Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)

Еврей ИЭРМЭЯА — үг сурах — 5-р бүлэг

31эшлэл
391өвөрмөц үг

Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ. Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно. Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.

1

שׁוֹטְט֞וּ בְּחוּצ֣וֹת יְרוּשָׁלִַ֗ם וּרְאוּ־ נָ֤א וּדְעוּ֙ וּבַקְשׁ֣וּ בִרְחוֹבוֹתֶ֔יהָ אִם־ תִּמְצְא֣וּ אִ֔ישׁ אִם־ יֵ֛שׁ עֹשֶׂ֥ה מִשְׁפָּ֖ט מְבַקֵּ֣שׁ אֱמוּנָ֑ה וְאֶסְלַ֖ח לָֽהּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]“ Йерусалимын гудамж чөлөөгөөр хэрэн хэсэж ажигла. Итгэмжит үнэнийг хайгаад, шударга ёсоор үйлддэг Ийм хүн ганцыг ч болтугай задгай талбайгаас нь олбол Энэ хотыг Би өршөөе.

Солонгос (католик Библи)

예루살렘 거리마다 쏘다니며 살펴보고 알아보아라. 한 사람이라도 만날 수 있는지 광장마다 찾아보아라. 올바르게 행동하고 진실을 찾는 이가 있어 내가 그곳을 용서할 수 있는지 알아보아라.

2

וְאִ֥ם חַי־ יְהֹוָ֖ה יֹאמֵ֑רוּ לָכֵ֥ן לַשֶּׁ֖קֶר יִשָּׁבֵֽעוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хэдий тэд «ИАВЭгийн амиар баталъя» гэдэг ч Худал хуурмаг тангараг тавьдаг юм”.

Солонгос (католик Библи)

그들이 살아 계신 주님을 두고 맹세하더라도 그것은 거짓 맹세다.

3

יְהֹוָ֗ה עֵינֶיךָ֮ הֲל֣וֹא לֶאֱמוּנָה֒ הִכִּ֤יתָה אֹתָם֙ וְֽלֹא־ חָ֔לוּ כִּלִּיתָ֕ם מֵאֲנ֖וּ קַ֣חַת מוּסָ֑ר חִזְּק֤וּ פְנֵיהֶם֙ מִסֶּ֔לַע מֵאֲנ֖וּ לָשֽׁוּב׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Өө, ИАВЭ! Та итгэмжит чанарыг олж үзэх гэж Нэрвэж тэднийг сургасан ч уярч зөөлөрсөнгүй. Хамж устгагдах шахсан ч сургамжийг авсангүй. Хаднаас хатуу царайлан эргэхээс татгалзав.

Солонгос (католик Библи)

주님, 당신의 눈이 진실을 찾고 있는 것이 아닙니까? 당신께서 그들을 치셨으나 그들은 아파하지 않았고 그들을 멸하셨으나 그들은 훈계를 받아들이길 마다하였습니다. 그들은 자기네 얼굴을 바위보다 더 단단하게 만들고 돌아오기를 마다하였습니다.

4

וַאֲנִ֣י אָמַ֔רְתִּי אַךְ־ דַּלִּ֖ים הֵ֑ם נוֹאֲל֕וּ כִּ֣י לֹ֤א יָדְעוּ֙ דֶּ֣רֶךְ יְהוָ֔ה מִשְׁפַּ֖ט אֱלֹהֵיהֶֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэгээд би ингэж бодлоо. “ИАВЭгийн зам мөрийг мэдэхгүй Бурханыхаа заавар журмыг ч ойлгохгүй Ядмаг дордос л юм даа, тэд.

Солонгос (католик Библи)

그래서 저는 이렇게 생각하였습니다. ‘저들은 가련하고 어리석기만 하다. 그들이 주님의 길을, 저희 하느님의 법을 알지 못한다.

5

אֵֽלֲכָה־ לִּ֤י אֶל־ הַגְּדֹלִים֙ וַאֲדַבְּרָ֣ה אוֹתָ֔ם כִּ֣י הֵ֗מָּה יָדְעוּ֙ דֶּ֣רֶךְ יְהוָ֔ה מִשְׁפַּ֖ט אֱלֹהֵיהֶ֑ם אַ֣ךְ הֵ֤מָּה יַחְדָּו֙ שָׁ֣בְרוּ עֹ֔ל נִתְּק֖וּ מוֹסֵרֽוֹת׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ихэс дээдэс дээр би өөрөө очиж ярилцъя. ИАВЭгийн зам мөрийг тэд мэддэг биз. Бурханыхаа заавар журмыг ойлгодог биз”. Гэтэл тэд адилдаа адил юм. Буулгыг эвдэж, тушааг тасалжээ.

Солонгос (католик Библи)

그러니 이제 어르신들에게 가서 말하리라. 그들이야말로 분명 주님의 길을, 하느님의 법을 알고 있으리라.’ 그러나 그들 역시 멍에를 부러뜨리고 그 줄을 끊었습니다.

6

עַל־ כֵּן֩ הִכָּ֨ם אַרְיֵ֜ה מִיַּ֗עַר זְאֵ֤ב עֲרָבוֹת֙ יְשָׁדְדֵ֔ם נָמֵ֤ר שֹׁקֵד֙ עַל־ עָ֣רֵיהֶ֔ם כָּל־ הַיּוֹצֵ֥א מֵהֵ֖נָּה יִטָּרֵ֑ף כִּ֤י רַבּוּ֙ פִּשְׁעֵיהֶ֔ם עָצְמ֖וּ מְשׁוּבוֹתֵיהֶֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Бут сөөгнөөс арслан тэдэн рүү дайрч Цөл газрын чоно тэднийг сүйтгэнэ. Цоохор ирвэс хотынх нь гадна сахиж Цухуйж гарсан хэнийг ч тасар татна. Хэрэг зөрчил нь хэтэрхий их болохоор тэр. Урваж шарвах нь тоймгүй их болохоор тэр.

Солонгос (католик Библи)

그러므로 숲 속의 사자가 그들을 물어뜯고 사막의 이리가 그들을 찢어 죽일 것입니다. 또 표범이 그들의 성읍마다 노리니 거기에서 나오는 자는 누구나 갈갈이 찢길 것입니다. 그들의 반역이 잦고 그들의 배반이 크기 때문입니다.

7

אֵ֤י לָזֹאת֙ אֶֽסְלַֽח לָ֔ךְ בָּנַ֣יִךְ עֲזָב֔וּנִי וַיִּשָּׁבְע֖וּ בְּלֹ֣א אֱלֹהִ֑ים וָאַשְׂבִּ֤עַ אוֹתָם֙ וַיִּנְאָ֔פוּ וּבֵ֥ית זוֹנָ֖ה יִתְגֹּדָֽדוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]“Уучилж чамайг яахан болох билээ. Үр удам чинь умартаж Намайг орхиод Бурхан биш юмсаар тангараг тавьж Цадталаа Надаар тэжээлгэчхээд Завхайрч садарлан янхны газар бөөгнөсөн.

Солонгос (католик Библи)

그러니 내가 너를 어떻게 용서할 수 있겠느냐? 네 자식들은 나를 저버리고 신도 아닌 것들의 이름으로 맹세하였다. 내가 그들을 배불리 먹였는데도 그들은 간음을 저지르며 창녀의 집에 모여들었다.

8

סוּסִ֥ים מְיֻזָּנִ֖ים מַשְׁכִּ֣ים הָי֑וּ אִ֛ישׁ אֶל־ אֵ֥שֶׁת רֵעֵ֖הוּ יִצְהָֽלוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тарган азарга ороо нь орж үүрсэх шиг Тэдний хүн бүр бусдын эхнэрийн хойноос үүрсдэг.

Солонгос (католик Библи)

그들은 욕정이 가득한 살진 수말이 되어 저마다 제 이웃의 아내를 향해 힝힝거린다.

9

הַֽעַל־ אֵ֥לֶּה לוֹא־ אֶפְקֹ֖ד נְאֻם־ יְהֹוָ֑ה וְאִם֙ בְּג֣וֹי אֲשֶׁר־ כָּזֶ֔ה לֹ֥א תִתְנַקֵּ֖ם נַפְשִֽׁי׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эдгээрээс нь болж Би тэднийг шийтгэхгүй гэж үү? Тэд шиг үндэстнээс Би өшөөгөө авахгүй гэж үү? ИАВЭ Би тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

이런 짓들을 보고서도 내가 벌하지 않을 수 있겠느냐? 주님의 말씀이다. 이따위 민족에게 내가 되갚아야 하지 않겠느냐?

10

עֲל֤וּ בְשָׁרוֹתֶ֙יהָ֙ וְשַׁחֵ֔תוּ וְכָלָ֖ה אַֽל־ תַּעֲשׂ֑וּ הָסִ֙ירוּ֙ נְטִ֣ישׁוֹתֶ֔יהָ כִּ֛י ל֥וֹא לַיהוָ֖ה הֵֽמָּה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Үзмийн модон дундуур явж сүйтгэ. Үнэндээ харин бүрмөсөн бүү сүйтгэ. Салаалж ургасан хэсгийг нь авч хая. Яагаад гэвэл, тэдгээр нь ИАВЭгийнх биш.

Солонгос (католик Библи)

그들의 포도밭 두둑 사이로 올라가 파괴하여라. 그러나 끝장은 내지 말고 그 가지들만 잘라 내어라. 그것들은 주님에게 속해 있지 않다.

11

כִּי֩ בָג֨וֹד בָּגְד֜וּ בִּ֗י בֵּ֧ית יִשְׂרָאֵ֛ל וּבֵ֥ית יְהוּדָ֖ה נְאֻם־ יְהוָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Израил хийгээд Иэхүдаа түмэн Итгэлийг минь эвдэхийн ихээр эвдсэн юм. ИАВЭ Би тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

사실 이스라엘 집안과 유다 집안은 나를 완전히 배신하였다. 주님의 말씀이다.

12

כִּֽחֲשׁוּ֙ בַּיהוָ֔ה וַיֹּאמְר֖וּ לֹא־ ה֑וּא וְלֹא־ תָב֤וֹא עָלֵ֙ינוּ֙ רָעָ֔ה וְחֶ֥רֶב וְרָעָ֖ב ל֥וֹא נִרְאֶֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭгийн талаар тэд худлыг ярьж «ИАВЭ яах ч үгүй ээ, ямар ч муу юм болохгүй Илд, өлсгөлөнг бид үзэхгүй.

Солонгос (католик Библи)

그들은 주님을 부인하면서 이렇게 지껄인다. “그분께서 그러실 리가 없다. 재앙이 우리에게 닥칠 리도 없고 우리가 칼이나 굶주림을 만날 리도 없다.

13

וְהַנְּבִיאִים֙ יִֽהְי֣וּ לְר֔וּחַ וְהַדִּבֵּ֖ר אֵ֣ין בָּהֶ֑ם כֹּ֥ה יֵעָשֶׂ֖ה לָהֶֽם׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эш үзүүлэгчид салхи шиг хүмүүс Тэдэнд үг өгөгдөөгүй. Хэлсэн үг нь өөрсөд дээр нь бууг» гэлцдэг.

Солонгос (католик Библи)

예언자들은 바람에 지나지 않고 그들 안에 말씀이 없으니 그런 일은 저들에게나 일어나리라.”

14

לָכֵ֗ן כֹּֽה־ אָמַ֤ר יְהוָה֙ אֱלֹהֵ֣י צְבָא֔וֹת יַ֚עַן דַּבֶּרְכֶ֔ם אֶת־ הַדָּבָ֖ר הַזֶּ֑ה הִנְנִ֣י נֹתֵן֩ דְּבָרַ֨י בְּפִ֜יךָ לְאֵ֗שׁ וְהָעָ֥ם הַזֶּ֛ה עֵצִ֖ים וַאֲכָלָֽתַם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нар нэгэнт ингэж хэлсэн хойно Хартугай! Би чиний аманд гал мэт үгийг хийнэ. Тэр нь түлшний мод шиг энэ хүмүүсийг шатаана. Түг түмдийн Бурхан ИАВЭ айлдаж байна”.

Солонгос (католик Библи)

그러므로 주 만군의 하느님께서 이렇게 말씀하신다. “그들이 이런 말을 했으니 나 이제, 내 말이 너의 입에서 불이 되게 하고 이 백성은 장작이 되게 하여 그 불이 그들을 삼키게 하리라.”

15

הִנְנִ֣י מֵבִיא֩ עֲלֵיכֶ֨ם גּ֧וֹי מִמֶּרְחָ֛ק בֵּ֥ית יִשְׂרָאֵ֖ל נְאֻם־ יְהֹוָ֑ה גּ֣וֹי׀ אֵיתָ֣ן ה֗וּא גּ֤וֹי מֵעוֹלָם֙ ה֔וּא גּ֚וֹי לֹא־ תֵדַ֣ע לְשֹׁנ֔וֹ וְלֹ֥א תִשְׁמַ֖ע מַה־ יְדַבֵּֽר׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]“Израил түмэн ээ! Та нарын эсрэг алс холын нэг үндэстнийг Би авчирна. Тэд бол эрт цагийн тэсвэр хатуужилтай үндэстэн. Хэл усыг нь та нар мэдэхгүй. Хэлж ярихыг нь та нар ойлгохгүй. ИАВЭ Би тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

이스라엘 집안아 내가 먼 곳에서 한 민족을 너희에게 불러들이리라. 주님의 말씀이다. 그들은 끈질긴 민족이요 예로부터 있던 민족이다. 너는 그들의 말을 모르기에 그들이 무슨 말을 하는지 알아듣지도 못하리라.

16

אַשְׁפָּת֖וֹ כְּקֶ֣בֶר פָּת֑וּחַ כֻּלָּ֖ם גִּבּוֹרִֽים׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хамаг бүгдээр тэд эрэлхэг дайчид Хоромсого саадаг нь онгорхой булш.

Солонгос (католик Библи)

그들의 화살 통은 열린 무덤과 같으니 그들은 모두 용사들이다.

17

וְאָכַ֨ל קְצִֽירְךָ֜ וְלַחְמֶ֗ךָ יֹאכְלוּ֙ בָּנֶ֣יךָ וּבְנוֹתֶ֔יךָ יֹאכַ֤ל צֹאנְךָ֙ וּבְקָרֶ֔ךָ יֹאכַ֥ל גַּפְנְךָ֖ וּתְאֵנָתֶ֑ךָ יְרֹשֵׁ֞שׁ עָרֵ֣י מִבְצָרֶ֗יךָ אֲשֶׁ֥ר אַתָּ֛ה בּוֹטֵ֥חַ בָּהֵ֖נָּה בֶּחָֽרֶב׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хоол хүнс, ургацыг чинь залгина. Хөвгүүд охидыг чинь хөнөөнө. Хонь ямаа, үхэр малыг чинь иднэ. Үзэм, инжрийн модыг чинь цөлмөнө. Найдлагаа тавьдаг бэхлэлт хотуудыг чинь Илдээр хайр найргүй сүйрүүлнэ.

Солонгос (католик Библи)

그들은 네가 거둔 곡식과 양식을 먹어 치우고 네 아들딸들도 집어삼키리라. 또한 그들은 네 양 떼와 소 떼를 먹어 치우고 네 포도나무와 무화과나무도 집어삼키리라. 그들은 요새 성읍들을, 네가 의지하는 성읍들을 칼로 파괴하리라.

18

וְגַ֛ם בַּיָּמִ֥ים הָהֵ֖מָּה נְאֻם־ יְהֹוָ֑ה לֹֽא־ אֶעֱשֶׂ֥ה אִתְּכֶ֖ם כָּלָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Гэхдээ тэр үед Би та нарыг бүрмөсөн устгахгүй. ИАВЭ Би тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

그러나 그날에도 아직 내가 너희를 끝장내지는 않겠다. 주님의 말씀이다.

19

וְהָיָה֙ כִּ֣י תֹאמְר֔וּ תַּ֣חַת מֶ֗ה עָשָׂ֨ה יְהֹוָ֧ה אֱלֹהֵ֛ינוּ לָ֖נוּ אֶת־ כָּל־ אֵ֑לֶּה וְאָמַרְתָּ֣ אֲלֵיהֶ֗ם כַּאֲשֶׁ֨ר עֲזַבְתֶּ֤ם אוֹתִי֙ וַתַּעַבְד֞וּ אֱלֹהֵ֤י נֵכָר֙ בְּאַרְצְכֶ֔ם כֵּ֚ן תַּעַבְד֣וּ זָרִ֔ים בְּאֶ֖רֶץ לֹ֥א לָכֶֽם׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]«Бурхан ИАВЭ маань бидэнд яагаад ингэж хандана вэ?» гэхэд нь «Өөрсдийн нутагт та нар Намайг умартаж Өрөөл бусдын бурхдад сүслэн үйлчилсэн тул Өрөөлийн нутагт харийнханд та нар үйлчилнэ» гэж чи хэлэгтүн.

Солонгос (католик Библи)

그들이 “어찌하여 주 우리 하느님께서 이 모든 일을 우리에게 하셨소?” 하고 물을 때, 너는 그들에게 이렇게 일러 주어라. “너희가 나를 저버리고 너희 땅에서 낯선 신들을 섬겼으니, 이제 너희는 너희 땅이 아닌 곳에서 이민족들을 섬겨야 할 것이다.”

20

הַגִּ֥ידוּ זֹ֖את בְּבֵ֣ית יַעֲקֹ֑ב וְהַשְׁמִיע֥וּהָ בִיהוּדָ֖ה לֵאמֹֽר׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Иаковынханд үүнийг тунхагла. Иэхүдаагийнханд үүнийг зарла. Нүдтэй хэрнээ хардаггүй Чихтэй хэрнээ сонсдоггүй Ухаангүй мулгуу хүмүүс ээ, үүнийг сонс.

Солонгос (католик Библи)

이 말을 야곱 집안에 선포하고 유다에게 들려주어라.

21

שִׁמְעוּ־ נָ֣א זֹ֔את עַ֥ם סָכָ֖ל וְאֵ֣ין לֵ֑ב עֵינַ֤יִם לָהֶם֙ וְלֹ֣א יִרְא֔וּ אָזְנַ֥יִם לָהֶ֖ם וְלֹ֥א יִשְׁמָֽעוּ׃

Монгол эх бичвэр байхгүй

Солонгос (католик Библи)

어리석고 지각없는 백성아 제발 이 말을 들어라. 눈이 있어도 보지 못하고 귀가 있어도 듣지 못하는구나.

22

הַאוֹתִ֨י לֹא־ תִירָ֜אוּ נְאֻם־ יְהֹוָ֗ה אִ֤ם מִפָּנַי֙ לֹ֣א תָחִ֔ילוּ אֲשֶׁר־ שַׂ֤מְתִּי חוֹל֙ גְּב֣וּל לַיָּ֔ם חָק־ עוֹלָ֖ם וְלֹ֣א יַעַבְרֶ֑נְהוּ וַיִּֽתְגָּעֲשׁוּ֙ וְלֹ֣א יוּכָ֔לוּ וְהָמ֥וּ גַלָּ֖יו וְלֹ֥א יַעַבְרֻֽנְהוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Надаас та нар эмээхгүй байна уу? ИАВЭ Би тунхаглаж байна. Далайн захад үүрдийн зарлигаар элсэн хил тогтоож Давлагаа хэдий хүрхрэн нааш цааш хаялавч Давахааргүй болгож тогтоосон байтал минь Дагжиж та нар Миний өмнө чичрэхгүй юү?

Солонгос (католик Библи)

너희는 나를 경외하지도 않고 내 앞에서 떨지도 않는단 말이냐? 주님의 말씀이다. 내가 모래를 놓아 바다에 경계를 짓고 영원한 둑을 만들어 범람하지 못하게 하였다. 물결이 넘실거려도 그것을 넘을 수 없고 파도가 으르렁거려도 범람하지 못한다.

23

וְלָעָ֤ם הַזֶּה֙ הָיָ֔ה לֵ֖ב סוֹרֵ֣ר וּמוֹרֶ֑ה סָ֖רוּ וַיֵּלֵֽכוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Харин энэ ард түмэн зөрүүд тэрслүү Хажуу тийш гажаад холдон оджээ.

Солонгос (католик Библи)

이 백성은 완고하고 반항하는 마음을 지니고 돌아서서 가 버렸다.

24

וְלֹֽא־ אָמְר֣וּ בִלְבָבָ֗ם נִ֤ירָא נָא֙ אֶת־ יְהוָ֣ה אֱלֹהֵ֔ינוּ הַנֹּתֵ֗ן גֶּ֛שֶׁם יוֹרֶ֥ה וּמַלְק֖וֹשׁ בְּעִתּ֑וֹ שְׁבֻע֛וֹת חֻקּ֥וֹת קָצִ֖יר יִשְׁמָר־ לָֽנוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]«Намираа хур, эрт, оройн бороог цагт нь оруулж Ургацын долоо хоногуудыг товлон хадгалж өгдөг Бурхан ИАВЭгаасаа сүрдэн эмээе » гэж тэд боддоггүй.

Солонгос (католик Библи)

그들은 마음속에 이런 생각도 품지 않았다. ‘주 우리 하느님을 경외하자. 그분은 제때에 비를, 이른 비와 늦은 비를 내려 주시고 우리를 위해 수확 주간을 지켜 주시는 분이시다.’

25

עֲוֹנוֹתֵיכֶ֖ם הִטּוּ־ אֵ֑לֶּה וְחַטֹּ֣אותֵיכֶ֔ם מָנְע֥וּ הַטּ֖וֹב מִכֶּֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хилэнц нүгэл чинь энэ бүхнийг холдуулж Гэм буруу чинь сайн бүхнийг чинь нуун дарж байна.

Солонгос (католик Библи)

너희의 죄악이 이런 질서를 어지럽혔고 너희의 범죄가 너희 선익을 가로막았다.

26

כִּי־ נִמְצְא֥וּ בְעַמִּ֖י רְשָׁעִ֑ים יָשׁוּר֙ כְּשַׁ֣ךְ יְקוּשִׁ֔ים הִצִּ֥יבוּ מַשְׁחִ֖ית אֲנָשִׁ֥ים יִלְכֹּֽדוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Миний ард түмнээс хорлонт хүмүүс олдлоо. Сүйтгэж хорлохын тулд хүмүүсийг барихаар Шувууны ангууч шиг тор тавин хүлээж сууна.

Солонгос (католик Библи)

내 백성 가운데 사악한 자들이 있어 들새 사냥꾼처럼 숨어 기다리고 있다. 그들은 그물을 쳐 놓고 사람들을 잡는다.

27

כִּכְלוּב֙ מָ֣לֵא ע֔וֹף כֵּ֥ן בָּתֵּיהֶ֖ם מְלֵאִ֣ים מִרְמָ֑ה עַל־ כֵּ֥ן גָּדְל֖וּ וַֽיַּעֲשִֽׁירוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Шувуугаар дүүрэн тор мэт Орон гэрээ луйврын юмсаар дүүргэснээр Өөрсдөө хүчирхэг, баян чинээлэг болжээ.

Солонгос (католик Библи)

새들로 가득 찬 바구니처럼 그들의 집안은 사기쳐 얻은 재물로 가득 차 있다. 그리하여 그들은 더욱 득세하고 부유해졌으며

28

שָׁמְנ֣וּ עָשְׁת֗וּ גַּ֚ם עָֽבְר֣וּ דִבְרֵי־ רָ֔ע דִּ֣ין לֹא־ דָ֔נוּ דִּ֥ין יָת֖וֹם וְיַצְלִ֑יחוּ וּמִשְׁפַּ֥ט אֶבְיוֹנִ֖ים לֹ֥א שָׁפָֽטוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Өөхөлж зузаараад тэд тарган цатгалан болжээ. Олиггүй муу хэрэг зөрчлийг дэвэргэжээ. Өөдөлж дэвжиг гэж өнчнийг өмгөөлөн хамгаалдаггүй. Үгээгүй ядуусын хэрэгт тэд шударга ханддаггүй.

Солонгос (католик Библи)

기름기로 번들거린다. 그들은 악한 행실도 서슴지 않으니 고아들이 승소할 수 있도록 그 송사를 공정으로 다루지 않고 가난한 이들의 재판을 올바로 진행하지 않는다.

29

הַֽעַל־ אֵ֥לֶּה לֹֽא־ אֶפְקֹ֖ד נְאֻם־ יְהֹוָ֑ה אִ֚ם בְּג֣וֹי אֲשֶׁר־ כָּזֶ֔ה לֹ֥א תִתְנַקֵּ֖ם נַפְשִֽׁי׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эдгээрээс нь болж Би тэднийг шийтгэхгүй гэж үү? Тэд шиг үндэстнээс Би өшөөгөө авахгүй гэж үү? ИАВЭ Би тунхаглаж байна.

Солонгос (католик Библи)

이런 짓들을 보고서도 내가 벌하지 않을 수 있겠느냐? 주님의 말씀이다. 이따위 민족에게 내가 되갚아야 하지 않겠느냐?

30

שַׁמָּה֙ וְשַׁ֣עֲרוּרָ֔ה נִהְיְתָ֖ה בָּאָֽרֶץ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Газар нутагт жигшүүрт явдал Гутамшигт хэрэг болж байна.

Солонгос (католик Библи)

소름 끼치는 무서운 일이 이 땅에 일어나고 있다.

31

הַנְּבִיאִ֞ים נִבְּא֣וּ־ בַשֶּׁ֗קֶר וְהַכֹּהֲנִים֙ יִרְדּ֣וּ עַל־ יְדֵיהֶ֔ם וְעַמִּ֖י אָ֣הֲבוּ כֵ֑ן וּמַֽה־ תַּעֲשׂ֖וּ לְאַחֲרִיתָֽהּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эш үзүүлэгчид худал хуурмагийг хэлж Тахилчид дур зоргоороо ноёлж Ард түмэн минь үүнд нь дурлаж байна. Адаг сүүлд нь та нар яах болж байна?”

Солонгос (католик Библи)

예언자들은 거짓의 이름으로 예언하고 사제들은 제멋대로 다스린다. 그런데도 내 백성은 그것을 좋아한다. 그러나 끝 날에 너희는 어떻게 하겠느냐?