Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)

Еврей ИЭШАЯА — үг сурах — 34-р бүлэг

17эшлэл
208өвөрмөц үг

Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ. Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно. Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.

1

קִרְב֤וּ גוֹיִם֙ לִשְׁמֹ֔עַ וּלְאֻמִּ֖ים הַקְשִׁ֑יבוּ תִּשְׁמַ֤ע הָאָ֙רֶץ֙ וּמְלֹאָ֔הּ תֵּבֵ֖ל וְכָל־ צֶאֱצָאֶֽיהָ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үндэстнүүд ээ, ойртож ирээд сонс. Ард түмнүүд ээ, наашаа анхаар. Дэлхий ба түүнийг дүүргэдэг бүхэн сонсож бай! Орчлон ба түүнээс гардаг бүхэн чагнаж бай!

Солонгос (католик Библи)

민족들아, 가까이 와서 들어라. 겨레들아, 주의를 기울여라. 땅과 거기에 가득 찬 것들, 누리와 거기에서 자라는 모든 것들은 들어라.

2

כִּ֣י קֶ֤צֶף לַֽיהוָה֙ עַל־ כָּל־ הַגּוֹיִ֔ם וְחֵמָ֖ה עַל־ כָּל־ צְבָאָ֑ם הֶחֱרִימָ֖ם נְתָנָ֥ם לַטָּֽבַח׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Бүхий л үндэстэнд ИАВЭ бухимдаж байна. Бүх цэргүүдэд нь бас хилэгнэж байна. Бүрмөсөн тэднийг хүйс тэмтэрч Бүгдийг нь устгалд тушаасан байна.

Солонгос (католик Библи)

주님께서 모든 민족들에게 진노하시고 그들의 모든 군대들에게 분노하시어 그들을 전멸시키기로 작정하시고 그들이 살해되도록 버려두셨다.

3

וְחַלְלֵיהֶ֣ם יֻשְׁלָ֔כוּ וּפִגְרֵיהֶ֖ם יַעֲלֶ֣ה בָאְשָׁ֑ם וְנָמַ֥סּוּ הָרִ֖ים מִדָּמָֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Алагдагсдыг гаргаж хаяхад Хүүрнээс нь өмхий тархаж Цусанд нь уулс дэвтэнэ.

Солонгос (католик Библи)

살육된 자들은 내던져지고 시체들에서는 악취가 솟아오르며 산들은 그들의 피로 녹아내리리라.

4

וְנָמַ֙קּוּ֙ כָּל־ צְבָ֣א הַשָּׁמַ֔יִם וְנָגֹ֥לּוּ כַסֵּ֖פֶר הַשָּׁמָ֑יִם וְכָל־ צְבָאָ֣ם יִבּ֔וֹל כִּנְבֹ֤ל עָלֶה֙ מִגֶּ֔פֶן וּכְנֹבֶ֖לֶת מִתְּאֵנָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Огторгуйн бүх эрхэс ялзарч Тэнгэр ч хуйлмал ном мэт эвхэгдэнэ. Тэнгэрлэг эрхсүүд цөмөөрөө унах нь Үзмийн модны навчис хагдарч байгаа мэт Инжир жимс модон дээрээ хатаж буй мэт.

Солонгос (католик Библи)

하늘의 군대는 모두 없어지고 하늘은 두루마리처럼 말리며 그 군대는 모두 시들리니 포도 잎이 시들 듯, 무화과나무에서 열매가 시들 듯하리라.

5

כִּֽי־ רִוְּתָ֥ה בַשָּׁמַ֖יִם חַרְבִּ֑י הִנֵּה֙ עַל־ אֱד֣וֹם תֵּרֵ֔ד וְעַל־ עַ֥ם חֶרְמִ֖י לְמִשְׁפָּֽט׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]“Илд минь хядсаар тэнгэрт хөлчүүрчээ. Эдоомын дээрээс одоо бууна, хартугай! Энэ ард түмэн дээр Миний цаазыг буулгана”.

Солонгос (католик Библи)

정녕 나의 칼이 하늘에서 잔뜩 취하였다. 보라, 그것이 에돔 위로 내려온다. 내가 심판에 부쳐 전멸시키기로 작정한 민족 위로 내려온다.

6

חֶ֣רֶב לַיהוָ֞ה מָלְאָ֥ה דָם֙ הֻדַּ֣שְׁנָה מֵחֵ֔לֶב מִדַּ֤ם כָּרִים֙ וְעַתּוּדִ֔ים מֵחֵ֖לֶב כִּלְי֣וֹת אֵילִ֑ים כִּ֣י זֶ֤בַח לַֽיהוָה֙ בְּבָצְרָ֔ה וְטֶ֥בַח גָּד֖וֹל בְּאֶ֥רֶץ אֱדֽוֹם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эдоом нутагт их хядлага болох тул ИАВЭд зориулсан тахил Боцраад байгаа учир ИАВЭгийн илд цусанд умбаж, өөхөнд бялдана. Хурга ишигний цус, хуцын бөөрний өөхөнд бялуурна.

Солонгос (католик Библи)

주님의 칼은 피로 흥건하고 기름기로 덮여 있으며 어린 양과 숫염소들의 피에, 숫양들의 콩팥 기름에 젖어 있다. 주님께서 보츠라에서 제사를 지내시고 에돔 땅에서 큰 살육을 집행하신다.

7

וְיָרְד֤וּ רְאֵמִים֙ עִמָּ֔ם וּפָרִ֖ים עִם־ אַבִּירִ֑ים וְרִוְּתָ֤ה אַרְצָם֙ מִדָּ֔ם וַעֲפָרָ֖ם מֵחֵ֥לֶב יְדֻשָּֽׁן׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Зэрлэг үхэр тэдэнтэй хамт унана. Залуу бух, хүчирхэг шар ч унана. Тэр нутаг цусанд согтоно. Тэндхийн шороо тоос өөхөнд бялуурна.

Солонгос (католик Библи)

들소들도 함께 쓰러지고 황소들과 함께 힘센 소들도 쓰러진다. 그들의 땅은 피로 흠뻑 물들고 그들의 흙은 기름기로 덮인다.

8

כִּ֛י י֥וֹם נָקָ֖ם לַֽיהוָ֑ה שְׁנַ֥ת שִׁלּוּמִ֖ים לְרִ֥יב צִיּֽוֹן׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Өшөө авах өдөр ИАВЭд бий. Ционы төлөө хариу авах жил бий.

Солонгос (католик Библи)

주님께 복수의 날이요 시온의 옹호자께 응보의 해이다.

9

וְנֶהֶפְכ֤וּ נְחָלֶ֙יהָ֙ לְזֶ֔פֶת וַעֲפָרָ֖הּ לְגָפְרִ֑ית וְהָיְתָ֣ה אַרְצָ֔הּ לְזֶ֖פֶת בֹּעֵרָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эдоомын ус урсгал нь давирхай болж Хөрс шороо нь хүхэр болно. Газар нь гал авалцсан давирхай болж

Солонгос (католик Библи)

에돔의 강들은 역청으로, 그 흙은 유황으로 변하고 땅은 불타는 역청이 되어

10

לַ֤יְלָה וְיוֹמָם֙ לֹ֣א תִכְבֶּ֔ה לְעוֹלָ֖ם יַעֲלֶ֣ה עֲשָׁנָ֑הּ מִדּ֤וֹר לָדוֹר֙ תֶּחֱרָ֔ב לְנֵ֣צַח נְצָחִ֔ים אֵ֥ין עֹבֵ֖ר בָּֽהּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Өдөр ч шөнө ч үл унтарч Үүрд уугин асах болно. Үеийн үед энэ нутаг эзгүйрнэ. Үүгээр өнгөрч гарах хүн эс байна.

Солонгос (католик Библи)

밤에도 낮에도 꺼지지 않아 그 연기가 끊임없이 치솟는다. 그 땅은 대대로 폐허가 되어 영영 그곳을 지나는 이가 없으리라.

11

וִירֵשׁ֙וּהָ֙ קָאַ֣ת וְקִפּ֔וֹד וְיַנְשׁ֥וֹף וְעֹרֵ֖ב יִשְׁכְּנוּ־ בָ֑הּ וְנָטָ֥ה עָלֶ֛יהָ קַֽו־ תֹ֖הוּ וְאַבְנֵי־ בֹֽהוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Цөлийн ууль, гуйванга шувуунд эзэгнүүлж Бэгбаатар, хэрээ Эдоомд нутагшина. Хоосролын хэмжүүр, эзгүйрлийн туухайг ИАВЭ түүний дээгүүр татна.

Солонгос (католик Библи)

올빼미와 고슴도치가 그곳을 차지하고 부엉이와 까마귀가 거기에 살리라. 그분께서는 그 위에 ‘혼돈의 줄’을 펴시고 ‘불모의 추’를 내리시리라.

12

חֹרֶ֥יהָ וְאֵֽין־ שָׁ֖ם מְלוּכָ֣ה יִקְרָ֑אוּ וְכָל־ שָׂרֶ֖יהָ יִ֥הְיוּ אָֽפֶס׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хаан суух язгууртангүй болж Хамаг ноёд нь алга болно.

Солонгос (католик Библи)

그곳에서는 귀족들에게 더 이상 왕국이 선포되지 않고 제후들도 모두 없어지리라.

13

וְעָלְתָ֤ה אַרְמְנֹתֶ֙יהָ֙ סִירִ֔ים קִמּ֥וֹשׂ וָח֖וֹחַ בְּמִבְצָרֶ֑יהָ וְהָיְתָה֙ נְוֵ֣ה תַנִּ֔ים חָצִ֖יר לִבְנ֥וֹת יַעֲנָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үүргэнийн бут цайзаар нь нэг ургана. Өргөст халгай, азаргана бэхлэлтээр нь дүүрнэ. Цөөвөр чононы үүр, тэмээн хяруулын эзэмшил болж

Солонгос (католик Библи)

궁궐에는 가시나무가 올라오고 요새에는 쐐기풀과 엉겅퀴만 무성하여 승냥이들의 소굴이 되고 타조들의 마당이 되리라.

14

וּפָגְשׁ֤וּ צִיִּים֙ אֶת־ אִיִּ֔ים וְשָׂעִ֖יר עַל־ רֵעֵ֣הוּ יִקְרָ֑א אַךְ־ שָׁם֙ הִרְגִּ֣יעָה לִּילִ֔ית וּמָצְאָ֥ה לָ֖הּ מָנֽוֹחַ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Цөлийн амьтад шагал чононуудтай тэнд таарна. Ямаан гөрөөс ижлээ дуудан орилолдож Яг тэнд шөнийн амьтан орогнож Тайван амрах газраа олно.

Солонгос (католик Библи)

그곳에서는 사막 짐승들이 늑대들과 만나고 염소 귀신들이 서로를 부르리라. 도깨비도 그곳에 쉬면서 안식을 얻으리라.

15

שָׁ֣מָּה קִנְּנָ֤ה קִפּוֹז֙ וַתְּמַלֵּ֔ט וּבָקְעָ֖ה וְדָגְרָ֣ה בְצִלָּ֑הּ אַךְ־ שָׁ֛ם נִקְבְּצ֥וּ דַיּ֖וֹת אִשָּׁ֥ה רְעוּתָֽהּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Шар шувуу тэнд үүрлэн өндгөө дарж Нөмөр дороо үр зулзагаа цуглуулж Яг тэнд тас шувуу зүйл бүрээрээ цуглана.

Солонгос (католик Библи)

독사가 그곳에 깃들여 알을 낳고 제 그늘 아래 그것을 품어 부화시키리라. 거기에는 솔개들도 저마다 짝을 지어 모여들리라.

16

דִּרְשׁ֨וּ מֵֽעַל־ סֵ֤פֶר יְהוָה֙ וּֽקְרָ֔אוּ אַחַ֤ת מֵהֵ֙נָּה֙ לֹ֣א נֶעְדָּ֔רָה אִשָּׁ֥ה רְעוּתָ֖הּ לֹ֣א פָקָ֑דוּ כִּֽי־ פִי֙ ה֣וּא צִוָּ֔ה וְרוּח֖וֹ ה֥וּא קִבְּצָֽן׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭгийн номоос хайж олоод уншигтун! Эдгээрээс ганц нь ч дутагдахгүй. Ижлээсээ нэг нь ч алдагдахгүй. Ингэж ИАВЭгийн ам айлдсан юм. Түүний Сүнс тэдгээрийг цуглуулсан юм.

Солонгос (католик Библи)

주님의 책에서 찾아 읽어 보아라. 이것들 가운데 하나도 빠지지 않고 제짝이 없는 것이 없으니 그분께서 친히 명령하시고 그분의 영이 그것들을 모으셨기 때문이다.

17

וְהֽוּא־ הִפִּ֤יל לָהֶן֙ גּוֹרָ֔ל וְיָד֛וֹ חִלְּקַ֥תָּה לָהֶ֖ם בַּקָּ֑ו עַד־ עוֹלָם֙ יִֽירָשׁ֔וּהָ לְד֥וֹר וָד֖וֹר יִשְׁכְּנוּ־ בָֽהּ׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэдэнд зориулан Тэрбээр Өөрөө шавга хаяж Мутраараа хувь ноогдлыг нь оноосон тул Үргэлжид тэд тэр газрыг эзэмшинэ. Үеийн үед тэд тэр газарт амьдарна.

Солонгос (католик Библи)

그분께서 그것들을 위하여 제비를 뽑으시고 손수 줄로 재어 그것들에게 나누어 주셨으니 그것들은 영원히 그 땅을 차지하고 대대로 그곳에서 살아가리라.