Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)

Еврей ИЭШАЯА — үг сурах — 17-р бүлэг

14эшлэл
173өвөрмөц үг

Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ. Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно. Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.

1

מַשָּׂ֖א דַּמָּ֑שֶׂק הִנֵּ֤ה דַמֶּ֙שֶׂק֙ מוּסָ֣ר מֵעִ֔יר וְהָיְתָ֖ה מְעִ֥י מַפָּלָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Дамаскийн талаарх айлдвар. “Дамаск хот байхаа больж, балгас болно.

Солонгос (католик Библи)

다마스쿠스에 대한 신탁. 보라, 다마스쿠스는 이제 성읍이 아니라 폐허 더미가 되리라.

2

עֲזֻב֖וֹת עָרֵ֣י עֲרֹעֵ֑ר לַעֲדָרִ֣ים תִּֽהְיֶ֔ינָה וְרָבְצ֖וּ וְאֵ֥ין מַחֲרִֽיד׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ароэрын хотууд эзгүйрэн малын хэвтэр болж Айлгаж түгшээх хэн ч үгүй болно.

Солонгос (католик Библи)

아로에르의 성읍들은 버려져 짐승들의 차지가 되고 그것들이 거기에 자리 잡아도 놀라 달아나게 할 자가 없으리라.

3

וְנִשְׁבַּ֤ת מִבְצָר֙ מֵֽאֶפְרַ֔יִם וּמַמְלָכָ֥ה מִדַּמֶּ֖שֶׂק וּשְׁאָ֣ר אֲרָ֑ם כִּכְב֤וֹד בְּנֵֽי־ יִשְׂרָאֵל֙ יִֽהְי֔וּ נְאֻ֖ם יְהוָ֥ה צְבָאֽוֹת׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эфрааемд бэхлэлт, Дамаскт хаант улс үгүй болж Араамаас амьд үлдсэн хүмүүсийн хувьд Алдар хүнд нь израилчуудынх шиг болно гэдгийг Түг түмдийн ИАВЭ Би тунхаглая!

Солонгос (католик Библи)

에프라임에서 보루가, 다마스쿠스에서 왕국이 없어지고 아람의 남은 자들은 이스라엘 자손들의 영화와 같은 꼴이 되리라. 만군의 주님의 말씀이다.

4

וְהָיָה֙ בַּיּ֣וֹם הַה֔וּא יִדַּ֖ל כְּב֣וֹד יַעֲקֹ֑ב וּמִשְׁמַ֥ן בְּשָׂר֖וֹ יֵרָזֶֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэр үед Иаковын алдар хүнд унаж Тарган бие хаа нь турж хорчийно.

Солонгос (католик Библи)

그날에 이러한 일이 일어나리라. 야곱의 영화는 보잘 것이 없어지고 그 몸의 기름기는 다 빠지리라.

5

וְהָיָ֗ה כֶּֽאֱסֹף֙ קָצִ֣יר קָמָ֔ה וּזְרֹע֖וֹ שִׁבֳּלִ֣ים יִקְצ֑וֹר וְהָיָ֛ה כִּמְלַקֵּ֥ט שִׁבֳּלִ֖ים בְּעֵ֥מֶק רְפָאִֽים׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тариачин тариа хурааж, түрүүг нь гараараа түүх мэт Рафаагийн хөндийд тарианы үлдэгдлийг түүхтэй адил Иаков нь тийнхүү хураагдана.

Солонгос (католик Библи)

이는 수확꾼이 곡식을 거두어들인 뒤 팔로 이삭을 모아들일 때와 같고 르파임 골짜기에서 이삭을 주워 모을 때와 같으리니

6

וְנִשְׁאַר־ בּ֤וֹ עֽוֹלֵלֹת֙ כְּנֹ֣קֶף זַ֔יִת שְׁנַ֧יִם שְׁלֹשָׁ֛ה גַּרְגְּרִ֖ים בְּרֹ֣אשׁ אָמִ֑יר אַרְבָּעָ֣ה חֲמִשָּׁ֗ה בִּסְעִפֶ֙יהָ֙ פֹּֽרִיָּ֔ה נְאֻם־ יְהוָ֖ה אֱלֹהֵ֥י יִשְׂרָאֵֽל׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Чидун жимсний модыг түншихэд Хоёр гурван жимс орой дээр нь үлддэг шиг Хамгийн сайн мөчирт дөрөв тав хоцордог шиг Иаков тийм болно. Израилын Бурхан ИАВЭ Би тунхаглая!”

Солонгос (католик Библи)

거기에는 올리브 나무를 떨고 났을 때처럼 남은 열매를 따는 일만 남아 있을 뿐. 과일나무 끝 가지에 두세 알 줄기에 너덧 알만 남아 있으리라. 주 이스라엘의 하느님 말씀이다.

7

בַּיּ֣וֹם הַה֔וּא יִשְׁעֶ֥ה הָאָדָ֖ם עַל־ עֹשֵׂ֑הוּ וְעֵינָ֕יו אֶל־ קְד֥וֹשׁ יִשְׂרָאֵ֖ל תִּרְאֶֽינָה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэр үед хүн Бүтээгч рүүгээ ширтэж, Израилын Ариун Бурхан руу хараа тавина.

Солонгос (католик Библи)

그날에 사람들은 자기를 지으신 분을 바라보고, 이스라엘의 거룩하신 분께로 눈을 들 것이다.

8

וְלֹ֣א יִשְׁעֶ֔ה אֶל־ הַֽמִּזְבְּח֖וֹת מַעֲשֵׂ֣ה יָדָ֑יו וַאֲשֶׁ֨ר עָשׂ֤וּ אֶצְבְּעֹתָיו֙ לֹ֣א יִרְאֶ֔ה וְהָאֲשֵׁרִ֖ים וְהָחַמָּנִֽים׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Гарынхаа бүтээл болох тахилын ширээнүүдийг ойшоохгүй, хурууныхаа урлал болох юмсыг ч, Ашэраагийн шон болон утлагын ширээг ч тоож харахгүй.

Солонгос (католик Библи)

그리고 자기들 손으로 만든 작품인 제단들을 바라보지 않고, 자기들 손가락으로 만든 아세라 목상들과 분향 제단들을 쳐다보지 않을 것이다.

9

בַּיּ֨וֹם הַה֜וּא יִהְי֣וּ׀ עָרֵ֣י מָעֻזּ֗וֹ כַּעֲזוּבַ֤ת הַחֹ֙רֶשׁ֙ וְהָ֣אָמִ֔יר אֲשֶׁ֣ר עָזְב֔וּ מִפְּנֵ֖י בְּנֵ֣י יִשְׂרָאֵ֑ל וְהָיְתָ֖ה שְׁמָמָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэр үед израилчуудаас болж бэхлэлт хотууд нь хаягдсан мөчир, орхигдсон төгөл шиг эзгүй газар болно. Тэнд эзгүйрэл хоосрол л үлдэнэ.

Солонгос (католик Библи)

그날에 그 견고한 성읍들은 이스라엘 자손들 앞에서 버리고 도망친 히위족과 아모리족의 성읍들처럼 내버려져 황폐하게 되리라.

10

כִּ֤י שָׁכַ֙חַתְּ֙ אֱלֹהֵ֣י יִשְׁעֵ֔ךְ וְצ֥וּר מָעֻזֵּ֖ךְ לֹ֣א זָכָ֑רְתְּ עַל־ כֵּ֗ן תִּטְּעִי֙ נִטְעֵ֣י נַעֲמָנִ֔ים וּזְמֹ֥רַת זָ֖ר תִּזְרָעֶֽנּוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Учир нь чи авралын Бурханаа мартжээ. Хоргодох хадаа умартжээ. Тэгээд бүр таалсан ургамлаа тарьж Харийн үзмийн мөчрийг суулгажээ.

Солонгос (католик Библи)

정녕 너는 네 구원이신 하느님을 잊어버리고 네 피신처이신 반석을 기억하지 않았다. 그러므로 네가 희열의 식물들을 심고 낯선 신의 덩굴나무 묘목을 심어

11

בְּי֤וֹם נִטְעֵךְ֙ תְּשַׂגְשֵׂ֔גִי וּבַבֹּ֖קֶר זַרְעֵ֣ךְ תַּפְרִ֑יחִי נֵ֥ד קָצִ֛יר בְּי֥וֹם נַחֲלָ֖ה וּכְאֵ֥ב אָנֽוּשׁ׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тариалсан өдрөө үүнийг ургуулсан ч Суулгасан өглөөдөө үүнийг нахиалуулсан ч Уй гашуу, эдгэшгүй өвчин тохиох өдөр Ургацгүй болж замхарсан байна.

Солонгос (католик Библи)

네가 심은 그날로 자라게 하고 씨앗을 뿌린 그 아침으로 싹이 트게 하여도 그것이 병드는 날 수확은 사라져 너에게 회복할 수 없는 고통이 되리라.

12

ה֗וֹי הֲמוֹן֙ עַמִּ֣ים רַבִּ֔ים כַּהֲמ֥וֹת יַמִּ֖ים יֶהֱמָי֑וּן וּשְׁא֣וֹן לְאֻמִּ֔ים כִּשְׁא֛וֹן מַ֥יִם כַּבִּירִ֖ים יִשָּׁאֽוּן׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ай хөөрхий, тэнгис далай хүрхрэх мэт Ард түмнүүд олноороо хүрхэрч байна. Ай хөөрхий, үлэмж их усны шуугиан мэт Үндэстнүүд олноороо шаагилдаж байна.

Солонгос (католик Библи)

아아, 수많은 민족들의 고함 소리! 그들은 바다가 노호하듯 고함을 지른다. 겨레들의 함성! 그들은 거대한 물이 포효하듯 함성을 지른다.

13

לְאֻמִּ֗ים כִּשְׁא֞וֹן מַ֤יִם רַבִּים֙ יִשָּׁא֔וּן וְגָ֥עַר בּ֖וֹ וְנָ֣ס מִמֶּרְחָ֑ק וְרֻדַּ֗ף כְּמֹ֤ץ הָרִים֙ לִפְנֵי־ ר֔וּחַ וּכְגַלְגַּ֖ל לִפְנֵ֥י סוּפָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үлэмж их усны шуугиан мэт шаагилдаж байвч Үнэндээ Бурханы зэмлэлээр тэд хаа холоос зугтаж Толгодын дээгүүр салхиар хийсэх тарианы хальс мэт болно. Шуурганд туугдан эргэлдэх шороо тоос мэт болно.

Солонгос (католик Библи)

큰 물이 포효하듯 겨레들이 함성을 지른다. 그러나 그분께서 그들을 꾸짖으시자 그들은 멀리 도망친다. 산 위에서 바람에 날리는 겨처럼, 폭풍 앞의 방랑초처럼 그들은 쫓겨난다.

14

לְעֵ֥ת עֶ֙רֶב֙ וְהִנֵּ֣ה בַלָּהָ֔ה בְּטֶ֥רֶם בֹּ֖קֶר אֵינֶ֑נּוּ זֶ֚ה חֵ֣לֶק שׁוֹסֵ֔ינוּ וְגוֹרָ֖ל לְבֹזְזֵֽינוּ׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үзэгтүн, үдшийн цагаар гай хөнөөл ирж Өглөө болохоос өмнө тэд үгүй болж мөхнө. Биднийг дээрэмддэг хүмүүс ийм хувийг авна. Биднийг тонодог хүмүүс ийм ноогдлыг хүртэнэ.

Солонгос (католик Библи)

보라, 저녁때에 닥쳐온 두려움을. 아침이 되기 전에 그들은 이미 사라지고 없다. 이것이 우리를 약탈하는 자들의 몫이요 우리를 노략하는 자들의 운명이다.