Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)

Еврей ИЭХЭЗКЭЛЬ — үг сурах — 14-р бүлэг

23эшлэл
311өвөрмөц үг

Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ. Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно. Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.

1

וַיָּב֤וֹא אֵלַי֙ אֲנָשִׁ֔ים מִזִּקְנֵ֖י יִשְׂרָאֵ֑ל וַיֵּשְׁב֖וּ לְפָנָֽי׃ פ

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Израилын хэдэн ахлагч над дээр ирж, өмнө минь суув.

Солонгос (католик Библи)

이스라엘의 원로 몇 사람이 나에게 와서 내 앞에 앉았다.

2

וַיְהִ֥י דְבַר־ יְהוָ֖ה אֵלַ֥י לֵאמֹֽר׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэгтэл надад ИАВЭ үгээ айлдлаа. Тэрбээр

Солонгос (католик Библи)

그때에 주님의 말씀이 나에게 내렸다.

3

בֶּן־ אָדָ֗ם הָאֲנָשִׁ֤ים הָאֵ֙לֶּה֙ הֶעֱל֤וּ גִלּֽוּלֵיהֶם֙ עַל־ לִבָּ֔ם וּמִכְשׁ֣וֹל עֲוֹנָ֔ם נָתְנ֖וּ נֹ֣כַח פְּנֵיהֶ֑ם הַאִדָּרֹ֥שׁ אִדָּרֵ֖שׁ לָהֶֽם׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]“Хүн минь, энэ хүмүүс сэтгэл зүрхэндээ элдэв шүтээнийг залж, нүгэл хилэнцэд унагах юмсыг нүднийхээ өмнө тавьчхаад, Надаас асууж лавлах санаатай юу?

Солонгос (католик Библи)

“사람의 아들아, 이 사람들은 자기 우상들을 마음에 품고, 자기들을 죄에 빠뜨리는 걸림돌을 제 앞에다 모셔 놓은 자들이다. 내가 어찌 이러한 자들의 문의를 받을 수가 있겠느냐?

4

לָכֵ֣ן דַּבֵּר־ א֠וֹתָם וְאָמַרְתָּ֨ אֲלֵיהֶ֜ם כֹּה־ אָמַ֣ר׀ אֲדֹנָ֣י יְהוִ֗ה אִ֣ישׁ אִ֣ישׁ מִבֵּ֣ית יִשְׂרָאֵ֡ל אֲשֶׁר֩ יַעֲלֶ֨ה אֶת־ גִּלּוּלָ֜יו אֶל־ לִבּ֗וֹ וּמִכְשׁ֤וֹל עֲוֹנוֹ֙ יָשִׂים֙ נֹ֣כַח פָּנָ֔יו וּבָ֖א אֶל־ הַנָּבִ֑יא אֲנִ֣י יְהוָ֗ה נַעֲנֵ֧יתִי ל֦וֹ בָ֖א בְּרֹ֥ב גִּלּוּלָֽיו׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тиймээс тэдэнтэй ярь. Чи тэдэнд «Эзэн ИАВЭ ийнхүү айлдаж байна. ‘Сэтгэл зүрхэндээ элдэв шүтээнийг залж, нүгэл хилэнцэд унагах юмсыг нүднийхээ өмнө тавьсан израил түмний хэн нь ч бай эш үзүүлэгч дээр очвол олон шүтээнийх нь улмаас ИАВЭ Би Өөрөө түүнд хариуг нь барина.

Солонгос (католик Библи)

그러므로 그들에게 일러라. ‘주 하느님이 이렇게 말한다. 누구든지 이스라엘 집안에 속한 사람으로서, 자기 우상들을 마음에 품고 자기를 죄에 빠뜨리는 걸림돌을 제 앞에다 놓은 채 예언자에게 오면, 그 많은 우상 때문에 나 주님이 직접 그에게 대답하겠다.

5

לְמַ֛עַן תְּפֹ֥שׂ אֶת־ בֵּֽית־ יִשְׂרָאֵ֖ל בְּלִבָּ֑ם אֲשֶׁ֤ר נָזֹ֙רוּ֙ מֵֽעָלַ֔י בְּגִלּֽוּלֵיהֶ֖ם כֻּלָּֽם׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ингэвэл хамаг шүтээнээсээ болж Надаас эргэж холдсон израил түмний сэтгэл зүрхийг Би дахин эзэмдэх юм’» гэж хэл.

Солонгос (католик Библи)

그리하여 자기들의 그 모든 우상 때문에 나에게 등을 돌린 이스라엘 집안의 마음을 사로잡겠다.’

6

לָכֵ֞ן אֱמֹ֣ר׀ אֶל־ בֵּ֣ית יִשְׂרָאֵ֗ל כֹּ֤ה אָמַר֙ אֲדֹנָ֣י יְהוִ֔ה שׁ֣וּבוּ וְהָשִׁ֔יבוּ מֵעַ֖ל גִּלּֽוּלֵיכֶ֑ם וּמֵעַ֥ל כָּל־ תּוֹעֲבֹתֵיכֶ֖ם הָשִׁ֥יבוּ פְנֵיכֶֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэгээд бас израил түмэнд «Эзэн ИАВЭ ийнхүү айлдаж байна. ‘Гэмшигтүн! Шүтээнүүдээсээ эргэн, гэмшицгээ. Жигшүүрт бүхнээсээ нүүр буруул.

Солонгос (католик Библи)

그러므로 이스라엘 집안에게 말하여라. ‘주 하느님이 이렇게 말한다. 돌아와라. 너희 우상들에게서 돌아서라. 너희의 그 모든 역겨운 것에서 얼굴을 돌려라.

7

כִּי֩ אִ֨ישׁ אִ֜ישׁ מִבֵּ֣ית יִשְׂרָאֵ֗ל וּמֵהַגֵּר֮ אֲשֶׁר־ יָג֣וּר בְּיִשְׂרָאֵל֒ וְיִנָּזֵ֣ר מֵֽאַחֲרַ֗י וְיַ֤עַל גִּלּוּלָיו֙ אֶל־ לִבּ֔וֹ וּמִכְשׁ֣וֹל עֲוֹנ֔וֹ יָשִׂ֖ים נֹ֣כַח פָּנָ֑יו וּבָ֤א אֶל־ הַנָּבִיא֙ לִדְרָשׁ־ ל֣וֹ בִ֔י אֲנִ֣י יְהוָ֔ה נַֽעֲנֶה־ לּ֖וֹ בִּֽי׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Израил түмнээс төдийгүй Израилд цагаачлан суугаа хүмүүсийн дундаас ч сэтгэл зүрхэндээ элдэв шүтээнийг залж, нүгэл хилэнцэд унагах юмсыг нүднийхээ өмнө тавьсан атлаа Надаас өөрийнхөө талаар асууж лавлахаар эш үзүүлэгч дээр ирэх аваас ИАВЭ Би Өөрөө түүнд хариуг нь барих болно.

Солонгос (католик Библи)

누구든지 이스라엘 집안에 속한 사람이든 이스라엘에 머무르는 이방인이든, 나에게 등을 돌려 자기 우상을 마음에 품고, 자기를 죄에 빠뜨리는 걸림돌을 제 앞에다 놓은 채, 예언자를 통하여 나에게 문의하려고 그에게 가면, 나 주님이 직접 그에게 대답하겠다.

8

וְנָתַתִּ֨י פָנַ֜י בָּאִ֣ישׁ הַה֗וּא וַהֲשִֽׂמֹתִ֙יהוּ֙ לְא֣וֹת וְלִמְשָׁלִ֔ים וְהִכְרַתִּ֖יו מִתּ֣וֹךְ עַמִּ֑י וִֽידַעְתֶּ֖ם כִּֽי־ אֲנִ֥י יְהוָֽה׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэр хүнд Би төмөр нүүр үзүүлж, түүнийг тэмдэг, сургамж болгон ард түмнээсээ таслан хаяна. Тийнхүү та нар Намайг ИАВЭ гэдгийг мэдэх болно.

Солонгос (католик Библи)

나는 그 사람에게 얼굴을 돌려 그를 표징과 속담 거리로 만들고, 내 백성 가운데에서 잘라 내겠다. 그제야 너희는 내가 주님임을 알게 될 것이다.

9

וְהַנָּבִ֤יא כִֽי־ יְפֻתֶּה֙ וְדִבֶּ֣ר דָּבָ֔ר אֲנִ֤י יְהוָה֙ פִּתֵּ֔יתִי אֵ֖ת הַנָּבִ֣יא הַה֑וּא וְנָטִ֤יתִי אֶת־ יָדִי֙ עָלָ֔יו וְהִ֨שְׁמַדְתִּ֔יו מִתּ֖וֹךְ עַמִּ֥י יִשְׂרָאֵֽל׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Харин өнөөх эш үзүүлэгч нь хууртаж, үг хэлэх аваас ИАВЭ Би түүнийг хуурсан бөгөөд Би түүний эсрэг гар далайж, түүнийг Миний ард түмэн болох Израилаас устгана.

Солонгос (католик Библи)

그런데 만일 예언자가 속아 넘어가서 무슨 말을 선포하였다면, 이는 나 주님이 그 예언자를 속인 것이다. 나는 그에게 손을 뻗어 그를 내 백성 이스라엘 가운데에서 없애 버리겠다.

10

וְנָשְׂא֖וּ עֲוֹנָ֑ם כַּֽעֲוֹן֙ הַדֹּרֵ֔שׁ כַּעֲוֹ֥ן הַנָּבִ֖יא יִֽהְיֶֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэд өөрсдийнхөө нүгэл хилэнцийг үүрнэ. Эш үзүүлэгчийн нүгэл хилэнц нь өнөөх асуугч хүний нүгэл хилэнцтэй адил байна.

Солонгос (католик Библи)

그들은 자기들의 죗값을 짊어져야 한다. 문의하는 자의 죄나 예언자의 죄나 마찬가지다.

11

לְ֠מַעַן לֹֽא־ יִתְע֨וּ ע֤וֹד בֵּֽית־ יִשְׂרָאֵל֙ מֵאַֽחֲרַ֔י וְלֹֽא־ יִטַּמְּא֥וּ ע֖וֹד בְּכָל־ פִּשְׁעֵיהֶ֑ם וְהָ֥יוּ לִ֣י לְעָ֗ם וַֽאֲנִי֙ אֶהְיֶ֤ה לָהֶם֙ לֵֽאלֹהִ֔ים נְאֻ֖ם אֲדֹנָ֥י יְהוִֽה׃ פ

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэгвэл израил түмэн дахиж Надаас эргэж төөрөхгүй, гэм нүгэл бүрээрээ дахиж өөрсдийгөө бузарлахгүй. Тэд ард түмэн минь болж, Би Бурхан нь болно. Эзэн ИАВЭ Би тунхаглаж байна’» гэж хэл” гэв.

Солонгос (католик Библи)

그래서 이스라엘 집안이 다시는 나를 떠나 헤매지 않고 온갖 죄악으로 자신을 부정하게 만들지 않도록, 그들은 나의 백성이 되게 하고 나는 그들의 하느님이 되려는 것이다. 주 하느님의 말이다.’”

12

וַיְהִ֥י דְבַר־ יְהוָ֖ה אֵלַ֥י לֵאמֹֽר׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Надад ИАВЭ үгээ айлдлаа. Тэрбээр

Солонгос (католик Библи)

주님의 말씀이 나에게 내렸다.

13

בֶּן־ אָדָ֗ם אֶ֚רֶץ כִּ֤י תֶחֱטָא־ לִי֙ לִמְעָל־ מַ֔עַל וְנָטִ֤יתִי יָדִי֙ עָלֶ֔יהָ וְשָׁבַ֥רְתִּי לָ֖הּ מַטֵּה־ לָ֑חֶם וְהִשְׁלַחְתִּי־ בָ֣הּ רָעָ֔ב וְהִכְרַתִּ֥י מִמֶּ֖נָּה אָדָ֥ם וּבְהֵמָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]“Хүн минь! Хэрэв аливаа газар орон Миний эсрэг нүгэл үйлдэн, үнэнч бус хандвал Би түүний эсрэг гар далайж, хүнсний хангамжийг нь тасална. Тэгээд өлсгөлөнг авчирч, хүн болон мал адгуусыг тэндээс арилгана.

Солонгос (католик Библи)

“사람의 아들아, 어떤 나라가 배신하여 나에게 죄를 지었기 때문에, 내가 손을 뻗어 그 나라의 양식을 끊어 버리고 그 나라에 굶주림을 보내어, 거기에서 사람과 짐승을 잘라 낸다고 하자.

14

וְ֠הָיוּ שְׁלֹ֨שֶׁת הָאֲנָשִׁ֤ים הָאֵ֙לֶּה֙ בְּתוֹכָ֔הּ נֹ֖חַ דָּנִיֵּ֣אל וְאִיּ֑וֹב הֵ֤מָּה בְצִדְקָתָם֙ יְנַצְּל֣וּ נַפְשָׁ֔ם נְאֻ֖ם אֲדֹנָ֥י יְהוִֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ноах, Данэль, Иов гурав тэнд байлаа ч зөвт байдлаараа тэд зөвхөн өөрсдийгөө л аварч чадна. Эзэн ИАВЭ Би тунхаглая!

Солонгос (католик Библи)

비록 그곳에 노아와 다니엘과 욥, 이 세 사람이 있다 하더라도, 그들은 자기들의 의로움으로 제 목숨만 구할 수 있을 따름이다. 주 하느님의 말이다.

15

לֽוּ־ חַיָּ֥ה רָעָ֛ה אַעֲבִ֥יר בָּאָ֖רֶץ וְשִׁכְּלָ֑תָּה וְהָיְתָ֤ה שְׁמָמָה֙ מִבְּלִ֣י עוֹבֵ֔ר מִפְּנֵ֖י הַחַיָּֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Би зэрлэг араатныг тэр нутгаар өнгөрүүлж, хүн амьтангүй болгоно. Зэрлэг араатнаас болж, түүгээр дайран өнгөрөх хүн үгүй болж, эзгүйрнэ.

Солонгос (католик Библи)

또 내가 그 나라에 사나운 짐승들을 돌아다니게 하여, 그것들이 아이들을 앗아 가고, 그 짐승들이 무서워 지나다니는 사람들이 없어서 그 나라가 황무지가 된다고 하자.

16

שְׁלֹ֨שֶׁת הָאֲנָשִׁ֣ים הָאֵלֶּה֮ בְּתוֹכָהּ֒ חַי־ אָ֗נִי נְאֻם֙ אֲדֹנָ֣י יְהוִ֔ה אִם־ בָּנִ֥ים וְאִם־ בָּנ֖וֹת יַצִּ֑ילוּ הֵ֤מָּה לְבַדָּם֙ יִנָּצֵ֔לוּ וְהָאָ֖רֶץ תִּהְיֶ֥ה שְׁמָמָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Дээрх гурван хүн тэнд байлаа ч хөвгүүд охидоо аварч чадахгүй, зөвхөн өөрсдийгөө л аварч чадах юм. Энэ газар нутаг эзгүйрч хоосорно. Эзэн ИАВЭ Би Өөрөөрөө тангараглан тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

비록 거기에 그 세 사람이 있다 하더라도, 내가 살아 있는 한, 그들은 아들도 딸도 구하지 못할 것이다. 주 하느님의 말이다. 그들은 자신만 구할 수 있을 뿐, 그 나라는 황무지가 될 것이다.

17

א֛וֹ חֶ֥רֶב אָבִ֖יא עַל־ הָאָ֣רֶץ הַהִ֑יא וְאָמַרְתִּ֗י חֶ֚רֶב תַּעֲבֹ֣ר בָּאָ֔רֶץ וְהִכְרַתִּ֥י מִמֶּ֖נָּה אָדָ֥ם וּבְהֵמָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эсвэл Би тэрхүү нутаг дээр илд авчирч, «Илд тэр нутгаар дайран өнгөрөг» гэж хэлнэ. Тийнхүү Би тэр нутгаас хүн амьтныг арилгана.

Солонгос (католик Библи)

또 내가 그 나라에 칼을 끌어들인 다음, ‘칼아, 너는 이 나라를 돌아다녀라.’ 하고 명령하여 내가 그곳에서 사람과 짐승을 잘라 낸다고 하자.

18

וּשְׁלֹ֨שֶׁת הָאֲנָשִׁ֣ים הָאֵלֶּה֮ בְּתוֹכָהּ֒ חַי־ אָ֗נִי נְאֻם֙ אֲדֹנָ֣י יְהוִ֔ה לֹ֥א יַצִּ֖ילוּ בָּנִ֣ים וּבָנ֑וֹת כִּ֛י הֵ֥ם לְבַדָּ֖ם יִנָּצֵֽלוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Дээрх гурван хүн тэнд байлаа ч хөвгүүд охидоо аварч чадахгүй, зөвхөн өөрсдийгөө л аварч чадах юм. Эзэн ИАВЭ Би Өөрөөрөө тангараглан тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

거기에 그 세 사람이 있다 하더라도, 내가 살아 있는 한, 그들은 아들도 딸도 구하지 못할 것이다. 주 하느님의 말이다. 그들 자신만 구제될 수 있을 따름이다.

19

א֛וֹ דֶּ֥בֶר אֲשַׁלַּ֖ח אֶל־ הָאָ֣רֶץ הַהִ֑יא וְשָׁפַכְתִּ֨י חֲמָתִ֤י עָלֶ֙יהָ֙ בְּדָ֔ם לְהַכְרִ֥ית מִמֶּ֖נָּה אָדָ֥ם וּבְהֵמָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эсвэл Би тэрхүү нутагт тахал авчирна. Уур хилэнгээ түүний дээр цусаар цутгаж, хүн амьтныг тэндээс арилгана.

Солонгос (католик Библи)

또 내가 그 나라에 흑사병을 보내어, 피로써 내 화를 그 나라에 쏟아 사람과 짐승을 잘라 낸다고 하자.

20

וְנֹ֨חַ דָּנִיֵּ֣אל וְאִיּוֹב֮ בְּתוֹכָהּ֒ חַי־ אָ֗נִי נְאֻם֙ אֲדֹנָ֣י יְהוִ֔ה אִם־ בֵּ֥ן אִם־ בַּ֖ת יַצִּ֑ילוּ הֵ֥מָּה בְצִדְקָתָ֖ם יַצִּ֥ילוּ נַפְשָֽׁם׃ פ

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ноах, Данэль, Иов гурав тэнд байлаа ч хөвгүүд охидоо аварч чадахгүй, харин зөвт байдлаараа зөвхөн өөрсдийгөө л аварч чадах юм. Эзэн ИАВЭ Би Өөрөөрөө тангараглан тунхаглаж байна” гэв.

Солонгос (католик Библи)

거기에 노아와 다니엘과 욥이 있다 하더라도, 내가 살아 있는 한, 그들은 아들도 딸도 구하지 못할 것이다. 주 하느님의 말이다. 그들은 자기들의 의로움으로 제 목숨만 구할 수 있을 따름이다.

21

כִּי֩ כֹ֨ה אָמַ֜ר אֲדֹנָ֣י יְהֹוִ֗ה אַ֣ף כִּֽי־ אַרְבַּ֣עַת שְׁפָטַ֣י׀ הָרָעִ֡ים חֶ֠רֶב וְרָעָ֞ב וְחַיָּ֤ה רָעָה֙ וָדֶ֔בֶר שִׁלַּ֖חְתִּי אֶל־ יְרוּשָׁלִָ֑ם לְהַכְרִ֥ית מִמֶּ֖נָּה אָדָ֥ם וּבְהֵמָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эзэн ИАВЭ ийнхүү айлдаж байна. Тэрбээр “Хүн болон мал адгуусыг тэндээс арилгахын тулд илд, өлсгөлөн, зэрлэг араатан, тахал гэсэн хөнөөлт дөрвөн шийтгэлийг Би Йерусалим дээр хэчнээн удаа буулгах юм бэ?

Солонгос (католик Библи)

주 하느님이 이렇게 말한다. 그러니 내가 예루살렘에 네 가지 해로운 심판, 곧 칼과 굶주림과 사나운 짐승들과 흑사병을 보내어 사람과 짐승을 잘라 낼 때에는 어떻게 되겠느냐?

22

וְהִנֵּ֨ה נֽוֹתְרָה־ בָּ֜הּ פְּלֵטָ֗ה הַֽמּוּצָאִים֮ בָּנִ֣ים וּבָנוֹת֒ הִנָּם֙ יוֹצְאִ֣ים אֲלֵיכֶ֔ם וּרְאִיתֶ֥ם אֶת־ דַּרְכָּ֖ם וְאֶת־ עֲלִֽילוֹתָ֑ם וְנִחַמְתֶּ֗ם עַל־ הָֽרָעָה֙ אֲשֶׁ֤ר הֵבֵ֙אתִי֙ עַל־ יְר֣וּשָׁלִַ֔ם אֵ֛ת כָּל־ אֲשֶׁ֥ר הֵבֵ֖אתִי עָלֶֽיהָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Гэвч харагтун! Амьд орхигдсон хөвгүүд охид буюу амьд үлдэгсэд тэнд байх болно. Тэд та нарын дээр ирэхэд та нар тэдний зам мөр, явдал үйлийг харна. Тэгээд Йерусалимын дээр Миний буулгасан гамшиг, дээр нь буулгасан бүхний тухайд тайтгарах болно.

Солонгос (католик Библи)

그러나 그 안에 살아남은 자들이 있어서, 아들딸들을 데리고 나올 것이다. 그들이 너희에게로 나온다. 그렇게 되면 너희는 그들이 걸어온 길과 행실을 보고, 내가 예루살렘에 끌어들인 재앙, 곧 내가 그곳에 끌어들인 모든 것에 대하여 위로를 받을 것이다.

23

וְנִחֲמ֣וּ אֶתְכֶ֔ם כִּֽי־ תִרְא֥וּ אֶת־ דַּרְכָּ֖ם וְאֶת־ עֲלִֽילוֹתָ֑ם וִֽידַעְתֶּ֗ם כִּי֩ לֹ֨א חִנָּ֤ם עָשִׂ֙יתִי֙ אֵ֣ת כָּל־ אֲשֶׁר־ עָשִׂ֣יתִי בָ֔הּ נְאֻ֖ם אֲדֹנָ֥י יְהֹוִֽה׃ פ

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нар тэдний зам мөр, явдал үйлийг харах үед тэд та нарыг тайтгаруулна. Йерусалимд үйлдсэн бүхэн минь учир шалтгаангүй байгаагүй гэдгийг та нар мэдэх болно. Эзэн ИАВЭ Би тунхаглаж байна” гэв.

Солонгос (католик Библи)

너희가 그들이 걸어온 길과 행실을 보게 될 때, 그들이 너희를 위로할 것이다. 그제야 너희는 내가 예루살렘에 한 모든 일이 공연한 것이 아님을 알게 될 것이다. 주 하느님의 말이다.”