Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)
Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ.
Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно.
Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.
1בִּשְׁנַ֤ת שְׁתַּ֙יִם֙ לְדָרְיָ֣וֶשׁ הַמֶּ֔לֶךְ בַּחֹ֙דֶשׁ֙ הַשִּׁשִּׁ֔י בְּי֥וֹם אֶחָ֖ד לַחֹ֑דֶשׁ הָיָ֨ה דְבַר־ יְהוָ֜ה בְּיַד־ חַגַּ֣י הַנָּבִ֗יא אֶל־ זְרֻבָּבֶ֤ל בֶּן־ שְׁאַלְתִּיאֵל֙ פַּחַ֣ת יְהוּדָ֔ה וְאֶל־ יְהוֹשֻׁ֧עַ בֶּן־ יְהוֹצָדָ֛ק הַכֹּהֵ֥ן הַגָּד֖וֹל לֵאמֹֽר׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Дараяавуш хааны хоёр дахь жилийн зургаадугаар сарын нэгэнд ИАВЭ эш үзүүлэгч Хаггайгаар дамжуулан Иэхүдаагийн амбан захирагч, Шэалтиэлийн хүү Зэрүббаабил болон Иэхоцадаакийн хүү тэргүүн тахилч Иэхошүа нарт үгээ айлдаж,
Солонгос (католик Библи)
다리우스 임금 제이년 여섯째 달 초하룻날, 주님의 말씀이 하까이 예언자를 통하여 스알티엘의 아들 즈루빠벨 유다 총독과 여호차닥의 아들 예수아 대사제에게 내렸다.
2כֹּ֥ה אָמַ֛ר יְהוָ֥ה צְבָא֖וֹת לֵאמֹ֑ר הָעָ֤ם הַזֶּה֙ אָֽמְר֔וּ לֹ֥א עֶת־ בֹּ֛א עֶת־ בֵּ֥ית יְהוָ֖ה לְהִבָּנֽוֹת׃ פ
Монгол
[СМО лавлагаа (MSV)]“ Түг түмдийн ИАВЭ ийнхүү айлдаж байна. Энэ ард түмэн «ИАВЭгийн Өргөөг дахин барих цаг нь биш» гэх юм” гэв.
Солонгос (католик Библи)
만군의 주님께서 이렇게 말씀하신다. “이 백성은 ‘주님의 집을 지을 때가 되지 않았다.’고 말한다.”
3וַֽיְהִי֙ דְּבַר־ יְהוָ֔ה בְּיַד־ חַגַּ֥י הַנָּבִ֖יא לֵאמֹֽר׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Эш үзүүлэгч Хаггайгаар дамжуулан ИАВЭ үгээ айлдав.
Солонгос (католик Библи)
주님의 말씀이 하까이 예언자를 통하여 내렸다.
4הַעֵ֤ת לָכֶם֙ אַתֶּ֔ם לָשֶׁ֖בֶת בְּבָתֵּיכֶ֣ם סְפוּנִ֑ים וְהַבַּ֥יִת הַזֶּ֖ה חָרֵֽב׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]“Энэ Өргөө эвдэрч сүйрээд гамшиг болчихсон байхад Модоор доторлосон байшиндаа та нар суух цаг одоо мөн үү?” гэлээ.
Солонгос (католик Библи)
“주님의 집이 무너져 있는데 너희가 지금 판벽으로 된 집에서 살 때냐?
5וְעַתָּ֕ה כֹּ֥ה אָמַ֖ר יְהוָ֣ה צְבָא֑וֹת שִׂ֥ימוּ לְבַבְכֶ֖ם עַל־ דַּרְכֵיכֶֽם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Иймд түг түмдийн ИАВЭ ийнхүү айлдаж байна. “Зам мөрөө хянагтун!
Солонгос (католик Библи)
─ 만군의 주님께서 이렇게 말씀하신다. ─ 너희가 살아온 길을 돌이켜 보아라.
6זְרַעְתֶּ֨ם הַרְבֵּ֜ה וְהָבֵ֣א מְעָ֗ט אָכ֤וֹל וְאֵין־ לְשָׂבְעָה֙ שָׁת֣וֹ וְאֵין־ לְשָׁכְרָ֔ה לָב֖וֹשׁ וְאֵין־ לְחֹ֣ם ל֑וֹ וְהַ֨מִּשְׂתַּכֵּ֔ר מִשְׂתַּכֵּ֖ר אֶל־ צְר֥וֹר נָקֽוּב׃ פ
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Ихийг тариалавч та нар багыг хураадаг. Идэвч цаддаггүй, уувч ханадаггүй. Хувцас өмсөвч нэг нь ч дулаацдаггүй. Хөлсөө авлаа ч хийсэн уут чинь цоорхой” гэв.
Солонгос (католик Библи)
씨앗을 많이 뿌려도 얼마 거두지 못하고 먹어도 배부르지 않으며 마셔도 만족하지 못하고 입어도 따뜻하지 않으며 품팔이꾼이 품삯을 받아도 구멍 난 주머니에 넣는 꼴이다.
7כֹּ֥ה אָמַ֖ר יְהוָ֣ה צְבָא֑וֹת שִׂ֥ימוּ לְבַבְכֶ֖ם עַל־ דַּרְכֵיכֶֽם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Түг түмдийн ИАВЭ ийнхүү айлдаж байна. “Зам мөрөө хянагтун!
Солонгос (католик Библи)
─ 만군의 주님께서 이렇게 말씀하신다. ─ 너희가 살아온 길을 돌이켜 보아라.
8עֲל֥וּ הָהָ֛ר וַהֲבֵאתֶ֥ם עֵ֖ץ וּבְנ֣וּ הַבָּ֑יִת וְאֶרְצֶה־ בּ֥וֹ וְאֶכָּבְדָ֖ה אָמַ֥ר יְהוָֽה׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Ууланд гарч мод авчир, энэ Өргөөг дахин барь. Үүнийг чинь Би таална, алдар нь Надад ирнэ” гэж ИАВЭ айлдаж байна.
Солонгос (католик Библи)
너희는 산에 올라가서 나무를 가져다가 집을 지어라. 그러면 나는 그 집을 기꺼이 여기고 그것으로 영광을 받으리라. ─ 주님께서 말씀하신다. ─
9פָּנֹ֤ה אֶל־ הַרְבֵּה֙ וְהִנֵּ֣ה לִמְעָ֔ט וַהֲבֵאתֶ֥ם הַבַּ֖יִת וְנָפַ֣חְתִּי ב֑וֹ יַ֣עַן מֶ֗ה נְאֻם֙ יְהוָ֣ה צְבָא֔וֹת יַ֗עַן בֵּיתִי֙ אֲשֶׁר־ ה֣וּא חָרֵ֔ב וְאַתֶּ֥ם רָצִ֖ים אִ֥ישׁ לְבֵיתֽוֹ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Та нар ихийг хүлээсэн ч өчүүхнийг хураасан. Тэгээд түүнийгээ гэр лүүгээ зөөсөн. Тэгэхэд нь Би түүнийг чинь хийсгэсэн. Яагаад вэ? Түг түмдийн ИАВЭ Би тунхаглан хэлье! Өргөө минь эвдэрч сүйрээд гамшиг болчихсон байхад Өөрсдийн гэр лүүгээ л та нар гүйлдэж байна.
Солонгос (католик Библи)
너희는 많이 거두기를 바랐지만 얼마 거두지 못하고 집으로 거두어들인 것조차 내가 날려 버렸다. 무슨 까닭이냐? 만군의 주님의 말씀이다. 내 집이 무너져 있는데도 너희가 저마다 제집 돌보는 데에만 바빴기 때문이다.
10עַל־ כֵּ֣ן עֲלֵיכֶ֔ם כָּלְא֥וּ שָמַ֖יִם מִטָּ֑ל וְהָאָ֖רֶץ כָּלְאָ֥ה יְבוּלָֽהּ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тиймд дээрх тэнгэр чинь шүүдрээ татаж, Доорх газар чинь үржил шимээ зогсоожээ.
Солонгос (католик Библи)
그러므로 하늘은 너희에게 이슬을 내리지 않고 땅은 제 소출을 내주지 않았다.
11וָאֶקְרָ֨א חֹ֜רֶב עַל־ הָאָ֣רֶץ וְעַל־ הֶהָרִ֗ים וְעַל־ הַדָּגָן֙ וְעַל־ הַתִּיר֣וֹשׁ וְעַל־ הַיִּצְהָ֔ר וְעַ֛ל אֲשֶׁ֥ר תּוֹצִ֖יא הָאֲדָמָ֑ה וְעַל־ הָֽאָדָם֙ וְעַל־ הַבְּהֵמָ֔ה וְעַ֖ל כָּל־ יְגִ֥יעַ כַּפָּֽיִם׃ ס
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Би энэхүү нутаг орон дээр Уул толгод, үр тариан дээр Шинэ дарс, шинэхэн тосон дээр Газрын аливаа ургац дээр Хүн зон, мал адгуус дээр Гарын бүхий л хөдөлмөр дээр Ган гачгийг буулгасан.
Солонгос (католик Библи)
나는 땅에 산과 곡식에 햇포도주와 기름에 밭에서 나는 것에 사람과 짐승에게 그들이 하는 모든 일의 결실에 가뭄을 불러들였다.”
12וַיִּשְׁמַ֣ע זְרֻבָּבֶ֣ל׀ בֶּֽן־ שַׁלְתִּיאֵ֡ל וִיהוֹשֻׁ֣עַ בֶּן־ יְהוֹצָדָק֩ הַכֹּהֵ֨ן הַגָּד֜וֹל וְכֹ֣ל׀ שְׁאֵרִ֣ית הָעָ֗ם בְּקוֹל֙ יְהוָ֣ה אֱלֹֽהֵיהֶ֔ם וְעַל־ דִּבְרֵי֙ חַגַּ֣י הַנָּבִ֔יא כַּאֲשֶׁ֥ר שְׁלָח֖וֹ יְהוָ֣ה אֱלֹהֵיהֶ֑ם וַיִּֽירְא֥וּ הָעָ֖ם מִפְּנֵ֥י יְהוָֽה׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Шэалтиэлийн хүү Зэрүббаабил ба Иэхоцадаакийн хүү, тэргүүн тахилч Иэхошүа нар үлдсэн бүх ард түмнийхээ хамтаар Бурхан ИАВЭгийн үгийг сонсож, Бурхан ИАВЭгийнхаа илгээсэн эш үзүүлэгч Хаггайн үгийг дуулгавартай дагажээ. Ард түмэн ИАВЭгаас эмээж байлаа.
Солонгос (католик Библи)
스알티엘의 아들 즈루빠벨과 여호차닥의 아들 예수아 대사제와 나머지 모든 백성은, 주 저희 하느님의 말씀과 주 저희 하느님께서 보내신 하까이 예언자의 말을 잘 들었다. 그리고 백성은 주님을 경외하게 되었다.
13וַ֠יֹּאמֶר חַגַּ֞י מַלְאַ֧ךְ יְהוָ֛ה בְּמַלְאֲכ֥וּת יְהוָ֖ה לָעָ֣ם לֵאמֹ֑ר אֲנִ֥י אִתְּכֶ֖ם נְאֻם־ יְהוָֽה׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]ИАВЭгийн элч Хаггай ИАВЭгийн захиасыг ард түмэнд хүргээд, “«ИАВЭ Би тунхаглая. Би та нартай хамт байна» гэж хэллээ” гэв.
Солонгос (католик Библи)
주님의 사자 하까이는 주님의 말씀을 백성에게 전하였다. “내가 너희와 함께 있다. 주님의 말이다.”
14וַיָּ֣עַר יְהוָ֡ה אֶת־ רוּחַ֩ זְרֻבָּבֶ֨ל בֶּן־ שַׁלְתִּיאֵ֜ל פַּחַ֣ת יְהוּדָ֗ה וְאֶת־ ר֙וּחַ֙ יְהוֹשֻׁ֤עַ בֶּן־ יְהוֹצָדָק֙ הַכֹּהֵ֣ן הַגָּד֔וֹל וְֽאֶת־ ר֔וּחַ כֹּ֖ל שְׁאֵרִ֣ית הָעָ֑ם וַיָּבֹ֙אוּ֙ וַיַּעֲשׂ֣וּ מְלָאכָ֔ה בְּבֵית־ יְהוָ֥ה צְבָא֖וֹת אֱלֹהֵיהֶֽם׃ פ
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Иэхүдаагийн амбан захирагч, Шэалтиэлийн хүү Зэрүббаабил ба Иэхоцадаакийн хүү тэргүүн тахилч Иэхошүа, мөн үлдсэн бүх ард түмний сэтгэлийг ИАВЭ хөдөлгөсөнд тэд ирж, түг түмдийн Бурхан ИАВЭгийнхаа Өргөөг барьж эхэллээ.
Солонгос (католик Библи)
주님께서 스알티엘의 아들 즈루빠벨 유다 총독의 영과 여호차닥의 아들 예수아 대사제의 영과 나머지 모든 백성의 영을 일으키셨다. 그래서 그들은 가서 저희 하느님, 만군의 주님의 집을 짓는 일을 하였다.
15בְּי֨וֹם עֶשְׂרִ֧ים וְאַרְבָּעָ֛ה לַחֹ֖דֶשׁ בַּשִּׁשִּׁ֑י בִּשְׁנַ֥ת שְׁתַּ֖יִם לְדָרְיָ֥וֶשׁ הַמֶּֽלֶךְ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Энэ нь Дараяавуш хааны хоёр дахь жилийн зургаадугаар сарын хорин дөрөвний өдөр байжээ.
Солонгос (католик Библи)
그날은 여섯째 달 스무나흗날이었다. 다리우스 임금 제이년이었다.