Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)

Еврей ИЭШАЯА — үг сурах — 3-р бүлэг

26эшлэл
242өвөрмөц үг

Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ. Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно. Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.

1

כִּי֩ הִנֵּ֨ה הָאָד֜וֹן יְהוָ֣ה צְבָא֗וֹת מֵסִ֤יר מִירוּשָׁלִַ֙ם֙ וּמִ֣יהוּדָ֔ה מַשְׁעֵ֖ן וּמַשְׁעֵנָ֑ה כֹּ֚ל מִשְׁעַן־ לֶ֔חֶם וְכֹ֖ל מִשְׁעַן־ מָֽיִם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үзэгтүн, түг түмдийн Эзэн ИАВЭ Йерусалим, Иэхүдаагийн нөөц хангамжийг тасална. Хүнсний бүх хангамж, усны бүх нөөц тасарна.

Солонгос (католик Библи)

자 보라, 주 만군의 주님께서는 예루살렘과 유다에서 너희가 의지할 모든 것을, 저장된 모든 빵과 저장된 모든 물을 없애 버리시리라.

2

גִּבּ֖וֹר וְאִ֣ישׁ מִלְחָמָ֑ה שׁוֹפֵ֥ט וְנָבִ֖יא וְקֹסֵ֥ם וְזָקֵֽן׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Баатар ба дайчин, шүүгч ба эш үзүүлэгч Мэргэч төлгөч ба ахлагч

Солонгос (католик Библи)

용사와 전사 재판관과 예언자 점쟁이와 원로

3

שַׂר־ חֲמִשִּׁ֖ים וּנְשׂ֣וּא פָנִ֑ים וְיוֹעֵ֛ץ וַחֲכַ֥ם חֲרָשִׁ֖ים וּנְב֥וֹן לָֽחַשׁ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тавьтын дарга ба эрхэм хүндэт хүн, Зөвлөгч, ховсдогч, увидастныг нь зайлуулна.

Солонгос (католик Библи)

장교와 귀족 고문관과 장인과 마술사를 없애 버리시리라.

4

וְנָתַתִּ֥י נְעָרִ֖ים שָׂרֵיהֶ֑ם וְתַעֲלוּלִ֖ים יִמְשְׁלוּ־ בָֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хөвгүүд залуусаар Би тэднийг ноёлуулна. Хүүхэд багачууд тэднийг захирна.

Солонгос (католик Библи)

그런 다음 나는 풋내기들을 그들의 제후로 세우고 철부지들이 그들을 다스리게 하리라.

5

וְנִגַּ֣שׂ הָעָ֔ם אִ֥ישׁ בְּאִ֖ישׁ וְאִ֣ישׁ בְּרֵעֵ֑הוּ יִרְהֲב֗וּ הַנַּ֙עַר֙ בַּזָּקֵ֔ן וְהַנִּקְלֶ֖ה בַּנִּכְבָּֽד׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хүмүүс нэгнээ, хөршүүд нөгөөгөө дарлаж Хөгшид рүүгээ залуус нь дайрна. Хүндэт хүмүүс нь жигшигдэнэ.

Солонгос (католик Библи)

백성들은 서로가 서로를, 저마다 제 이웃을 괴롭히고 젊은이가 노인에게, 천민이 귀인에게 대들리라.

6

כִּֽי־ יִתְפֹּ֨שׂ אִ֤ישׁ בְּאָחִיו֙ בֵּ֣ית אָבִ֔יו שִׂמְלָ֣ה לְכָ֔ה קָצִ֖ין תִּֽהְיֶה־ לָּ֑נוּ וְהַמַּכְשֵׁלָ֥ה הַזֹּ֖את תַּ֥חַת יָדֶֽךָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Өвгийн бүлийнхээ ах дүүгээс нэг нь зуурч аваад “Чамд ядаж нөмрөг бий. Чи бидний захирагч бол. Чиний мэдэлд энэ балгас орно” гэхэд

Солонгос (католик Библи)

저마다 제 집안의 형제를 붙잡고서 “자네는 겉옷이라도 가졌으니 우리의 지도자가 되어 주게나. 이 폐허를 자네 손으로 맡아 주게나.” 하고 간청하리라.

7

יִשָּׂא֩ בַיּ֨וֹם הַה֤וּא׀ לֵאמֹר֙ לֹא־ אֶהְיֶ֣ה חֹבֵ֔שׁ וּבְבֵיתִ֕י אֵ֥ין לֶ֖חֶם וְאֵ֣ין שִׂמְלָ֑ה לֹ֥א תְשִׂימֻ֖נִי קְצִ֥ין עָֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Нөгөөх нь дуугаа өндөрсгөн “Шарх шалбархайг би боож чадахгүй. Нөмрөг манайд байхгүй, хүнс ч байхгүй. Намайг ард олны захирагч болгох ёсгүй” гэнэ.

Солонгос (католик Библи)

그러나 바로 그날로 그는 소리쳐 말하리라. “나는 치유자가 되고 싶지 않네. 내 집에는 빵도 없고 겉옷도 없으니 나를 백성의 지도자로 세우지 말게나.”

8

כִּ֤י כָשְׁלָה֙ יְר֣וּשָׁלִַ֔ם וִיהוּדָ֖ה נָפָ֑ל כִּֽי־ לְשׁוֹנָ֤ם וּמַֽעַלְלֵיהֶם֙ אֶל־ יְהוָ֔ה לַמְר֖וֹת עֵנֵ֥י כְבוֹדֽוֹ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ам хэл, ажил үйл нь ИАВЭгийн эсрэг байсан тул Алдар суут оршихуйг нь доромжилсон учир Йерусалим бүдэрч, Иэхүдаа унажээ.

Солонгос (католик Библи)

정녕 예루살렘은 비틀거리고 유다는 쓰러졌으니 말과 행동으로 주님을 거슬러 그분의 영광스러운 현존을 거역하였기 때문이다.

9

הַכָּרַ֤ת פְּנֵיהֶם֙ עָ֣נְתָה בָּ֔ם וְחַטָּאתָ֛ם כִּסְדֹ֥ם הִגִּ֖ידוּ לֹ֣א כִחֵ֑דוּ א֣וֹי לְנַפְשָׁ֔ם כִּֽי־ גָמְל֥וּ לָהֶ֖ם רָעָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Нүүрнийх нь хувирал өөрсдийг нь гэрчлэх агаад Нүглээ Содоомынхон шиг зарлаж, ил гаргадаг, Өөрсдөдөө гай тарьдаг тэд мөн золгүй еэ!

Солонгос (католик Библи)

그들의 얼굴 표정이 자기들의 죄를 증언하고 그들은 소돔처럼 자기들의 죄악을 감추지 않고 드러낸다. 그들은 불행하여라! 스스로 재앙을 불러들였다.

10

אִמְר֥וּ צַדִּ֖יק כִּי־ ט֑וֹב כִּֽי־ פְרִ֥י מַעַלְלֵיהֶ֖ם יֹאכֵֽלוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Зөвт хүмүүст сайн сайхан ирнэ гэдгийг хэл. Үйлсийнхээ үр жимсийг тэд хүртэх болно.

Солонгос (католик Библи)

너희는 이렇게 말하여라. “의인들은 잘되고 자기가 한 일의 성과를 누리리라.”

11

א֖וֹי לְרָשָׁ֣ע רָ֑ע כִּֽי־ גְמ֥וּל יָדָ֖יו יֵעָ֥שֶׂה לּֽוֹ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Буруутнууд дээр муу муухай ирнэ, золгүй еэ! Гардаж хийсэн юмс нь өөрт нь бас тохиолдоно.

Солонгос (католик Библи)

악인은 불행하여라! 그는 잘못되리라. 제 손이 저지른 대로 되갚음을 받을 것이다.

12

עַמִּי֙ נֹגְשָׂ֣יו מְעוֹלֵ֔ל וְנָשִׁ֖ים מָ֣שְׁלוּ ב֑וֹ עַמִּי֙ מְאַשְּׁרֶ֣יךָ מַתְעִ֔ים וְדֶ֥רֶךְ אֹֽרְחֹתֶ֖יךָ בִּלֵּֽעוּ׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Нялхас ард түмнийг минь дарлаж Эмс хүүхнүүд тэднийг маань ноёлж байна. Миний ард түмэн ээ! Жолоодогчид чинь та нарыг төөрөлдүүлж Зам мөрийг чинь будлиулж байна.

Солонгос (католик Библи)

나의 백성을 아이들이 억누르고 여자들이 다스리는구나. 아, 내 백성아! 너희 지도자들이 너희를 잘못 이끌고 너희가 걸어야 할 길을 혼란하게 하는구나.

13

נִצָּ֥ב לָרִ֖יב יְהוָ֑ה וְעֹמֵ֖ד לָדִ֥ין עַמִּֽים׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ зарга хэлэлцэхээр бослоо. Ард түмнүүдийг шүүхээр зогслоо.

Солонгос (католик Библи)

주님께서 재판하러 일어서신다. 백성들을 심판하러 일어나신다.

14

יְהוָה֙ בְּמִשְׁפָּ֣ט יָב֔וֹא עִם־ זִקְנֵ֥י עַמּ֖וֹ וְשָׂרָ֑יו וְאַתֶּם֙ בִּֽעַרְתֶּ֣ם הַכֶּ֔רֶם גְּזֵלַ֥ת הֶֽעָנִ֖י בְּבָתֵּיכֶֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ард түмнийхээ ахлагчид, удирдагчдыг ИАВЭ шүүхээр орж ирлээ. “Үзмийн цэцэрлэгийг цөлмөсөн нь та нар юм. Үгээгүйчүүдээс булаасан олз гэрт чинь байна.

Солонгос (католик Библи)

주님께서 당신 백성의 원로들과 고관들에 대한 재판을 여신다. “바로 너희가 포도밭을 망쳐 놓았다. 너희의 집은 가난한 이에게서 빼앗은 것으로 가득하다.

15

מַה־לָּכֶם֙ תְּדַכְּא֣וּ עַמִּ֔י וּפְנֵ֥י עֲנִיִּ֖ים תִּטְחָ֑נוּ נְאֻם־ אֲדֹנָ֥י יְהוִ֖ה צְבָאֽוֹת׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Түг түмдийн Эзэн ИАВЭ Би тунхаглая! Яагаад та нар ард түмнийг минь дарлаж Ядуусын нүүрэн дээр дэвсэлж байгаа юм бэ?”

Солонгос (католик Библи)

어찌하여 너희는 내 백성을 짓밟고 가난한 이들의 얼굴을 짓뭉개느냐?” 주 만군의 주님의 말씀이다.

16

וַיֹּ֣אמֶר יְהוָ֗ה יַ֚עַן כִּ֤י גָֽבְהוּ֙ בְּנ֣וֹת צִיּ֔וֹן וַתֵּלַ֙כְנָה֙ נְטוּי֣וֹת גָּר֔וֹן וּֽמְשַׂקְּר֖וֹת עֵינָ֑יִם הָל֤וֹךְ וְטָפֹף֙ תֵּלַ֔כְנָה וּבְרַגְלֵיהֶ֖ם תְּעַכַּֽסְנָה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ционы охид бардам ихэмсэг учраас Толгой хаялан харц шидлэн алхаж Хөлийн гархиа жингэнүүлж яваа тул ИАВЭ айлдаж хэлсэн юм.

Солонгос (католик Библи)

주님께서 말씀하셨다. “시온의 딸들이 교만을 부리고 목을 빼고 걸어 다니면서 호리는 눈짓을 하고 살랑살랑 걸으며 발찌를 잘랑거린다.”

17

וְשִׂפַּ֣ח אֲדֹנָ֔י קָדְקֹ֖ד בְּנ֣וֹת צִיּ֑וֹן וַיהוָ֖ה פָּתְהֵ֥ן יְעָרֶֽה׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэдний хуйхыг Эзэн яршуулна. Тэргүүнийг нь ИАВЭ халзална.

Солонгос (католик Библи)

그러므로 주님께서는 시온의 딸들의 정수리를 드러내시고 그들의 이마를 벗겨 보이시리라.

18

בַּיּ֨וֹם הַה֜וּא יָסִ֣יר אֲדֹנָ֗י אֵ֣ת תִּפְאֶ֧רֶת הָעֲכָסִ֛ים וְהַשְּׁבִיסִ֖ים וְהַשַּׂהֲרֹנִֽים׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэр өдөр Эзэн хөлийн цагариг, толгойн даруулга, саран хэлбэрт чимэг,

Солонгос (католик Библи)

그날에 주님께서는 패물들을 없애 버리시리라. 발찌와 태양 목걸이와 반달 목걸이,

19

הַנְּטִיפ֥וֹת וְהַשֵּׁיר֖וֹת וְהָֽרְעָלֽוֹת׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ээмэг, бугуйвч, гивлүүр,

Солонгос (католик Библи)

귀걸이와 팔찌와 머리쓰개,

20

הַפְּאֵרִ֤ים וְהַצְּעָדוֹת֙ וְהַקִּשֻּׁרִ֔ים וּבָתֵּ֥י הַנֶּ֖פֶשׁ וְהַלְּחָשִֽׁים׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]толгойн гоёл, бугалгын цагариг, бүс, сүрчигний хайрцаг, сахиус,

Солонгос (католик Библи)

모자와 발목 걸이와 가슴 띠, 향수병과 부적,

21

הַטַּבָּע֖וֹת וְנִזְמֵ֥י הָאָֽף׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]бөгж, хамрын гархи,

Солонгос (католик Библи)

인장 가락지와 코걸이,

22

הַמַּֽחֲלָצוֹת֙ וְהַמַּ֣עֲטָפ֔וֹת וְהַמִּטְפָּח֖וֹת וְהָחֲרִיטִֽים׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]гоёлын хувцас, гадуур ууж, шаалин алчуур, богц,

Солонгос (католик Библи)

예복과 덧옷, 장옷과 손지갑,

23

וְהַגִּלְיֹנִים֙ וְהַסְּדִינִ֔ים וְהַצְּנִיפ֖וֹת וְהָרְדִידִֽים׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]нимгэн даашинз, маалинган хувцас, чалма малгай, нөмрөг зэргийг нь авч хаяна.

Солонгос (католик Библи)

망사 옷과 아마 속옷, 머릿수건과 너울을 없애 버리시리라.

24

וְהָיָה֩ תַ֨חַת בֹּ֜שֶׂם מַ֣ק יִֽהְיֶ֗ה וְתַ֨חַת חֲגוֹרָ֤ה נִקְפָּה֙ וְתַ֨חַת מַעֲשֶׂ֤ה מִקְשֶׁה֙ קָרְחָ֔ה וְתַ֥חַת פְּתִיגִ֖יל מַחֲגֹ֣רֶת שָׂ֑ק כִּי־ תַ֖חַת יֹֽפִי׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үнэртний оронд өмхий самхай Бүсний оронд олс дээс Гоёмсог гэзэгний оронд халзан толгой Ганган өмсгөлийн оронд тааран углаа Гоо үзэсгэлэнгийн оронд тамганы сорви байна.

Солонгос (католик Библи)

향수 내음 대신 썩은 내가 나고 허리띠 대신 밧줄이 감기리라. 곱게 땋았던 머리가 대머리가 되고 호사로운 옷 대신 자루 조각이 감기리라. 정녕 아름다움 대신 수치가 자리 잡으리라.

25

מְתַ֖יִךְ בַּחֶ֣רֶב יִפֹּ֑לוּ וּגְבוּרָתֵ֖ךְ בַּמִּלְחָמָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Залуу эрс илдэнд унаж Хүчит эрс тулаанд мөхнө.

Солонгос (католик Библи)

너의 남편들은 칼에 쓰러지고 너의 용사들은 전쟁터에서 넘어지리라.

26

וְאָנ֥וּ וְאָבְל֖וּ פְּתָחֶ֑יהָ וְנִקָּ֖תָה לָאָ֥רֶץ תֵּשֵֽׁב׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Гулдан хаалганууд нь гашуудан гасална. Газарт элгээрээ хэвтсэн тэр хот хоосорно.

Солонгос (католик Библи)

시온의 성문들이 슬피 통곡하고 시온은 황폐해져 땅바닥에 주저앉으리라.