Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)

Еврей ИЭРМЭЯА — үг сурах — 23-р бүлэг

40эшлэл
498өвөрмөц үг

Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ. Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно. Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.

1

ה֣וֹי רֹעִ֗ים מְאַבְּדִ֧ים וּמְפִצִ֛ים אֶת־ צֹ֥אן מַרְעִיתִ֖י נְאֻם־ יְהוָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]“Миний бэлчээрийн хонин сүргийг тараан бутаргаж, сүйрүүлж буй хоньчид золгүй еэ! ИАВЭ Би тунхаглая.

Солонгос (католик Библи)

불행하여라, 내 목장의 양 떼를 파멸시키고 흩어 버린 목자들! 주님의 말씀이다.

2

לָ֠כֵן כֹּֽה־ אָמַ֨ר יְהוָ֜ה אֱלֹהֵ֣י יִשְׂרָאֵ֗ל עַֽל־ הָרֹעִים֮ הָרֹעִ֣ים אֶת־ עַמִּי֒ אַתֶּ֞ם הֲפִצֹתֶ֤ם אֶת־ צֹאנִי֙ וַתַּדִּח֔וּם וְלֹ֥א פְקַדְתֶּ֖ם אֹתָ֑ם הִנְנִ֨י פֹקֵ֧ד עֲלֵיכֶ֛ם אֶת־ רֹ֥עַ מַעַלְלֵיכֶ֖ם נְאֻם־ יְהוָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тиймээс ард түмнийг минь харж хариуцаж буй хоньчдын тухайд Израилын Бурхан ИАВЭ ийнхүү айлдаж байна. Та нар Миний хонин сүргийг тарааж бутарган, төөрүүлээд, анхаарал тавьсангүй. Тиймээс Би та нарыг бузар муу үйлийн чинь дагуу та нарыг шийтгэнэ. ИАВЭ Би тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

─ 그러므로 주 이스라엘의 하느님께서 내 백성을 돌보는 목자들을 두고 말씀하신다. ─ 너희는 내 양 떼를 흩어 버리고 몰아냈으며 그들을 보살피지 않았다. 이제 내가 너희의 악한 행실을 벌하겠다. 주님의 말씀이다.

3

וַאֲנִ֗י אֲקַבֵּץ֙ אֶת־ שְׁאֵרִ֣ית צֹאנִ֔י מִכֹּל֙ הָאֲרָצ֔וֹת אֲשֶׁר־ הִדַּ֥חְתִּי אֹתָ֖ם שָׁ֑ם וַהֲשִׁבֹתִ֥י אֶתְהֶ֛ן עַל־ נְוֵהֶ֖ן וּפָר֥וּ וְרָבֽוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Би хоньдынхоо үлдэгдлийг цөлж явуулсан газар орон бүрээс нь төрөлх бэлчээр нутаг руу нь буцаан цуглуулна. Тэд өсөж олширно.

Солонгос (католик Библи)

그런 다음 나는 내가 그들을 쫓아 보냈던 모든 나라에서 살아남은 양들을 다시 모아들여 그들이 살던 땅으로 데려오겠다. 그러면 그들은 출산을 많이 하여 번성할 것이다.

4

וַהֲקִמֹתִ֧י עֲלֵיהֶ֛ם רֹעִ֖ים וְרָע֑וּם וְלֹא־ יִֽירְא֨וּ ע֧וֹד וְלֹא־ יֵחַ֛תּוּ וְלֹ֥א יִפָּקֵ֖דוּ נְאֻם־ יְהוָֽה׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэднийг харж хандах хоньчдыг Би гаргаж ирэх ба тэд цаашид айж түгшихгүй, алдагдаж алга болохгүй. ИАВЭ Би тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

내가 그들을 돌보아 줄 목자들을 그들에게 세워 주리니, 그들은 더 이상 두려워하거나 당황하지 않고, 그들 가운데 잃어버리는 양이 하나도 없을 것이다. 주님의 말씀이다.

5

הִנֵּ֨ה יָמִ֤ים בָּאִים֙ נְאֻם־ יְהוָ֔ה וַהֲקִמֹתִ֥י לְדָוִ֖ד צֶ֣מַח צַדִּ֑יק וּמָ֤לַךְ מֶ֙לֶךְ֙ וְהִשְׂכִּ֔יל וְעָשָׂ֛ה מִשְׁפָּ֥ט וּצְדָקָ֖ה בָּאָֽרֶץ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үзтүгэй! Давидын төлөө зөв шударга нэгэн Нахиаг ургуулах цаг ирж байна. Тэрбээр хаан байх ба мэргэн ухаанаар удирдан, нутаг оронд зөвт явдал, шударга ёсыг үйлдэнэ. ИАВЭ Би тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

보라, 그날이 온다! 주님의 말씀이다. 내가 다윗을 위하여 의로운 싹을 돋아나게 하리라. 그 싹은 임금이 되어 다스리고 슬기롭게 일을 처리하며 세상에 공정과 정의를 이루리라.

6

בְּיָמָיו֙ תִּוָּשַׁ֣ע יְהוּדָ֔ה וְיִשְׂרָאֵ֖ל יִשְׁכֹּ֣ן לָבֶ֑טַח וְזֶה־ שְּׁמ֥וֹ אֲֽשֶׁר־ יִקְרְא֖וֹ יְהוָ֥ה׀ צִדְקֵֽנוּ׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Түүний үед Иэхүдаа аврагдаж, Израил амар жимэр аж төрнө. «ИАВЭ бол бидний зөвт байдал » гэж хүмүүс Түүнийг дуудна. Энэ нь Түүний нэр юм.

Солонгос (католик Библи)

그의 시대에 유다가 구원을 받고 이스라엘이 안전하게 살리라. 사람들이 그의 이름을 ‘주님은 우리의 정의’라고 부르리라.

7

לָכֵ֛ן הִנֵּֽה־ יָמִ֥ים בָּאִ֖ים נְאֻם־ יְהוָ֑ה וְלֹא־ יֹ֤אמְרוּ עוֹד֙ חַי־ יְהוָ֔ה אֲשֶׁ֧ר הֶעֱלָ֛ה אֶת־ בְּנֵ֥י יִשְׂרָאֵ֖ל מֵאֶ֥רֶץ מִצְרָֽיִם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Иймд, үзтүгэй! «Израилчуудыг Египетийн нутгаас гаргаж авсан ИАВЭгийн амиар баталъя» гэж цаашид үл хэлэх цаг ирж байна. ИАВЭ Би тунхаглая.

Солонгос (католик Библи)

그러므로 이제 그날이 온다. 주님의 말씀이다. 그때에는 사람들이 더 이상 “이스라엘 자손들을 이집트에서 데리고 올라오신, 살아 계신 주님을 두고 맹세한다.” 하지 않고,

8

כִּ֣י אִם־ חַי־ יְהוָ֗ה אֲשֶׁ֣ר הֶעֱלָה֩ וַאֲשֶׁ֨ר הֵבִ֜יא אֶת־ זֶ֨רַע בֵּ֤ית יִשְׂרָאֵל֙ מֵאֶ֣רֶץ צָפ֔וֹנָה וּמִכֹּל֙ הָֽאֲרָצ֔וֹת אֲשֶׁ֥ר הִדַּחְתִּ֖ים שָׁ֑ם וְיָשְׁב֖וּ עַל־ אַדְמָתָֽם׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Харин «Израил түмний үр удмыг умардын улс орон хийгээд цөлж явуулсан бүхий л газраас нь гаргаж авчирсан ИАВЭгийн амиар баталъя» гэж хэлэх цаг ирнэ. Тийнхүү тэд өөрсдийн төрөлх нутагт амьдран сууна”.

Солонгос (католик Библи)

그 대신 “이스라엘 집안의 후손들을 북쪽 땅에서, 그리고 당신께서 쫓아 보내셨던 모든 나라에서 데리고 올라오신, 살아 계신 주님을 두고 맹세한다.” 할 것이다. 그때에 그들은 자기 고향 땅에서 살게 될 것이다.

9

לַנְּבִאִ֞ים נִשְׁבַּ֧ר לִבִּ֣י בְקִרְבִּ֗י רָֽחֲפוּ֙ כָּל־ עַצְמוֹתַ֔י הָיִ֙יתִי֙ כְּאִ֣ישׁ שִׁכּ֔וֹר וּכְגֶ֖בֶר עֲבָ֣רוֹ יָ֑יִן מִפְּנֵ֣י יְהוָ֔ה וּמִפְּנֵ֖י דִּבְרֵ֥י קָדְשֽׁוֹ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эш үзүүлэгчдийн тухайд Элэг зүрх минь дотроо эмтэрч Хамаг яс минь харжигнан чичирнэ. ИАВЭгийн, ариун үгийнх нь нөлөөгөөр Архинд хөлчүүрхсэн халамцуу хүн мэт Сархдад дийлдсэн согтуу хүн мэт болов, би.

Солонгос (католик Библи)

예언자들에 대하여. 내 심장이 내 안에서 터지고 내 모든 뼈가 떨린다. 나는 술 취한 사람처럼 술에 전 인간처럼 되었으니 이는 주님 때문이요 그분의 거룩한 말씀 때문이다.

10

כִּ֤י מְנָֽאֲפִים֙ מָלְאָ֣ה הָאָ֔רֶץ כִּֽי־ מִפְּנֵ֤י אָלָה֙ אָבְלָ֣ה הָאָ֔רֶץ יָבְשׁ֖וּ נְא֣וֹת מִדְבָּ֑ר וַתְּהִ֤י מְרֽוּצָתָם֙ רָעָ֔ה וּגְבוּרָתָ֖ם לֹא־ כֵֽן׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хуурамч шүтлэгт шалиг явдалтнаар энэ газар дүүрч Хараал хүртэж, газар нь хагсаж гансраад Хатаж хуурайшин, бэлчээр нь цөлжив. Хүчээ тэд буруу ашиглаж, амьдрах арга нь бузар болжээ.

Солонгос (католик Библи)

참으로 이 땅은 간음하는 자들로 가득하니 저주 때문에 땅이 슬퍼하고 광야의 풀밭이 메말라 간다. 그들의 행로는 악하고 그들의 권세는 옳지 못하다.

11

כִּֽי־ גַם־ נָבִ֥יא גַם־ כֹּהֵ֖ן חָנֵ֑פוּ גַּם־ בְּבֵיתִ֛י מָצָ֥אתִי רָעָתָ֖ם נְאֻם־ יְהוָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]“Эш үзүүлэгч, тахилч аль аль нь бузартаж Энэ Миний Өргөөнд ч бузар явдал нь ил болов. ИАВЭ Би тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

예언자도 사제도 불경스럽고 내 집에서조차 그들의 죄악이 보인다. 주님의 말씀이다.

12

לָכֵן֩ יִֽהְיֶ֨ה דַרְכָּ֜ם לָהֶ֗ם כַּחֲלַקְלַקּוֹת֙ בָּֽאֲפֵלָ֔ה יִדַּ֖חוּ וְנָ֣פְלוּ בָ֑הּ כִּֽי־ אָבִ֨יא עֲלֵיהֶ֥ם רָעָ֛ה שְׁנַ֥ת פְּקֻדָּתָ֖ם נְאֻם־ יְהוָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Иймд тэдний зам мөр нь Харанхуйд халтиргаатай газар явах мэт болно. Хүчээр тийш түлхүүлэн, тэндээ унана. Шийтгэлийнх нь үед Би тэдэнд гай зовлонг авчирна. ИАВЭ Би тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

그러므로 그들의 길은 미끄러운 통로와 같다. 그들은 어둠 속으로 떠밀려 그곳에서 넘어지리라. 징벌의 해에 내가 그들에게 재앙을 내릴 것이기 때문이다. 주님의 말씀이다.

13

וּבִנְבִיאֵ֥י שֹׁמְר֖וֹן רָאִ֣יתִי תִפְלָ֑ה הִנַּבְּא֣וּ בַבַּ֔עַל וַיַּתְע֥וּ אֶת־ עַמִּ֖י אֶת־ יִשְׂרָאֵֽל׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Шомрооны эш үзүүлэгчдийн дунд Зэвүүн муухай юмсыг Би үзлээ. Баалын нэрээр тэд эш үзүүлж Миний ард түмэн Израилыг төөрөлдүүллээ.

Солонгос (католик Библи)

나는 사마리아 예언자들에게서 고약한 일을 보았다. 그들은 바알의 이름으로 예언하고 내 백성 이스라엘을 잘못 이끌었다.

14

וּבִנְבִאֵ֨י יְרוּשָׁלִַ֜ם רָאִ֣יתִי שַׁעֲרוּרָ֗ה נָא֞וֹף וְהָלֹ֤ךְ בַּשֶּׁ֙קֶר֙ וְחִזְּקוּ֙ יְדֵ֣י מְרֵעִ֔ים לְבִ֨לְתִּי־ שָׁ֔בוּ אִ֖ישׁ מֵרָֽעָת֑וֹ הָֽיוּ־ לִ֤י כֻלָּם֙ כִּסְדֹ֔ם וְיֹשְׁבֶ֖יהָ כַּעֲמֹרָֽה׃ ס

Монгол эх бичвэр байхгүй

Солонгос (католик Библи)

나는 예루살렘의 예언자들에게서도 망측한 일을 보았다. 그들은 간음을 하고 거짓 속을 걷는다. 또 악을 저지르는 자들의 손을 거든다. 그리하여 아무도 제 악에서 돌아서지 않는다. 그들은 모두 나에게 소돔처럼 되고 그 주민들은 고모라처럼 되어 버렸다.

15

לָכֵ֞ן כֹּֽה־ אָמַ֨ר יְהוָ֤ה צְבָאוֹת֙ עַל־ הַנְּבִאִ֔ים הִנְנִ֨י מַאֲכִ֤יל אוֹתָם֙ לַֽעֲנָ֔ה וְהִשְׁקִתִ֖ים מֵי־ רֹ֑אשׁ כִּ֗י מֵאֵת֙ נְבִיאֵ֣י יְרוּשָׁלִַ֔ם יָצְאָ֥ה חֲנֻפָּ֖ה לְכָל־ הָאָֽרֶץ׃ פ

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тиймээс тэр эш үзүүлэгчдийн тухайд Түг түмдийн ИАВЭ ийнхүү айлдав. Шарилжаар Би тэднийг хооллож, хортой усаар ундална Шалтгаан нь гэвэл Йерусалимын тэр эш үзүүлэгчдээс Ёрын муу юмс гарч, нутгаар нэг тархсан байна.

Солонгос (католик Библи)

─ 그러므로 저 예언자들을 두고 만군의 주님께서 이렇게 말씀하신다. ─ 이제 내가 그들에게 쓴흰쑥을 먹이고 독이 든 물을 마시게 하리라. 불경죄가 예루살렘의 예언자들에게서 온 땅으로 번져 나갔기 때문이다.

16

כֹּֽה־ אָמַ֞ר יְהוָ֣ה צְבָא֗וֹת אַֽל־ תִּשְׁמְע֞וּ עַל־ דִּבְרֵ֤י הַנְּבִאִים֙ הַנִּבְּאִ֣ים לָכֶ֔ם מַהְבִּלִ֥ים הֵ֖מָּה אֶתְכֶ֑ם חֲז֤וֹן לִבָּם֙ יְדַבֵּ֔רוּ לֹ֖א מִפִּ֥י יְהוָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Түг түмдийн ИАВЭ ийнхүү айлдаж байна. Тэр эш үзүүлэгчдийн хэлж буй үг ятгалгад бүү ор. ИАВЭгийн амаар хэлэгдээгүй зүйлийг тэд ярьж Санааныхаа хий юмсаар та нарыг молигодож байна.

Солонгос (католик Библи)

─ 만군의 주님께서 이렇게 말씀하신다. ─ 너희에게 예언하는 저 예언자들의 말을 듣지 마라. 그들은 너희에게 헛된 희망을 불어넣고 있다. 그들은 제 마음에서 나온 환시를 말하고 있을 뿐 주님의 입에서 나온 것을 말하고 있지 않다.

17

אֹמְרִ֤ים אָמוֹר֙ לִֽמְנַאֲצַ֔י דִּבֶּ֣ר יְהוָ֔ה שָׁל֖וֹם יִֽהְיֶ֣ה לָכֶ֑ם וְ֠כֹל הֹלֵ֞ךְ בִּשְׁרִר֤וּת לִבּוֹ֙ אָֽמְר֔וּ לֹֽא־ תָב֥וֹא עֲלֵיכֶ֖ם רָעָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭгийн үгийг үл ойшоодог тэр хүмүүст хандаж «Амар амгалан нь та нарт байна» гэдэг. Оюун бодлынхоо мугуйдлалаар амьдардаг бүхэнд «Аюул гамшиг та нарт учрахгүй» гэж хэлсээр байна.

Солонгос (католик Библи)

그들은 나를 업신여기는 자들에게 줄곧 말한다. “주님께서는 너희가 평화를 누릴 것이라고 하신다.” 제 고집스러운 마음을 따르는 모든 자들에게도 말한다. “재앙이 너희에게 닥칠 리 없다.”

18

כִּ֣י מִ֤י עָמַד֙ בְּס֣וֹד יְהוָ֔ה וְיֵ֖רֶא וְיִשְׁמַ֣ע אֶת־ דְּבָר֑וֹ מִֽי־ הִקְשִׁ֥יב דְּבָר֖וֹ וַיִּשְׁמָֽע׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭгийн зөвлөлд зогсож, үгийг нь сонссон хэн байна вэ? Анхаарал тавьж, үгийг нь сонсоод дагасан хэн байна вэ?

Солонгос (католик Библи)

누가 주님의 어전 회의에 참석하여 그분의 말씀을 보고 들었느냐? 누가 그분의 말씀을 귀 기울여 들었느냐?

19

הִנֵּ֣ה׀ סַעֲרַ֣ת יְהוָ֗ה חֵמָה֙ יָֽצְאָ֔ה וְסַ֖עַר מִתְחוֹלֵ֑ל עַ֛ל רֹ֥אשׁ רְשָׁעִ֖ים יָחֽוּל׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хилэнгийн шуурга, хуйлрах салхи ИАВЭгаас гарч Хорон муу хүмүүсийн толгой дээр эргэлдэн байна. Бодож зорьсон бүхнээ гүйцээх хүртлээ Буцаж ер эргэхгүй ИАВЭгийн уур хилэнг Бүр сүүлд нь та нар бүрмөсөн ойлгоно.

Солонгос (католик Библи)

보라, 주님의 폭풍이, 그 노여움이 터져 나온다. 회오리치는 폭풍이 사악한 자들의 머리 위로 휘몰아친다.

20

לֹ֤א יָשׁוּב֙ אַף־ יְהוָ֔ה עַד־ עֲשֹׂת֥וֹ וְעַד־ הֲקִימ֖וֹ מְזִמּ֣וֹת לִבּ֑וֹ בְּאַֽחֲרִית֙ הַיָּמִ֔ים תִּתְבּ֥וֹנְנוּ בָ֖הּ בִּינָֽה׃

Монгол эх бичвэр байхгүй

Солонгос (католик Библи)

주님께서는 마음속에 뜻하신 바를 이행하고 이루시기까지 주님의 분노를 거두지 않으시리라. 훗날에야 너희는 그것을 분명히 깨달으리라.

21

לֹא־ שָׁלַ֥חְתִּי אֶת־ הַנְּבִאִ֖ים וְהֵ֣ם רָ֑צוּ לֹא־ דִבַּ֥רְתִּי אֲלֵיהֶ֖ם וְהֵ֥ם נִבָּֽאוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Явуулаагүй байхад минь энэ эш үзүүлэгчид гүйлддэг. Ямар ч юм яриагүй байхад минь хүмүүст эш үзүүлдэг.

Солонгос (католик Библи)

내가 예언자들을 보내지 않았는데도 그들은 달려 나가고 내가 그들에게 말하지 않았는데도 그들은 예언을 한다.

22

וְאִֽם־ עָמְד֖וּ בְּסוֹדִ֑י וְיַשְׁמִ֤עוּ דְבָרַי֙ אֶת־ עַמִּ֔י וִֽישִׁבוּם֙ מִדַּרְכָּ֣ם הָרָ֔ע וּמֵרֹ֖עַ מַֽעַלְלֵיהֶֽם׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Миний зөвлөлд тэд хариуцлагатай байж Миний үгийг ард түмэнд минь сонсгосон бол Буруу зам мөр, бузар үйл хэргээс нь Буцааж тэднийг эргүүлэх байсан юм.

Солонгос (католик Библи)

그러나 그들이 내 어전 회의에 참석했더라면 내 말을 내 백성에게 들려주어 백성이 악한 길에서, 악한 행실에서 돌아서게 하였으리라.

23

הַאֱלֹהֵ֧י מִקָּרֹ֛ב אָ֖נִי נְאֻם־ יְהוָ֑ה וְלֹ֥א אֱלֹהֵ֖י מֵרָחֹֽק׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ Би тунхаглаж байна. Би ойр зуурхан л байж байдаг Бурхан, харин хол алсад хүрдэггүй Бурхан гэж үү?

Солонгос (католик Библи)

내가 가까운 곳의 하느님이기만 하고 먼 곳의 하느님은 아닌 줄 아느냐? 주님의 말씀이다.

24

אִם־ יִסָּתֵ֨ר אִ֧ישׁ בַּמִּסְתָּרִ֛ים וַאֲנִ֥י לֹֽא־ אֶרְאֶ֖נּוּ נְאֻם־ יְהוָ֑ה הֲל֨וֹא אֶת־ הַשָּׁמַ֧יִם וְאֶת־ הָאָ֛רֶץ אֲנִ֥י מָלֵ֖א נְאֻם־ יְהוָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ Би тунхаглаж байна. Миний харахааргүй газрыг олж нуугдах хэн нэгэн байна уу? ИАВЭ Би тунхаглаж байна. Би тэнгэр огторгуй, газар дэлхийг дүүргэн оршдоггүй хэрэг үү?

Солонгос (католик Библи)

사람이 은밀한 곳에 숨는다고 내가 그를 보지 못할 줄 아느냐? 주님의 말씀이다. 내가 하늘과 땅을 가득 채우고 있지 않느냐? 주님의 말씀이다.

25

שָׁמַ֗עְתִּי אֵ֤ת אֲשֶׁר־ אָֽמְרוּ֙ הַנְּבִאִ֔ים הַֽנִּבְּאִ֥ים בִּשְׁמִ֛י שֶׁ֖קֶר לֵאמֹ֑ר חָלַ֖מְתִּי חָלָֽמְתִּי׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]«Би зүүд зүүдэллээ, би зүүд зүүдэллээ» гэж Миний нэрийн өмнөөс худал зүйлийг ярьдаг эш үзүүлэгчдийг Би сонссон.

Солонгос (католик Библи)

나는 예언자들이 하는 말을 들었다. 그들은 내 이름으로 거짓을 예언하며 이렇게 말한다. “나는 꿈을 꾸었네, 꿈을 꾸었네!”

26

עַד־ מָתַ֗י הֲיֵ֛שׁ בְּלֵ֥ב הַנְּבִאִ֖ים נִבְּאֵ֣י הַשָּׁ֑קֶר וּנְבִיאֵ֖י תַּרְמִ֥ת לִבָּֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хуурмаг бодол санаанаасаа худал үгээр эш үзүүлж ярьдаг эш үзүүлэгчид хэдий болтол ингэх вэ?

Солонгос (католик Библи)

언제까지나 이런 일이 계속되어야 하는가? 거짓을 예언한 저 예언자들의 마음속에는 도대체 무엇이 들어 있는가? 그들은 제 마음의 속임수를 예언할 뿐이다.

27

הַחֹשְׁבִ֗ים לְהַשְׁכִּ֤יחַ אֶת־ עַמִּי֙ שְׁמִ֔י בַּחֲל֣וֹמֹתָ֔ם אֲשֶׁ֥ר יְסַפְּר֖וּ אִ֣ישׁ לְרֵעֵ֑הוּ כַּאֲשֶׁ֨ר שָׁכְח֧וּ אֲבוֹתָ֛ם אֶת־ שְׁמִ֖י בַּבָּֽעַל׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эцэг өвгөд нь Баалаас болж Намайг хэн болохыг мартсан шиг тэд нэг нэгэндээ ярьсан зүүдээрээ Миний нэрийг ард түмнээс минь мартуулдаг.

Солонгос (католик Библи)

그들은 자기네 조상들이 바알 때문에 내 이름을 잊었듯이, 서로 주고받는 꿈 이야기들로 내 백성이 내 이름을 잊도록 흉계를 꾸미고 있다.

28

הַנָּבִ֞יא אֲשֶׁר־ אִתּ֤וֹ חֲלוֹם֙ יְסַפֵּ֣ר חֲל֔וֹם וַאֲשֶׁ֤ר דְּבָרִי֙ אִתּ֔וֹ יְדַבֵּ֥ר דְּבָרִ֖י אֱמֶ֑ת מַה־ לַתֶּ֥בֶן אֶת־ הַבָּ֖ר נְאֻם־ יְהוָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Зүүдээ хэлж тоочиж буй эш үзүүлэгч нь зүүдээ хэлдгээрээ хэлэг, харин Миний үгийг ярьж буй эш үзүүлэгч итгэмжтэйгээр яриг. Сүрлийг үр тариатай зүйрлэх юм юу байх билээ? ИАВЭ Би тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

꿈을 꾼 예언자는 꿈 이야기를 하도록 버려두고, 내 말을 받은 이는 충실하게 그 말씀을 전하게 하여라. 쭉정이가 알곡과 무슨 상관이 있느냐? 주님의 말씀이다.

29

הֲל֨וֹא כֹ֧ה דְבָרִ֛י כָּאֵ֖שׁ נְאֻם־ יְהוָ֑ה וּכְפַטִּ֖ישׁ יְפֹ֥צֵֽץ סָֽלַע׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Миний үг галтай зүйрлэгдэм биш үү? Хад чулууг бут цохих лантуу шиг биш гэж үү? ИАВЭ Би тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

나의 말이 불과 같고 바위를 부수는 망치와 같지 않으냐? 주님의 말씀이다.

30

לָכֵ֛ן הִנְנִ֥י עַל־ הַנְּבִאִ֖ים נְאֻם־ יְהוָ֑ה מְגַנְּבֵ֣י דְבָרַ֔י אִ֖ישׁ מֵאֵ֥ת רֵעֵֽהוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тийм болохоор мэдтүгэй! ИАВЭ Би тунхаглаж байна. Нэг нэгнээсээ Миний үгийг хулгайлдаг тэдгээр эш үзүүлэгчийг Би эсэргүүцэж байна.

Солонгос (католик Библи)

그러므로 이제 내가 저희끼리 서로 내 말을 도둑질하는 예언자들에게 맞서겠다. 주님의 말씀이다.

31

הִנְנִ֥י עַל־ הַנְּבִיאִ֖ם נְאֻם־ יְהוָ֑ה הַלֹּקְחִ֣ים לְשׁוֹנָ֔ם וַֽיִּנְאֲמ֖וּ נְאֻֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Мэдтүгэй! ИАВЭ Би тунхаглая. Өөрсдийн үгийг ИАВЭгийн үг хэмээн зарладаг эш үзүүлэгчдийг Би эсэргүүцэж байна.

Солонгос (католик Библи)

내가 “주님의 말씀이다.” 하면서 제 혀를 놀려 대는 예언자들에게 맞서겠다. 주님의 말씀이다.

32

הִ֠נְנִי עַֽל־ נִבְּאֵ֞י חֲלֹמ֥וֹת שֶׁ֙קֶר֙ נְאֻם־ יְהוָ֔ה וַֽיְסַפְּרוּם֙ וַיַּתְע֣וּ אֶת־ עַמִּ֔י בְּשִׁקְרֵיהֶ֖ם וּבְפַחֲזוּתָ֑ם וְאָנֹכִ֨י לֹֽא־ שְׁלַחְתִּ֜ים וְלֹ֣א צִוִּיתִ֗ים וְהוֹעֵ֛יל לֹֽא־ יוֹעִ֥ילוּ לָֽעָם־ הַזֶּ֖ה נְאֻם־ יְהוָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Мэдтүгэй, ИАВЭ Би тунхаглая. Ард түмнийг минь худал хуурмаг хэл яриа, цадиггүй сагсуурлаараа төөрөлдүүлж, худал зүүдээр эш үзүүлж буй эш үзүүлэгчдийг Би эсэргүүцэж байна. ИАВЭ Би тунхаглан мэдэгдье. Би тэднийг илгээгээгүй, томилоогүй тул энэ ард түмэнд ямар ч ашиг тус болдоггүй. ИАВЭ Би тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

이제 내가 거짓 꿈을 예언하고 거짓말과 허황된 말로 내 백성을 잘못 인도하는 예언자들에게 맞서겠다. 주님의 말씀이다. 나는 결코 그들을 보낸 적이 없으며 그들에게 명령한 적도 없다. 그러므로 그들은 이 백성에게 아무런 이익도 주지 못한다. 주님의 말씀이다.

33

וְכִי־ יִשְׁאָלְךָ֩ הָעָ֨ם הַזֶּ֜ה אֽוֹ־ הַנָּבִ֤יא אֽוֹ־ כֹהֵן֙ לֵאמֹ֔ר מַה־ מַשָּׂ֖א יְהוָ֑ה וְאָמַרְתָּ֤ אֲלֵיהֶם֙ אֶת־ מַה־ מַשָּׂ֔א וְנָטַשְׁתִּ֥י אֶתְכֶ֖ם נְאֻם־ יְהוָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Энэ ард түмний хэн нэг нь, эсвэл аль нэг эш үзүүлэгч ч юм уу тахилч чамаас «ИАВЭгийн айлдвар юу вэ?» гэж асуухад нь чи тэдэнд «Тэр нь та нар юм. Би та нарыг хаяна хэмээн ИАВЭ Би тунхаглаж байна» гэж хэлэх ёстой.

Солонгос (католик Библи)

이 백성이, 또는 어떤 예언자나 사제가 너에게 “무엇이 주님의 짐이오?” 하고 물으면, 너는 이렇게 대답하여라. “너희가 그 짐이다. 그러니 내가 너희를 내던져 버리겠다. 주님의 말씀이다.”

34

וְהַנָּבִ֤יא וְהַכֹּהֵן֙ וְהָעָ֔ם אֲשֶׁ֥ר יֹאמַ֖ר מַשָּׂ֣א יְהוָ֑ה וּפָקַדְתִּ֛י עַל־ הָאִ֥ישׁ הַה֖וּא וְעַל־ בֵּיתֽוֹ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]«ИАВЭгийн айлдвар» гэж хэлж буй эш үзүүлэгч, тахилч эсвэл хэн нэгний тухайд Би түүнд, түүний гэрийнхэнд ял шийтгэл буулгана.

Солонгос (католик Библи)

또한 “말씀은 주님의 짐이다.” 하고 말하는 예언자나 사제나 백성이 있으면, 내가 그와 그의 집안에 벌을 내리겠다.

35

כֹּ֥ה תֹאמְר֛וּ אִ֥ישׁ עַל־ רֵעֵ֖הוּ וְאִ֣ישׁ אֶל־ אָחִ֑יו מֶה־ עָנָ֣ה יְהוָ֔ה וּמַה־ דִּבֶּ֖ר יְהוָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нарын нэг нь нөгөөдөө, эсвэл ах дүүдээ «ИАВЭ юу гэж хариулав? ИАВЭ юу гэж хэлэв?» гэлцэх болно.

Солонгос (католик Библи)

너희는 이웃이나 동기간에 서로 "주님께서 무엇이라고 대답하셨는가?" 또 "주님께서 무엇이라고 말씀하셨는가?" 하고 말해야지

36

וּמַשָּׂ֥א יְהוָ֖ה לֹ֣א תִזְכְּרוּ־ ע֑וֹד כִּ֣י הַמַּשָּׂ֗א יִֽהְיֶה֙ לְאִ֣ישׁ דְּבָר֔וֹ וַהֲפַכְתֶּ֗ם אֶת־ דִּבְרֵי֙ אֱלֹהִ֣ים חַיִּ֔ים יְהוָ֥ה צְבָא֖וֹת אֱלֹהֵֽינוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]«ИАВЭгийн айлдвар» гэж та нар дахин дурсахгүй. Амьд Бурхан, түг түмдийн Бурхан ИАВЭгийнхаа үгийг өөрийнхөө үгээр сольж гуйвуулсан тул тэр нь ачаа болно.

Солонгос (католик Библи)

더 이상 “주님의 짐이다.” 하고 말해서는 안 된다. 저마다 그 말이 자신에게 짐이 되기 때문이다. ─ 너희는 살아 계신 하느님, 만군의 주 우리 하느님의 말씀을 왜곡하였다. ─

37

כֹּ֥ה תֹאמַ֖ר אֶל־ הַנָּבִ֑יא מֶה־ עָנָ֣ךְ יְהוָ֔ה וּמַה־ דִּבֶּ֖ר יְהוָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эш үзүүлэгч хүнд чи «ИАВЭ чамд юу гэж хариулав? ИАВЭ юу гэж хэлэв?» гэж хэлбэл зохино.

Солонгос (католик Библи)

그러므로 너는 예언자에게 물을 때 “주님께서 당신에게 무엇이라고 대답하셨소?” 또 “주님께서 무엇이라고 말씀하셨소?” 하고 말하여라.

38

וְאִם־ מַשָּׂ֣א יְהוָה֮ תֹּאמֵרוּ֒ לָכֵ֗ן כֹּ֚ה אָמַ֣ר יְהוָ֔ה יַ֧עַן אֲמָרְכֶ֛ם אֶת־ הַדָּבָ֥ר הַזֶּ֖ה מַשָּׂ֣א יְהוָ֑ה וָאֶשְׁלַ֤ח אֲלֵיכֶם֙ לֵאמֹ֔ר לֹ֥א תֹאמְר֖וּ מַשָּׂ֥א יְהוָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]«ИАВЭгийн айлдвар» гэж бүү хэл гэж хүн явуулсаар байтал минь «ИАВЭгийн айлдвар» гэж чи хэлж байгаа юм бол ИАВЭ чамд үүнийг хэллээ.

Солонгос (католик Библи)

그러나 너희가 “주님의 짐이다.” 하고 말하면, ─ 그러므로 주님께서 이렇게 말씀하신다. ─ 내가 너희에게 사람을 보내어 “너희는 ‘주님의 짐이다.’ 하고 말해서는 안 된다.”고 일렀는데도 너희가 “주님의 짐이다.”라는 이 말을 하였기 때문에,

39

לָכֵ֣ן הִנְנִ֔י וְנָשִׁ֥יתִי אֶתְכֶ֖ם נָשֹׁ֑א וְנָטַשְׁתִּ֣י אֶתְכֶ֗ם וְאֶת־ הָעִיר֙ אֲשֶׁ֨ר נָתַ֧תִּי לָכֶ֛ם וְלַאֲבוֹתֵיכֶ֖ם מֵעַ֥ל פָּנָֽי׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үзтүгэй! Би та нарыг тас мартаж, дээр гэгч нь өргөж байгаад Өөрийн оршихуйгаас зайлуулж хаяна. Ингэхдээ өөрсдөд чинь, тэрчлэн эцэг өвгөдөд чинь өгсөн хотын хамт хаях болно.

Солонгос (католик Библи)

나는 반드시 너희를 들어 올렸다가, 너희를 그리고 내가 너희와 너희 조상들에게 준 이 도성을 내 앞에서 내던져 버리겠다.

40

וְנָתַתִּ֥י עֲלֵיכֶ֖ם חֶרְפַּ֣ת עוֹלָ֑ם וּכְלִמּ֣וּת עוֹלָ֔ם אֲשֶׁ֖ר לֹ֥א תִשָּׁכֵֽחַ׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Би та нарт үргэлжийн доог тохуу, хэзээ ч мартагдахааргүй гутамшгийг авчирна”.

Солонгос (католик Библи)

내가 너희에게 잊지 못할 영원한 수치와 영원한 수모를 가져다주겠다.