹ֣א לְזָנָ֔ב וְהָיִ֙יתָ֙ רַ֣ק לְמַ֔עְלָה וְלֹ֥א תִהְיֶ֖ה לְמָ֑טָּה כִּֽי־ תִשְׁמַ֞ע אֶל־ מִצְוֹ֣ת׀ יְהוָ֣ה אֱלֹהֶ֗יךָ אֲשֶׁ֨ר אָנֹכִ֧י מְצַוְּךָ֛ הַיּ֖וֹם לִשְׁמֹ֥ר וְלַעֲשֽׂוֹת׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Сахиулж мөрдүүлэх гэж өнөөдөр миний та нарт тушааж буй Бурхан ИАВЭгийнхаа тушаалуудыг дуулгавартай гүйцэтгэвээс ИАВЭ та нарыг толгой болгоно, сүүл болгохгүй. Та нар үргэлж дэвжин дээшилнэ, харин уруудаж доройтохгүй.

Солонгос (католик Библи)

내가 명심하여 실천하라고 오늘 너희에게 명령하는 주 너희 하느님의 계명들을 너희가 듣고 따르면, 주님께서 너희를 머리가 되게 하시고 꼬리는 되지 않게 하실 것이며, 너희는 위로만 올라가고 아래로는 내려가지 않을 것이다.

14

וְלֹ֣א תָס֗וּר מִכָּל־ הַדְּבָרִים֙ אֲשֶׁ֨ר אָנֹכִ֜י מְצַוֶּ֥ה אֶתְכֶ֛ם הַיּ֖וֹם יָמִ֣ין וּשְׂמֹ֑אול לָלֶ֗כֶת אַחֲרֵ֛י אֱלֹהִ֥ים אֲחֵרִ֖ים לְעָבְדָֽם׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нар өөр бурхдад үйлчлэн, явдал замналаар нь орох гэж өнөөдөр миний та нарт тушааж буй үг бүрээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайх ёсгүй.

Солонгос (католик Библи)

또한 너희에게 명령하는 모든 말씀에서 오른쪽으로든 왼쪽으로든 벗어나서 다른 신들을 따라가 섬기지 않으면, 그렇게 될 것이다.”

15

וְהָיָ֗ה אִם־ לֹ֤א תִשְׁמַע֙ בְּקוֹל֙ יְהוָ֣ה אֱלֹהֶ֔יךָ לִשְׁמֹ֤ר לַעֲשׂוֹת֙ אֶת־ כָּל־ מִצְוֹתָ֣יו וְחֻקֹּתָ֔יו אֲשֶׁ֛ר אָנֹכִ֥י מְצַוְּךָ֖ הַיּ֑וֹם וּבָ֧אוּ עָלֶ֛יךָ כָּל־ הַקְּלָל֥וֹת הָאֵ֖לֶּה וְהִשִּׂיגֽוּךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хэрэв та нар сахиулж мөрдүүлэхээр өнөөдөр миний та нарт тушааж буй, Бурхан ИАВЭгийнхаа үг, бүхий л тушаал, зарлигийг нь дуулгавартай дагахгүй бол дараах бүх хараал та нар дээр дүүрэн бууна.

Солонгос (католик Библи)

“그러나 너희가 주 너희 하느님의 말씀을 듣지 않고, 내가 오늘 너희에게 명령하는 그분의 모든 계명과 규정을 명심하여 실천하지 않으면, 이 모든 저주가 내려 너희 위에 머무를 것이다.

16

אָר֥וּר אַתָּ֖ה בָּעִ֑יר וְאָר֥וּר אַתָּ֖ה בַּשָּׂדֶֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нар хот дотор ч хараагдана, ургацын талбайдаа ч хараагдана.

Солонгос (католик Библи)

너희는 성읍 안에서도 저주를 받고 들에서도 저주를 받을 것이다.

17

אָר֥וּר טַנְאֲךָ֖ וּמִשְׁאַרְתֶּֽךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үр жимсний сагс чинь ч, гурил зуурдаг сав чинь ч хараагдана.

Солонгос (католик Библи)

너희의 광주리와 반죽 통도 저주를 받을 것이다.

18

אָר֥וּר פְּרִֽי־ בִטְנְךָ֖ וּפְרִ֣י אַדְמָתֶ֑ךָ שְׁגַ֥ר אֲלָפֶ֖יךָ וְעַשְׁתְּר֥וֹת צֹאנֶֽךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хэвлийн чинь үр хүүхэд, газрын чинь ургац, бод бог малын чинь төл хараагдана.

Солонгос (католик Библи)

너희 몸의 소생과 너희 땅의 소출도, 새끼 소와 새끼 양도 저주를 받을 것이다.

19

אָר֥וּר אַתָּ֖ה בְּבֹאֶ֑ךָ וְאָר֥וּר אַתָּ֖ה בְּצֵאתֶֽךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нар орохдоо ч хараагдана, гарахдаа ч хараагдана.

Солонгос (католик Библи)

너희는 들어올 때에도 저주를 받고 나갈 때에도 저주를 받을 것이다.

20

יְשַׁלַּ֣ח יְהוָ֣ה׀ בְּ֠ךָ אֶת־ הַמְּאֵרָ֤ה אֶת־ הַמְּהוּמָה֙ וְאֶת־ הַמִּגְעֶ֔רֶת בְּכָל־ מִשְׁלַ֥ח יָדְךָ֖ אֲשֶׁ֣ר תַּעֲשֶׂ֑ה עַ֣ד הִשָּֽׁמֶדְךָ֤ וְעַד־ אֲבָדְךָ֙ מַהֵ֔ר מִפְּנֵ֛י רֹ֥עַ מַֽעֲלָלֶ֖יךָ אֲשֶׁ֥ר עֲזַבְתָּֽנִי׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭг умартан орхиж, бузар мууг үйлдвээс, та нарыг устгагдаж, үтэр түргэн сүйрэх хүртэл ИАВЭ та нарын дээр, та нарын гар оролцсон ажил үйл бүр дээр чинь хараал зүхэл, үймээн самуун, зэмлэл буруутгалыг буулгана.

Солонгос (католик Библи)

너희가 주님을 저버린 악행 때문에, 주님께서 너희 손이 하는 모든 일에 저주와 혼란과 위협을 계속 보내시어, 마침내 너희가 순식간에 멸망하고 멸절되게 하실 것이다.

21

יַדְבֵּ֧ק יְהוָ֛ה בְּךָ֖ אֶת־ הַדָּ֑בֶר עַ֚ד כַּלֹּת֣וֹ אֹֽתְךָ֔ מֵעַל֙ הָֽאֲדָמָ֔ה אֲשֶׁר־ אַתָּ֥ה בָא־ שָׁ֖מָּה לְרִשְׁתָּֽהּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ та нарыг тахлаар нэрвэх ба энэ нь эзэмшихээр очиж буй газраасаа устаж дуусах хүртэл чинь та нараас салахгүй. ИАВЭ та нарыг үрэвсэл, халуун хумхаа, чичрэг өвчнөөр нэрвэж, шатам халуун салхи, ган гачиг хөгц мөөгөнцрөөр хиаруулах ба энэ бүхэн нь та нарыг мөхөж алга болох хүртэл салахгүй дагана.

Солонгос (католик Библи)

주님께서는 너희에게 계속 흑사병이 달라붙게 하시어, 너희가 차지하러 들어가는 땅에서 마침내 너희를 없애 버리실 것이다.

22

יַכְּכָ֣ה יְ֠הוָה בַּשַּׁחֶ֨פֶת וּבַקַּדַּ֜חַת וּבַדַּלֶּ֗קֶת וּבַֽחַרְחֻר֙ וּבַחֶ֔רֶב וּבַשִּׁדָּפ֖וֹן וּבַיֵּרָק֑וֹן וּרְדָפ֖וּךָ עַ֥ד אָבְדֶֽךָ׃

Монгол эх бичвэр байхгүй

Солонгос (католик Библи)

주님께서는 너희를 폐병과 열병과 염증, 무더위와 가뭄과 마름병과 깜부깃병으로 계속 치시고, 마침내 너희가 망할 때까지 그것들이 너희를 쫓아다니게 하실 것이다.

23

וְהָי֥וּ שָׁמֶ֛יךָ אֲשֶׁ֥ר עַל־ רֹאשְׁךָ֖ נְחֹ֑שֶׁת וְהָאָ֥רֶץ אֲשֶׁר־ תַּחְתֶּ֖יךָ בַּרְזֶֽל׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Толгой дээрх тэнгэр чинь хүрэл мэт хөл дорх газар чинь төмөр мэт болно

Солонгос (католик Библи)

너희 머리 위에 있는 하늘은 구리가 되고 아래에 있는 땅은 쇠가 될 것이다.

24

יִתֵּ֧ן יְהוָ֛ה אֶת־ מְטַ֥ר אַרְצְךָ֖ אָבָ֣ק וְעָפָ֑ר מִן־ הַשָּׁמַ֙יִם֙ יֵרֵ֣ד עָלֶ֔יךָ עַ֖ד הִשָּׁמְדָֽךְ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нарыг мөхөж алга болох хүртэл ИАВЭ та нарын дээр тэнгэрээс борооны оронд газрын тоос тортог буулгана.

Солонгос (католик Библи)

주님께서는 너희 땅의 비를 재와 먼지로 만드셔서, 너희가 멸망할 때까지 그것들이 하늘에서 줄곧 너희 위로 내리게 하실 것이다.

25

יִתֶּנְךָ֨ יְהוָ֥ה׀ נִגָּף֮ לִפְנֵ֣י אֹיְבֶיךָ֒ בְּדֶ֤רֶךְ אֶחָד֙ תֵּצֵ֣א אֵלָ֔יו וּבְשִׁבְעָ֥ה דְרָכִ֖ים תָּנ֣וּס לְפָנָ֑יו וְהָיִ֣יתָ לְזַעֲוָ֔ה לְכֹ֖ל מַמְלְכ֥וֹת הָאָֽרֶץ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ та нарыг дайсны чинь гарт тушааж, ялагдалд оруулна. Та нар тэдний өөдөөс нэг замаар ирээд, долоон замаар тэдний өмнөөс зугтана. Та нар газар дэлхийн хамаг улс орны айдас түгшүүрийн дохио болно.

Солонгос (католик Библи)

주님께서는 너희가 적들 앞에서 패배하게 하실 것이다. 너희가 적을 치러 한 길로 나갔다가, 그 앞에서 일곱 길로 흩어져 도망칠 것이며, 너희는 땅의 모든 나라에 공포의 대상이 될 것이다.

26

וְהָיְתָ֤ה נִבְלָֽתְךָ֙ לְמַאֲכָ֔ל לְכָל־ ע֥וֹף הַשָּׁמַ֖יִם וּלְבֶהֱמַ֣ת הָאָ֑רֶץ וְאֵ֖ין מַחֲרִֽיד׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үхдэл хүүр чинь огторгуйн хамаг жигүүртэн шувуу, газрын араатан амьтдын хоол болох ба үргээх хүн нэг ч байхгүй.

Солонгос (католик Библи)

너희 주검이 하늘의 모든 새와 땅의 모든 짐승의 먹이가 되어도, 그것들을 쫓아 줄 사람이 없을 것이다.

27

יַכְּכָ֨ה יְהוָ֜ה בִּשְׁחִ֤ין מִצְרַ֙יִם֙ וּבַטְּחֹרִ֔ים וּבַגָּרָ֖ב וּבֶחָ֑רֶס אֲשֶׁ֥ר לֹא־ תוּכַ֖ל לְהֵרָפֵֽא׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Египетчүүдэд тусгасан эдгэршгүй өвчин хатги, буглаа яр, толбот үлд, хамуугаар та нарыг ИАВЭ нэрвэнэ.

Солонгос (католик Библи)

주님께서는 너희가 고치지 못할 이집트의 궤양과 종기와 옴과 가려움 병으로 너희를 치실 것이다.

28

יַכְּכָ֣ה יְהוָ֔ה בְּשִׁגָּע֖וֹן וּבְעִוָּר֑וֹן וּבְתִמְה֖וֹן לֵבָֽב׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Түүнчлэн ИАВЭ та нарыг галзуу, сохор, зүрхний солио өвчнөөр нэрвэнэ.

Солонгос (католик Библи)

주님께서는 또 정신병과 실명증과 착란증으로 너희를 치실 것이다.

29

וְהָיִ֜יתָ מְמַשֵּׁ֣שׁ בַּֽצָּהֳרַ֗יִם כַּאֲשֶׁ֨ר יְמַשֵּׁ֤שׁ הָעִוֵּר֙ בָּאֲפֵלָ֔ה וְלֹ֥א תַצְלִ֖יחַ אֶת־ דְּרָכֶ֑יךָ וְהָיִ֜יתָ אַ֣ךְ עָשׁ֧וּק וְגָז֛וּל כָּל־ הַיָּמִ֖ים וְאֵ֥ין מוֹשִֽׁיעַ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хараагүй хүн харанхуйд тэмтчих адил та нар гэгээн цагаан өдрөөр ч тэмтчиж, зам мөр чинь бүтэлгүйтнэ. Үргэлжийн үргэлжид дарлуулж дээрэмдүүлэхээс өөр юуг ч үзэхгүй. Үүнээс аврах хэн ч үгүй.

Солонгос (католик Библи)

눈먼 이가 어둠 속에서 더듬는 것처럼, 너희는 대낮에도 더듬으며 길을 제대로 찾아가지 못할 것이다. 너희가 늘 억압을 받고 착취를 당하여도 구원해 줄 사람이 없을 것이다.

30

אִשָּׁ֣ה תְאָרֵ֗שׂ וְאִ֤ישׁ אַחֵר֙ יִשְׁכָּבֶ֔נָּה בַּ֥יִת תִּבְנֶ֖ה וְלֹא־ תֵשֵׁ֣ב בּ֑וֹ כֶּ֥רֶם תִּטַּ֖ע וְלֹ֥א תְחַלְּלֶּֽנּוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Чи бүсгүй хүнтэй сүй тавивч өөр эр түүнийг чинь хүчиндэнэ. Байшин баривч чи түүндээ суухгүй. Үзмийн цэцэрлэг тариалавч үр жимсийг нь хүртэхгүй.

Солонгос (католик Библи)

너희가 여자와 약혼하여도 다른 남자가 그 여자와 동침하고, 집을 지어도 거기에서 살지 못하며, 포도나무를 심어도 그 열매를 따지 못할 것이다.

31

שׁוֹרְךָ֞ טָב֣וּחַ לְעֵינֶ֗יךָ וְלֹ֣א תֹאכַל֮ מִמֶּנּוּ֒ חֲמֹֽרְךָ֙ גָּז֣וּל מִלְּפָנֶ֔יךָ וְלֹ֥א יָשׁ֖וּב לָ֑ךְ צֹֽאנְךָ֙ נְתֻנ֣וֹת לְאֹיְבֶ֔יךָ וְאֵ֥ין לְךָ֖ מוֹשִֽׁיעַ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үхрийг чинь чиний нүдэн дээр нядлавч чи махнаас нь хүртэж чадахгүй. Илжгийг чинь чиний нүүрэн дээр булаавч, чи түүнийг буцааж авч чадахгүй. Чи хонин сүргээ дайснууддаа алдана. Харин чамд туслах хэн ч байхгүй.

Солонгос (католик Библи)

너희의 소를 너희 눈앞에서 잡아도 너희는 그것을 먹지 못하고, 너희의 나귀를 너희 눈앞에서 빼앗겨도 그것을 되찾지 못하며, 너희의 양 떼가 너희 원수들에게 넘어가도 너희를 도와줄 사람이 없을 것이다.

32

בָּנֶ֨יךָ וּבְנֹתֶ֜יךָ נְתֻנִ֨ים לְעַ֤ם אַחֵר֙ וְעֵינֶ֣יךָ רֹא֔וֹת וְכָל֥וֹת אֲלֵיהֶ֖ם כָּל־ הַיּ֑וֹם וְאֵ֥ין לְאֵ֖ל יָדֶֽךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хөвгүүд охидыг чинь харийнхан авч одохыг харж, өдөржингөө нүдээ ширгэтэл хүсэн хүлээвч, гараа хөдөлгөх ч тэнхэлгүй байх болно.

Солонгос (католик Библи)

너희의 아들딸들이 다른 백성에게 넘겨져, 너희 눈이 온종일 그쪽을 바라보다 기진하여도, 너희 손은 아무것도 할 수 없을 것이다.

33

פְּרִ֤י אַדְמָֽתְךָ֙ וְכָל־ יְגִ֣יעֲךָ֔ יֹאכַ֥ל עַ֖ם אֲשֶׁ֣ר לֹא־ יָדָ֑עְתָּ וְהָיִ֗יתָ רַ֛ק עָשׁ֥וּק וְרָצ֖וּץ כָּל־ הַיָּמִֽים׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нарын таньж мэдэхгүй хүмүүс газрын чинь ургацыг, хөлс хүчээ өгсөн бүхнийг чинь хүртэнэ. Харин чи үргэлжийн үргэлжид дарлагдаж нухлагдахаас өөр юуг ч үзэхгүй.

Солонгос (католик Библи)

너희 땅의 소출과 너희가 일하여 얻은 모든 것을 너희가 알지도 못하는 백성이 먹어 버리며, 너희는 언제나 억압을 받고 짓밟히기만 할 것이다.

34

וְהָיִ֖יתָ מְשֻׁגָּ֑ע מִמַּרְאֵ֥ה עֵינֶ֖יךָ אֲשֶׁ֥ר תִּרְאֶֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тиймээс чи харсан үзсэн зүйлээсээ болж галзуурна.

Солонгос (католик Библи)

너희의 두 눈으로 보는 광경 때문에 너희는 미치게 될 것이다.

35

יַכְּכָ֨ה יְהוָ֜ה בִּשְׁחִ֣ין רָ֗ע עַל־ הַבִּרְכַּ֙יִם֙ וְעַל־ הַשֹּׁקַ֔יִם אֲשֶׁ֥ר לֹא־ תוּכַ֖ל לְהֵרָפֵ֑א מִכַּ֥ף רַגְלְךָ֖ וְעַ֥ד קָדְקֳדֶֽךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ тэрчлэн чиний өвдөг гуяыг эдгэршгүй муухай хатгинд бариулж, тэр нь хөлийн улаас зулай хүртэл шавна.

Солонгос (католик Библи)

주님께서는 너희가 고치지 못할 악성 궤양으로 너희의 무릎과 정강이를 치실 것이며, 그것은 너희의 발바닥에서 정수리까지 번질 것이다.

36

יוֹלֵ֨ךְ יְהוָ֜ה אֹֽתְךָ֗ וְאֶֽת־ מַלְכְּךָ֙ אֲשֶׁ֣ר תָּקִ֣ים עָלֶ֔יךָ אֶל־ גּ֕וֹי אֲשֶׁ֥ר לֹא־ יָדַ֖עְתָּ אַתָּ֣ה וַאֲבֹתֶ֑יךָ וְעָבַ֥דְתָּ שָּׁ֛ם אֱלֹהִ֥ים אֲחֵרִ֖ים עֵ֥ץ וָאָֽבֶן׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нарын эцэг өвгөд хийгээд та нарын хэн нь ч мэдэхгүй харь гүрэнд та нарыг ч, дээрээ залсан хааныг чинь ч ИАВЭ аваачна. Тэгээд та нар тэнд мод, чулуун бурхдад сүслэн үйлчилнэ.

Солонгос (католик Библи)

주님께서는 너희뿐 아니라 너희가 받들어 세운 임금을, 너희와 너희 조상들이 알지도 못하던 민족들에게 데려가실 것이고, 너희는 거기에서 나무와 돌로 된 다른 신들을 섬기게 될 것이다.

37

וְהָיִ֣יתָ לְשַׁמָּ֔ה לְמָשָׁ֖ל וְלִשְׁנִינָ֑ה בְּכֹל֙ הָֽעַמִּ֔ים אֲשֶׁר־ יְנַהֶגְךָ֥ יְהוָ֖ה שָֽׁמָּה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭгийн өөрсдийг чинь хөөж аваачих аливаа үндэстний хүн ардын дунд та нар айдас жихүүцэл, ёгт үг, доог тохууны бай болно.

Солонгос (католик Библи)

주님께서 너희를 끌고 가실 그곳의 모든 민족들 가운데에서 너희는 놀람 거리와 놀림거리와 웃음거리가 될 것이다.

38

זֶ֥רַע רַ֖ב תּוֹצִ֣יא הַשָּׂדֶ֑ה וּמְעַ֣ט תֶּאֱסֹ֔ף כִּ֥י יַחְסְלֶ֖נּוּ הָאַרְבֶּֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Талбайд их хэмжээний үр тариалах хэдий ч царцаанд идүүлсний улмаас өчүүхэн багыг хурааж авна.

Солонгос (католик Библи)

너희가 밭에 씨를 많이 뿌려도 메뚜기가 그것을 먹어 치워 버려서, 너희는 조금밖에 거두지 못할 것이다.

39

כְּרָמִ֥ים תִּטַּ֖ע וְעָבָ֑דְתָּ וְיַ֤יִן לֹֽא־ תִשְׁתֶּה֙ וְלֹ֣א תֶאֱגֹ֔ר כִּ֥י תֹאכְלֶ֖נּוּ הַתֹּלָֽעַת׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үзмийн цэцэрлэг тарьж арчиллаа гээд өт хорхойд идүүлэх учраас хурааж авах юм байхгүй, ямар ч дарс уухгүй. Танай нутаг дэвсгэр даяар чидуны мод байвч мод чинь жимсээ гөвснөөс болж хэрэглэх тосгүй болно.

Солонгос (католик Библи)

너희가 포도나무를 심고 가꾸어도 벌레가 그것을 먹어 치워서, 너희는 포도주를 마시지도 못하고 저장하지도 못할 것이다.

40

זֵיתִ֛ים יִהְי֥וּ לְךָ֖ בְּכָל־ גְּבוּלֶ֑ךָ וְשֶׁ֙מֶן֙ לֹ֣א תָס֔וּךְ כִּ֥י יִשַּׁ֖ל זֵיתֶֽךָ׃

Монгол эх бичвэр байхгүй

Солонгос (католик Библи)

너희의 온 영토에 올리브 나무가 있어도 그 열매가 떨어져서, 너희는 기름을 몸에 바르지 못할 것이다.

41

בָּנִ֥ים וּבָנ֖וֹת תּוֹלִ֑יד וְלֹא־ יִהְי֣וּ לָ֔ךְ כִּ֥י יֵלְכ֖וּ בַּשֶּֽׁבִי׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Охид хөвгүүдийг төрүүлэвч олзонд тэднийгээ алдаж, чи хоосон үлдэнэ.

Солонгос (католик Библи)

너희가 아들딸들을 낳아도 그들이 포로로 잡혀 가서, 너희에게 남아 있지 않을 것이다.

42

כָּל־ עֵצְךָ֖ וּפְרִ֣י אַדְמָתֶ֑ךָ יְיָרֵ֖שׁ הַצְּלָצַֽל׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хөрст газрын чинь бүхий л мод бутны үр жимсэнд голио царцаа эзэн сууна.

Солонгос (католик Библи)

너희 땅의 나무와 열매는 모두 벌레가 차지하고 말 것이다.

43

הַגֵּר֙ אֲשֶׁ֣ר בְּקִרְבְּךָ֔ יַעֲלֶ֥ה עָלֶ֖יךָ מַ֣עְלָה מָּ֑עְלָה וְאַתָּ֥ה תֵרֵ֖ד מַ֥טָּה מָּֽטָּה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нарын дунд буй цагаач хүн чамаас улам улам өөдлөн дээшилж, харин чи дордон доошилно.

Солонгос (католик Библи)

너희 가운데에 있는 이방인은 너희보다 점점 높아지겠지만, 너희는 점점 낮아질 것이다.

44

ה֣וּא יַלְוְךָ֔ וְאַתָּ֖ה לֹ֣א תַלְוֶ֑נּוּ ה֚וּא יִהְיֶ֣ה לְרֹ֔אשׁ וְאַתָּ֖ה תִּֽהְיֶ֥ה לְזָנָֽב׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэгээд тэрээр чамд зээлдүүлнэ. Харин чи түүнд зээл өгч чадахгүй. Тэрээр толгой болж, харин чи сүүл болно.

Солонгос (католик Библи)

그는 너희에게 꾸어 주어도 너희는 그에게 꾸어 주지 못하며, 그는 머리가 되고 너희는 꼬리가 될 것이다.

45

וּבָ֨אוּ עָלֶ֜יךָ כָּל־ הַקְּלָל֣וֹת הָאֵ֗לֶּה וּרְדָפ֙וּךָ֙ וְהִשִּׂיג֔וּךָ עַ֖ד הִשָּֽׁמְדָ֑ךְ כִּי־ לֹ֣א שָׁמַ֗עְתָּ בְּקוֹל֙ יְהוָ֣ה אֱלֹהֶ֔יךָ לִשְׁמֹ֛ר מִצְוֹתָ֥יו וְחֻקֹּתָ֖יו אֲשֶׁ֥ר צִוָּֽךְ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нарт тушаасан тушаал, зарлигуудыг нь сахихаар Бурхан ИАВЭгийнхаа үгийг дуулгавартай дагаагүйн улмаас энэ бүх хараал та нарын дээр бууж, та нарыг мөхөж алга болох хүртэл чинь салахгүй дагана.

Солонгос (католик Библи)

이 모든 저주가 너희 위에 내려, 너희가 멸망할 때까지 너희를 쫓아다니며 너희 위에 머무를 것이다. 이는 너희가 주 너희 하느님의 말씀을 듣지 않고, 그분께서 너희에게 명령하시는 계명과 규정들을 지키지 않았기 때문이다.

46

וְהָי֣וּ בְךָ֔ לְא֖וֹת וּלְמוֹפֵ֑ת וּֽבְזַרְעֲךָ֖ עַד־ עוֹלָֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эдгээр нь та нарт ч, үр удамд чинь ч үргэлжид шинж тэмдэг, сануулга болно.

Солонгос (католик Библи)

이 저주들은 너희와 너희 후손들에게 영원토록 표징과 표지가 될 것이다.

47

תַּ֗חַת אֲשֶׁ֤ר לֹא־ עָבַ֙דְתָּ֙ אֶת־ יְהוָ֣ה אֱלֹהֶ֔יךָ בְּשִׂמְחָ֖ה וּבְט֣וּב לֵבָ֑ב מֵרֹ֖ב כֹּֽל׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нар аливаа бүхнээр бялхам дүүрэн байгаагийнхаа төлөө баяр хөөртэй, талархалтай зүрх сэтгэлээр Бурхан ИАВЭдаа сүслэн үйлчлэхгүй бол,

Солонгос (католик Библи)

모든 것이 풍부한데도, 너희가 기쁘고 행복한 마음으로 주 너희 하느님을 섬기지 않은 까닭에,

48

וְעָבַדְתָּ֣ אֶת־ אֹיְבֶ֗יךָ אֲשֶׁ֨ר יְשַׁלְּחֶ֤נּוּ יְהוָה֙ בָּ֔ךְ בְּרָעָ֧ב וּבְצָמָ֛א וּבְעֵירֹ֖ם וּבְחֹ֣סֶר כֹּ֑ל וְנָתַ֞ן עֹ֤ל בַּרְזֶל֙ עַל־ צַוָּארֶ֔ךָ עַ֥ד הִשְׁמִיד֖וֹ אֹתָֽךְ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]өлсөж цанган, алив бүхнээр гачигдаж, ИАВЭгийн явуулах өстөн дайснуудад нүцгэн шалдан зарагдана. Тэд та нарыг мөхөж алга болох хүртэл чинь та нарын хүзүүнд төмөр дөнгө зүүгээд зарцална.

Солонгос (католик Библи)

너희는 굶주림과 목마름과 헐벗음과 온갖 궁핍 속에서, 주님께서 너희를 치라고 보내시는 너희의 원수들을 섬기게 될 것이다. 또 주님께서는 너희 목에 쇠 멍에를 씌워 두시어, 마침내 너희를 멸망시키실 것이다.

49

יִשָּׂ֣א יְהוָה֩ עָלֶ֨יךָ גּ֤וֹי מֵרָחוֹק֙ מִקְצֵ֣ה הָאָ֔רֶץ כַּאֲשֶׁ֥ר יִדְאֶ֖ה הַנָּ֑שֶׁר גּ֕וֹי אֲשֶׁ֥ר לֹא־ תִשְׁמַ֖ע לְשֹׁנֽוֹ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хэл яриаг нь ойлгохгүй нэгэн үндэстнийг, бүргэд шиг шунган довтлох тийм үндэстнийг ИАВЭ газар дэлхийн хязгаараас та нарын дээр авчирна.

Солонгос (католик Библи)

주님께서는 너희를 치라고 땅끝 먼 곳에서 한 민족을 데려오실 것인데, 너희가 알아듣지도 못하는 말을 하는 그 민족이 너희에게 독수리처럼 날아들 것이다.

50

גּ֖וֹי עַ֣ז פָּנִ֑ים אֲשֶׁ֨ר לֹא־ יִשָּׂ֤א פָנִים֙ לְזָקֵ֔ן וְנַ֖עַר לֹ֥א יָחֹֽן׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэрхүү үндэстэн нь ширүүн догшин царайтай, хөгшид өтгөсийг хүндэлдэггүй, хүүхэд залуусыг өрөвддөггүй үндэстэн юм.

Солонгос (католик Библи)

얼굴이 뻔뻔스럽게 생긴 그들은 노인을 존경하지도 않고, 어린이를 불쌍히 여기지도 않는 민족이다.

51

וְ֠אָכַל פְּרִ֨י בְהֶמְתְּךָ֥ וּפְרִֽי־ אַדְמָתְךָ֮ עַ֣ד הִשָּֽׁמְדָךְ֒ אֲשֶׁ֨ר לֹֽא־ יַשְׁאִ֜יר לְךָ֗ דָּגָן֙ תִּיר֣וֹשׁ וְיִצְהָ֔ר שְׁגַ֥ר אֲלָפֶ֖יךָ וְעַשְׁתְּרֹ֣ת צֹאנֶ֑ךָ עַ֥ד הַאֲבִיד֖וֹ אֹתָֽךְ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэд та нарыг мөхөж алга болох хүртэл мал сүргийн чинь үр төл, газрын чинь ургацыг иднэ. Түүнчлэн чамайг устгаж дуусгах хүртлээ үр тариа, шинэ дарс, шинэхэн тос, бод бог малын чинь үр төлийг юу ч үгүй цөлмөнө.

Солонгос (католик Библи)

그들은 너희 가축의 새끼들과 너희 땅의 소출을 줄곧 먹어 치워, 마침내 너희가 멸망하게 할 것이다. 그들은 너희에게 곡식도 포도주도 기름도 새끼 소들과 새끼 양들도 남겨 두지 않아서, 마침내 너희를 멸망시킬 것이다.

52

וְהֵצַ֨ר לְךָ֜ בְּכָל־ שְׁעָרֶ֗יךָ עַ֣ד רֶ֤דֶת חֹמֹתֶ֙יךָ֙ הַגְּבֹה֣וֹת וְהַבְּצֻר֔וֹת אֲשֶׁ֥ר אַתָּ֛ה בֹּטֵ֥חַ בָּהֵ֖ן בְּכָל־ אַרְצֶ֑ךָ וְהֵצַ֤ר לְךָ֙ בְּכָל־ שְׁעָרֶ֔יךָ בְּכָ֨ל־ אַרְצְךָ֔ אֲשֶׁ֥ר נָתַ֛ן יְהוָ֥ה אֱלֹהֶ֖יךָ לָֽךְ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Бурхан ИАВЭгаас чинь та нарт өгсөн газар нутаг дээрх хамаг л хот тосгоны чинь хаалга үүдийг хааж, та нарын найдлага тавьдаг бэхлэлт болох өндөр өндөр хана хэрмийг чинь нутаг даяараа нурж унатал нь бүслэх болно.

Солонгос (католик Библи)

그들은 너희의 모든 성을 에워싸고, 너희가 믿던 높고 튼튼한 성벽이 온 땅에서 무너져 내리게 할 것이다. 주 너희 하느님께서 너희에게 주신 온 땅의 모든 성을 그렇게 에워쌀 것이다.

53

וְאָכַלְתָּ֣ פְרִֽי־ בִטְנְךָ֗ בְּשַׂ֤ר בָּנֶ֙יךָ֙ וּבְנֹתֶ֔יךָ אֲשֶׁ֥ר נָֽתַן־ לְךָ֖ יְהוָ֣ה אֱלֹהֶ֑יךָ בְּמָצוֹר֙ וּבְמָצ֔וֹק אֲשֶׁר־ יָצִ֥יק לְךָ֖ אֹיְבֶֽךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Өстөн дайсныхаа бүслэлтэд орж, өлбөрч хоосрох үедээ та нар Бурхан ИАВЭгаасаа өөрсдөд чинь хайрласан, хэвлийн үр, охид хөвгүүдийнхээ махыг иднэ.

Солонгос (католик Библи)

너희의 원수들이 너희를 조여 오는 곤경과 고난으로, 너희는 너희 몸의 소생을, 곧 주 너희 하느님께서 너희에게 주신 아들딸들의 살을 먹을 것이다.

54

הָאִישׁ֙ הָרַ֣ךְ בְּךָ֔ וְהֶעָנֹ֖ג מְאֹ֑ד תֵּרַ֨ע עֵינ֤וֹ בְאָחִיו֙ וּבְאֵ֣שֶׁת חֵיק֔וֹ וּבְיֶ֥תֶר בָּנָ֖יו אֲשֶׁ֥ר יוֹתִֽיר׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нарын дунд буй хамгийн аядуу, зөөлөн эр ч төрсөн ах дүүс, өвөр дэх эхнэр, үлдсэн үр хүүхэд рүүгээ муу санаалан харж,

Солонгос (католик Библи)

너희 가운데에서 매우 온순하고 고상한 사람도 제 형제들과 제 품 안의 아내와 남아 있는 자식들에게 험악한 눈을 하며,

55

מִתֵּ֣ת׀ לְאַחַ֣ד מֵהֶ֗ם מִבְּשַׂ֤ר בָּנָיו֙ אֲשֶׁ֣ר יֹאכֵ֔ל מִבְּלִ֥י הִשְׁאִֽיר־ ל֖וֹ כֹּ֑ל בְּמָצוֹר֙ וּבְמָצ֔וֹק אֲשֶׁ֨ר יָצִ֥יק לְךָ֛ אֹיִבְךָ֖ בְּכָל־ שְׁעָרֶֽיךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]хамаг хот тосгоныг чинь бүсэлсэн дайснуудынхаа бүслэлтээс болж юу ч үгүй хоосорч өлбөрснийхөө улмаас идэж буй хүүхдийнхээ махнаас нэгд нь ч өгөлгүй иднэ.

Солонгос (католик Библи)

자기가 먹고 있는 제 자식의 살점을 그들 가운데 아무에게도 주려고 하지 않을 것이다. 그것은 너희의 원수가 너희의 모든 성마다 너희를 조여 오는 곤경과 고난으로 아무것도 남지 않을 것이기 때문이다.

56

הָרַכָּ֨ה בְךָ֜ וְהָעֲנֻגָּ֗ה אֲשֶׁ֨ר לֹא־ נִסְּתָ֤ה כַף־ רַגְלָהּ֙ הַצֵּ֣ג עַל־ הָאָ֔רֶץ מֵהִתְעַנֵּ֖ג וּמֵרֹ֑ךְ תֵּרַ֤ע עֵינָהּ֙ בְּאִ֣ישׁ חֵיקָ֔הּ וּבִבְנָ֖הּ וּבְבִתָּֽהּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Түүнчлэн газар шороонд хөлөө хүргэж үзээгүй, эрхэмсэг, эмзэг зөөлөн бүсгүй ч өвөр дэх нөхөр, төрсөн охин үр, төрсөн хүүгээ муу санаалан харж,

Солонгос (католик Библи)

너희 가운데에서 온순하고 고상한 여자, 한 번도 맨발바닥을 땅에 대 본 적이 없을 정도로 고상하고 온순한 여자도, 제 품 안의 남편과 아들딸에게 험악한 눈을 하고,

57

וּֽבְשִׁלְיָתָ֞הּ הַיּוֹצֵ֣ת׀ מִבֵּ֣ין רַגְלֶ֗יהָ וּבְבָנֶ֙יהָ֙ אֲשֶׁ֣ר תֵּלֵ֔ד כִּֽי־ תֹאכְלֵ֥ם בְּחֹֽסֶר־ כֹּ֖ל בַּסָּ֑תֶר בְּמָצוֹר֙ וּבְמָצ֔וֹק אֲשֶׁ֨ר יָצִ֥יק לְךָ֛ אֹיִבְךָ֖ בִּשְׁעָרֶֽיךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]хамаг хот тосгоныг чинь бүсэлсэн дайснуудынхаа бүслэлтээс болж юу ч үгүй хоосорч өлбөрснийхөө улмаас үр хүүхдээ хөлийнхөө хоорондоос унжих эхэстэй юутай нь нууцаар иднэ. Хэрэв та нар энэ номд бичигдсэн бүх хууль зааврын үгийг Бурхан ИАВЭгийнхаа энэхүү сүрдэм, ялгуусан нэрээс эмээхийн учир сахин мөрдөхгүй бол

Солонгос (католик Библи)

제 두 다리 사이에서 나온 어린것들과 자기가 낳은 자식들에게도 그렇게 하며, 그들을 잡아먹으려 할 것이다. 원수가 너희의 성마다 너희를 조여 오는 곤경과 고난으로 아무것도 남지 않을 것이기 때문이다.

58

אִם־ לֹ֨א תִשְׁמֹ֜ר לַעֲשׂ֗וֹת אֶת־ כָּל־ דִּבְרֵי֙ הַתּוֹרָ֣ה הַזֹּ֔את הַכְּתוּבִ֖ים בַּסֵּ֣פֶר הַזֶּ֑ה לְ֠יִרְאָה אֶת־ הַשֵּׁ֞ם הַנִּכְבָּ֤ד וְהַנּוֹרָא֙ הַזֶּ֔ה אֵ֖ת יְהוָ֥ה אֱלֹהֶֽיךָ׃

Монгол эх бичвэр байхгүй

Солонгос (католик Библи)

너희가 이 영광스럽고 경외로운 이름, 주 너희 하느님을 경외하고, 이 책에 쓰인 율법의 모든 말씀을 명심하여 실천하지 않으면,

59

וְהִפְלָ֤א יְהוָה֙ אֶת־ מַכֹּ֣תְךָ֔ וְאֵ֖ת מַכּ֣וֹת זַרְעֶ֑ךָ מַכּ֤וֹת גְּדֹלוֹת֙ וְנֶ֣אֱמָנ֔וֹת וָחֳלָיִ֥ם רָעִ֖ים וְנֶאֱמָנִֽים׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ төсөөлөхийн аргагүй гай гамшгийг та нар дээр ч, үр удам дээр чинь ч авчирна. Тэр нь төгсгөлгүй айхтар гамшиг, эцэсгүй хүнд өвчин байх юм.

Солонгос (католик Библи)

주님께서는 크고 질긴 재난과, 고약하고 질긴 질병으로 너희와 너희 후손을 호되게 치실 것이다.

60

וְהֵשִׁ֣יב בְּךָ֗ אֵ֚ת כָּל־ מַדְוֵ֣ה מִצְרַ֔יִם אֲשֶׁ֥ר יָגֹ֖רְתָּ מִפְּנֵיהֶ֑ם וְדָבְק֖וּ בָּֽךְ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нарын айж балмагддаг, Египетийн хамаг өвчнийг та нарт тусгах ба тэдгээр нь та нараас салахгүй.

Солонгос (католик Библи)

그분께서는 너희가 겁내던 이집트의 모든 질병을 너희에게 되돌리시어, 그것들이 너희에게 달라붙게 하실 것이다.

61

גַּ֤ם כָּל־ חֳלִי֙ וְכָל־ מַכָּ֔ה אֲשֶׁר֙ לֹ֣א כָת֔וּב בְּסֵ֖פֶר הַתּוֹרָ֣ה הַזֹּ֑את יַעְלֵ֤ם יְהוָה֙ עָלֶ֔יךָ עַ֖ד הִשָּׁמְדָֽךְ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэрчлэн ИАВЭ энэхүү хууль зааврын номд бичигдээгүй бүх гай гамшиг, бүх өвчин эмгэгийг мөхөж алга болох хүртэл чинь та нарын дээр буулгана.

Солонгос (католик Библи)

주님께서는 이 율법서에 쓰여 있지 않은 모든 병과 재난을 줄곧 너희 위에 내리시어, 마침내 너희가 멸망하게 하실 것이다.

62

וְנִשְׁאַרְתֶּם֙ בִּמְתֵ֣י מְעָ֔ט תַּ֚חַת אֲשֶׁ֣ר הֱיִיתֶ֔ם כְּכוֹכְבֵ֥י הַשָּׁמַ֖יִם לָרֹ֑ב כִּי־ לֹ֣א שָׁמַ֔עְתָּ בְּק֖וֹל יְהוָ֥ה אֱלֹהֶֽיךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нар Бурхан ИАВЭгийнхаа үгийг дуулгавартай дагаагүй учраас тэнгэрийн од мэт үй олуулаа байхын оронд цөөхүүлээ үлдэх болно.

Солонгос (католик Библи)

너희가 하늘의 별처럼 많다 하여도 적은 수밖에 남지 않을 것이다. 이는 너희가 주 너희 하느님의 말씀을 듣지 않았기 때문이다.

63

וְ֠הָיָה כַּאֲשֶׁר־ שָׂ֨שׂ יְהוָ֜ה עֲלֵיכֶ֗ם לְהֵיטִ֣יב אֶתְכֶם֮ וּלְהַרְבּ֣וֹת אֶתְכֶם֒ כֵּ֣ן יָשִׂ֤ישׂ יְהוָה֙ עֲלֵיכֶ֔ם לְהַאֲבִ֥יד אֶתְכֶ֖ם וּלְהַשְׁמִ֣יד אֶתְכֶ֑ם וְנִסַּחְתֶּם֙ מֵעַ֣ל הָֽאֲדָמָ֔ה אֲשֶׁר־ אַתָּ֥ה בָא־ שָׁ֖מָּה לְרִשְׁתָּֽהּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ та нарыг өсгөж олшруулан, сайн сайхныг хийж өгөхдөө баясаж байсныхаа адилаар та нарыг мөхөж алга болон устахад чинь баясах болно. Тэгээд орж эзэмших гэж буй газар нутгаасаа та нар зайлуулагдана.

Солонгос (католик Библи)

주님께서 너희가 잘되고 번성하게 하시기를 좋아하신 것처럼, 너희를 멸절시키고 멸망시키시기를 좋아하실 것이다. 그러면 너희가 차지하러 들어가는 땅에서 너희는 뿌리째 뽑히고 말 것이다.

64

וֶהֱפִֽיצְךָ֤ יְהוָה֙ בְּכָל־ הָ֣עַמִּ֔ים מִקְצֵ֥ה הָאָ֖רֶץ וְעַד־ קְצֵ֣ה הָאָ֑רֶץ וְעָבַ֨דְתָּ שָּׁ֜ם אֱלֹהִ֣ים אֲחֵרִ֗ים אֲשֶׁ֧ר לֹא־ יָדַ֛עְתָּ אַתָּ֥ה וַאֲבֹתֶ֖יךָ עֵ֥ץ וָאָֽבֶן׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ дэлхийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх бүхий л ард түмнүүдийн дунд та нарыг тараан цацна. Та нар тэнд өөрсдөө ч, эцэг өвгөд чинь ч мэдээгүй мод, чулуун бурхдад сүслэн үйлчилнэ.

Солонгос (католик Библи)

주님께서는 땅끝에서 땅끝까지, 모든 민족들 가운데로 너희를 흩으실 것이니, 너희는 그곳에서, 너희와 너희 조상들이 알지 못하던, 나무와 돌로 된 다른 신들을 섬기게 될 것이다.

65

וּבַגּוֹיִ֤ם הָהֵם֙ לֹ֣א תַרְגִּ֔יעַ וְלֹא־ יִהְיֶ֥ה מָנ֖וֹחַ לְכַף־ רַגְלֶ֑ךָ וְנָתַן֩ יְהוָ֨ה לְךָ֥ שָׁם֙ לֵ֣ב רַגָּ֔ז וְכִלְי֥וֹן עֵינַ֖יִם וְדַֽאֲב֥וֹן נָֽפֶשׁ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэдгээр үндэстний дунд та нар амсхийх чөлөөгүй, хөл тавьж амраах газар ч үгүй байна. ИАВЭ тэнд та нарын зүрхийг салгануулан чичрүүлж, нүдийг чинь ширгээж, сэтгэлийг чинь цөхрөөнө.

Солонгос (католик Библи)

또 너희는 그 민족들 가운데에서 쉬지 못할 뿐 아니라, 발바닥이 쉴 곳조차 찾지 못할 것이다. 거기에서 주님께서는 너희 마음이 떨리고 눈이 어두워지고 얼이 빠지게 하실 것이다.

66

וְהָי֣וּ חַיֶּ֔יךָ תְּלֻאִ֥ים לְךָ֖ מִנֶּ֑גֶד וּפָֽחַדְתָּ֙ לַ֣יְלָה וְיוֹמָ֔ם וְלֹ֥א תַאֲמִ֖ין בְּחַיֶּֽיךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Амь амьдрал чинь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, өдөр шөнөгүй айж түгшин, амьд байх найдлагагүй болно.

Солонгос (католик Библи)

너희는 생명의 위협을 느끼고 밤낮으로 공포에 떨면서, 계속 살 수 있으리라는 확신을 가질 수 없을 것이다.

67

בַּבֹּ֤קֶר תֹּאמַר֙ מִֽי־ יִתֵּ֣ן עֶ֔רֶב וּבָעֶ֥רֶב תֹּאמַ֖ר מִֽי־ יִתֵּ֣ן בֹּ֑קֶר מִפַּ֤חַד לְבָֽבְךָ֙ אֲשֶׁ֣ר תִּפְחָ֔ד וּמִמַּרְאֵ֥ה עֵינֶ֖יךָ אֲשֶׁ֥ר תִּרְאֶֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Айж түгших сэтгэл, үзэж харах зүйлээсээ болоод өглөө нь «Орой бушуухан болоосой», орой нь «Өглөө бушуухан болоосой» гэх болно.

Солонгос (католик Библи)

너희는 마음에 느끼는 공포와 두 눈으로 보는 광경 때문에, 아침에는 ‘저녁이 되었으면!’ 하고, 저녁에는 ‘아침이 되었으면!’ 할 것이다.

68

וֶֽהֱשִֽׁיבְךָ֨ יְהוָ֥ה׀ מִצְרַיִם֮ בָּאֳנִיּוֹת֒ בַּדֶּ֙רֶךְ֙ אֲשֶׁ֣ר אָמַ֣רְתִּֽי לְךָ֔ לֹא־ תֹסִ֥יף ע֖וֹד לִרְאֹתָ֑הּ וְהִתְמַכַּרְתֶּ֨ם שָׁ֧ם לְאֹיְבֶ֛יךָ לַעֲבָדִ֥ים וְלִשְׁפָח֖וֹת וְאֵ֥ין קֹנֶֽה׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ та нарыг усан онгоцоор Египет рүү буцаана. «Та нар дахиж хэзээ ч энэ аянд гарахгүй» гэж миний хэлж байсан Египет рүү ИАВЭ та нарыг усан онгоцоор буцааж аваачна. Тэнд та нар өөрсдийгөө боол, шивэгчин болгон дайснууддаа худалдъя гэсэн ч та нарыг худалдаж авах хүн олдохгүй гэв.”

Солонгос (католик Библи)

‘너희가 다시는 보지 않을 것이다.’ 하고 내가 너희에게 말한 그 길로, 주님께서는 너희를 배에 태워 이집트로 도로 데려가실 것이다. 거기에서 너희가 원수들에게 자신을 남종이나 여종으로 팔려고 하여도, 살 사람이 없을 것이다.”