Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)

Еврей ИЭХОШҮА — үг сурах — 1-р бүлэг

18эшлэл
270өвөрмөц үг

Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ. Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно. Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.

1

וַיְהִ֗י אַחֲרֵ֛י מ֥וֹת מֹשֶׁ֖ה עֶ֣בֶד יְהוָ֑ה וַיֹּ֤אמֶר יְהוָה֙ אֶל־ יְהוֹשֻׁ֣עַ בִּן־ נ֔וּן מְשָׁרֵ֥ת מֹשֶׁ֖ה לֵאמֹֽר׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Зарц Мөшээгөө нас нөгчсөний дараа Мөшээгийн туслах, Нүүний хүү Иэхошүад ИАВЭ ийн айлдав.

Солонгос (католик Библи)

주님의 종 모세가 죽은 뒤, 주님께서 모세의 시종인 눈의 아들 여호수아에게 말씀하셨다.

2

מֹשֶׁ֥ה עַבְדִּ֖י מֵ֑ת וְעַתָּה֩ ק֨וּם עֲבֹ֜ר אֶת־ הַיַּרְדֵּ֣ן הַזֶּ֗ה אַתָּה֙ וְכָל־ הָעָ֣ם הַזֶּ֔ה אֶל־ הָאָ֕רֶץ אֲשֶׁ֧ר אָנֹכִ֛י נֹתֵ֥ן לָהֶ֖ם לִבְנֵ֥י יִשְׂרָאֵֽל׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]“Зарц Мөшээ минь өөд боллоо. Одоо чи ард олноо авч, израилчууд та нарт Миний өгч буй тэр нутгийн зүг энэ Йорданыг гатлан хөдлөгтүн.

Солонгос (католик Библи)

“나의 종 모세가 죽었다. 그러니 이제 너와 이 모든 백성은 일어나 저 요르단을 건너서, 내가 이스라엘 자손들에게 주는 땅으로 가거라.

3

כָּל־ מָק֗וֹם אֲשֶׁ֨ר תִּדְרֹ֧ךְ כַּֽף־ רַגְלְכֶ֛ם בּ֖וֹ לָכֶ֣ם נְתַתִּ֑יו כַּאֲשֶׁ֥ר דִּבַּ֖רְתִּי אֶל־ מֹשֶֽׁה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Мөшээд амласан ёсоороо, хөл хүрэх газар бүрийг чинь Би та нарт өгч байна.

Солонгос (католик Библи)

내가 모세에게 이른 대로, 너희 발바닥이 닿는 곳은 다 너희에게 주었다.

4

מֵהַמִּדְבָּר֩ וְהַלְּבָנ֨וֹן הַזֶּ֜ה וְֽעַד־ הַנָּהָ֧ר הַגָּד֣וֹל נְהַר־ פְּרָ֗ת כֹּ֚ל אֶ֣רֶץ הַֽחִתִּ֔ים וְעַד־ הַיָּ֥ם הַגָּד֖וֹל מְב֣וֹא הַשָּׁ֑מֶשׁ יִֽהְיֶ֖ה גְּבוּלְכֶֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Цөлөөс Лэваноон, их мөрөн Евфратаас хээтийнхний бүх нутгийг хамруулан наран жаргах зүгийн Их тэнгис хүртэлх газар нутаг та нарынх болно.

Солонгос (католик Библи)

광야에서 레바논을 거쳐 큰 강 유프라테스 강까지, 그리고 히타이트 사람들의 온 땅과 해 지는 쪽 큰 바다까지 모두 너희 영토가 될 것이다.

5

לֹֽא־ יִתְיַצֵּ֥ב אִישׁ֙ לְפָנֶ֔יךָ כֹּ֖ל יְמֵ֣י חַיֶּ֑יךָ כַּֽאֲשֶׁ֨ר הָיִ֤יתִי עִם־ מֹשֶׁה֙ אֶהְיֶ֣ה עִמָּ֔ךְ לֹ֥א אַרְפְּךָ֖ וְלֹ֥א אֶעֶזְבֶֽךָּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Насан туршид чинь хэн ч чамайг сөрөн зогсож чадахгүй. Би Мөшээтэй хамт байсан шигээ чамтай ч бас хамт байх болно. Би чамайг хаяхгүй, бас чамайг орхихгүй.

Солонгос (католик Библи)

네가 사는 동안 내내 아무도 너에게 맞서지 못할 것이다. 내가 모세와 함께 있어 주었듯이 너와 함께 있어 주며, 너를 떠나지도 버리지도 않겠다.

6

חֲזַ֖ק וֶאֱמָ֑ץ כִּ֣י אַתָּ֗ה תַּנְחִיל֙ אֶת־ הָעָ֣ם הַזֶּ֔ה אֶת־ הָאָ֕רֶץ אֲשֶׁר־ נִשְׁבַּ֥עְתִּי לַאֲבוֹתָ֖ם לָתֵ֥ת לָהֶֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Чи хаттай, зоригтой бай. Өвөг дээдэст нь Миний амласан тэр газрыг өдгөө чи энэ ард түмэнд өвлүүлэх болно.

Солонгос (католик Библи)

힘과 용기를 내어라. 내가 이 백성의 조상들에게 주기로 맹세한 땅을 이 백성에게 상속 재산으로 나누어 줄 사람은 바로 너다.

7

רַק֩ חֲזַ֨ק וֶֽאֱמַ֜ץ מְאֹ֗ד לִשְׁמֹ֤ר לַעֲשׂוֹת֙ כְּכָל־ הַתּוֹרָ֗ה אֲשֶׁ֤ר צִוְּךָ֙ מֹשֶׁ֣ה עַבְדִּ֔י אַל־ תָּס֥וּר מִמֶּ֖נּוּ יָמִ֣ין וּשְׂמֹ֑אול לְמַ֣עַן תַּשְׂכִּ֔יל בְּכֹ֖ל אֲשֶׁ֥ר תֵּלֵֽךְ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Гагцхүү нэн хаттай, чин зоригтой байж, зарц Мөшээгийн минь тушаасан хууль заавар бүрийг чанд сахин биелүүл. Чи үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно.

Солонгос (католик Библи)

오직 너는 더욱더 힘과 용기를 내어, 나의 종 모세가 너에게 명령한 모든 율법을 명심하여 실천하고, 오른쪽으로도 왼쪽으로도 벗어나서는 안 된다. 그러면 네가 어디를 가든지 성공할 것이다.

8

לֹֽא־ יָמ֡וּשׁ סֵפֶר֩ הַתּוֹרָ֨ה הַזֶּ֜ה מִפִּ֗יךָ וְהָגִ֤יתָ בּוֹ֙ יוֹמָ֣ם וָלַ֔יְלָה לְמַ֙עַן֙ תִּשְׁמֹ֣ר לַעֲשׂ֔וֹת כְּכָל־ הַכָּת֖וּב בּ֑וֹ כִּי־ אָ֛ז תַּצְלִ֥יחַ אֶת־ דְּרָכֶ֖ךָ וְאָ֥ז תַּשְׂכִּֽיל׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Хууль зааврын энэ ном амнаас чинь бүү салаг. Түүгээр ч зогсохгүй, номд бичигдсэн болгоныг сахин биелүүлэхийн төлөө чи өдөр шөнөгүй үүнийг тунгаан бясалгаж яв. Тэгвэл зам мөр чинь дэвжин дээшилж, чи амжилтад хүрэх болно.

Солонгос (католик Библи)

이 율법서의 말씀이 네 입에서 떠나지 않도록 그것을 밤낮으로 되뇌어, 거기에 쓰인 것을 모두 명심하여 실천해야 한다. 그러면 네 길이 번창하고 네가 성공할 것이다.

9

הֲל֤וֹא צִוִּיתִ֙יךָ֙ חֲזַ֣ק וֶאֱמָ֔ץ אַֽל־ תַּעֲרֹ֖ץ וְאַל־ תֵּחָ֑ת כִּ֤י עִמְּךָ֙ יְהוָ֣ה אֱלֹהֶ֔יךָ בְּכֹ֖ל אֲשֶׁ֥ר תֵּלֵֽךְ׃ פ

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Чамайг хаа ч явсан Бурхан ИАВЭ чинь хамт байх тул чи бүү ай, бүү зүрхшээ. Би чамд тушааж байна. Чи хаттай, зоригтой бай!” гэв.

Солонгос (католик Библи)

내가 너에게 분명히 명령한다. 힘과 용기를 내어라. 무서워하지도 말고 놀라지도 마라. 네가 어디를 가든지 주 너의 하느님이 너와 함께 있어 주겠다.”

10

וַיְצַ֣ו יְהוֹשֻׁ֔עַ אֶת־ שֹׁטְרֵ֥י הָעָ֖ם לֵאמֹֽר׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ингээд Иэхошүа ард олны ахлагчдад тушаал буулгаж,

Солонгос (католик Библи)

그리하여 여호수아는 백성의 관리들에게 명령하였다.

11

עִבְר֣וּ׀ בְּקֶ֣רֶב הַֽמַּחֲנֶ֗ה וְצַוּ֤וּ אֶת־ הָעָם֙ לֵאמֹ֔ר הָכִ֥ינוּ לָכֶ֖ם צֵידָ֑ה כִּ֞י בְּע֣וֹד׀ שְׁלֹ֣שֶׁת יָמִ֗ים אַתֶּם֙ עֹֽבְרִים֙ אֶת־ הַיַּרְדֵּ֣ן הַזֶּ֔ה לָבוֹא֙ לָרֶ֣שֶׁת אֶת־ הָאָ֔רֶץ אֲשֶׁר֙ יְהוָ֣ה אֱלֹֽהֵיכֶ֔ם נֹתֵ֥ן לָכֶ֖ם לְרִשְׁתָּֽהּ׃ ס

Монгол

[СМО лавлагаа (MSV)]“Хуаран дундуур яв. Ард олонд «Замын хүнсээ базаацгаа. Та нар Бурхан ИАВЭгийнхаа өгөх газар нутгийг эзэмшил болгохоор гурав хоногийн дотор энэ Йорданыг гатлах болно» гэж тушаа” гэв.

Солонгос (католик Библи)

“진영 가운데를 지나가며 백성에게 이렇게 명령하여라. ‘양식을 준비하여라. 사흘 뒤에 너희는 이 요르단을 건너, 주 너희 하느님께서 너희에게 차지하라고 주시는 저 땅을 차지하러 들어간다.’”

12

וְלָרֽאוּבֵנִי֙ וְלַגָּדִ֔י וְלַחֲצִ֖י שֵׁ֣בֶט הַֽמְנַשֶּׁ֑ה אָמַ֥ר יְהוֹשֻׁ֖עַ לֵאמֹֽר׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэрээр Рэүвэн, Гаад, Зүүн Мэнашшэ овгийнхонд хандан,

Солонгос (католик Библи)

여호수아는 또 르우벤인들과 가드인들, 그리고 므나쎄 반쪽 지파에게 이렇게 말하였다.

13

זָכוֹר֙ אֶת־ הַדָּבָ֔ר אֲשֶׁ֨ר צִוָּ֥ה אֶתְכֶ֛ם מֹשֶׁ֥ה עֶֽבֶד־ יְהוָ֖ה לֵאמֹ֑ר יְהוָ֤ה אֱלֹהֵיכֶם֙ מֵנִ֣יחַ לָכֶ֔ם וְנָתַ֥ן לָכֶ֖ם אֶת־ הָאָ֥רֶץ הַזֹּֽאת׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭгийн зарц Мөшээ та нарт “Бурхан ИАВЭ чинь та нарыг амрааж, энэ газрыг та нарт өгч байна” хэмээн тушаасныг санагтун.

Солонгос (католик Библи)

“주님의 종 모세께서 ‘주 너희 하느님께서 너희에게 안식을 베푸시고 이 땅을 주셨다.’ 하고 너희에게 이르신 말씀을 기억하여라.

14

נְשֵׁיכֶ֣ם טַפְּכֶם֮ וּמִקְנֵיכֶם֒ יֵשְׁב֕וּ בָּאָ֕רֶץ אֲשֶׁ֨ר נָתַ֥ן לָכֶ֛ם מֹשֶׁ֖ה בְּעֵ֣בֶר הַיַּרְדֵּ֑ן וְאַתֶּם֩ תַּעַבְר֨וּ חֲמֻשִׁ֜ים לִפְנֵ֣י אֲחֵיכֶ֗ם כֹּ֚ל גִּבּוֹרֵ֣י הַחַ֔יִל וַעֲזַרְתֶּ֖ם אוֹתָֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Йорданы зүүнтээх энэ нутгийг Мөшээ та нарт өгсөн тул эхнэр хүүхэд, мал сүрэг чинь цөм эндээ нутаглаж үлдэнэ. Харин танай хүчирхэг эрс бүгд ахан дүүсийнхээ магнайд зэвсэглэн давшиж,

Солонгос (католик Библи)

너희 아내와 아이들과 가축은 모세께서 너희에게 주신 요르단 건너편 땅에 머물러 있게 하여라. 그러나 너희 가운데 힘센 용사들은 모두 무장을 하고, 너희 형제들 앞에 서서 강을 건너가, 그 형제들을 도와주어야 한다.

15

עַ֠ד אֲשֶׁר־ יָנִ֨יחַ יְהוָ֥ה׀ לַֽאֲחֵיכֶם֮ כָּכֶם֒ וְיָרְשׁ֣וּ גַם־ הֵ֔מָּה אֶת־ הָאָ֕רֶץ אֲשֶׁר־ יְהוָ֥ה אֱלֹֽהֵיכֶ֖ם נֹתֵ֣ן לָהֶ֑ם וְשַׁבְתֶּ֞ם לְאֶ֤רֶץ יְרֻשַּׁתְכֶם֙ וִֽירִשְׁתֶּ֣ם אוֹתָ֔הּ אֲשֶׁ֣ר׀ נָתַ֣ן לָכֶ֗ם מֹשֶׁה֙ עֶ֣בֶד יְהוָ֔ה בְּעֵ֥בֶר הַיַּרְדֵּ֖ן מִזְרַ֥ח הַשָּֽׁמֶשׁ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Бурхан ИАВЭгийнхаа өгч буй газрыг ах дүүс чинь эзэмшиж, та нарыг ИАВЭ амраасны адил тэднийг ч бас амраах хүртэл тэдэндээ туслах болно. Дараа нь та нар буцаж ирээд, ИАВЭгийн зарц Мөшээгөөс хувь эзэмшил болгон өгсөн энэхүү Йорданы зүүнтээх наран ургах нутгаа эзэмшицгээ гэв.

Солонгос (католик Библи)

주님께서 너희와 마찬가지로 너희 형제들에게도 안식을 베푸시고 그들도 주 너희 하느님께서 주시는 땅을 차지할 때까지, 너희는 그렇게 해야 한다. 그런 다음에, 너희의 소유가 된 땅, 곧 주님의 종 모세께서 요르단 건너편 해 뜨는 쪽에 주신 땅으로 돌아와서 그곳을 차지하여라.”

16

וַֽיַּעֲנ֔וּ אֶת־ יְהוֹשֻׁ֖עַ לֵאמֹ֑ר כֹּ֤ל אֲשֶׁר־ צִוִּיתָ֙נוּ֙ נַֽעֲשֶׂ֔ה וְאֶֽל־ כָּל־ אֲשֶׁ֥ר תִּשְׁלָחֵ֖נוּ נֵלֵֽךְ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэд Иэхошүад хариу ийнхүү өчлөө. – Тушаасан болгоныг чинь хийж, илгээх газар болгонд чинь явъя.

Солонгос (католик Библи)

그들이 여호수아에게 대답하였다. “나리께서 우리에게 명령하신 것을 그대로 실행하겠습니다. 또 우리를 어디로 보내시든지 그리로 가겠습니다.

17

כְּכֹ֤ל אֲשֶׁר־ שָׁמַ֙עְנוּ֙ אֶל־ מֹשֶׁ֔ה כֵּ֖ן נִשְׁמַ֣ע אֵלֶ֑יךָ רַ֠ק יִֽהְיֶ֞ה יְהוָ֤ה אֱלֹהֶ֙יךָ֙ עִמָּ֔ךְ כַּאֲשֶׁ֥ר הָיָ֖ה עִם־ מֹשֶֽׁה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Бид Мөшээг бүх талаар дагаж байсан шигээ таныг ч дагах болно. Гагцхүү Бурхан ИАВЭ өмнө нь Мөшээтэй хамт байсныхаа адилаар тантай хамт байх болтугай.

Солонгос (католик Библи)

우리가 모세께 순종하였던 그대로 나리께도 순종하겠습니다. 주 나리의 하느님께서 모세와 함께 계셔 주셨던 것처럼 나리와도 함께 계셔 주시기만 바랄 뿐입니다.

18

כָּל־ אִ֞ישׁ אֲשֶׁר־ יַמְרֶ֣ה אֶת־ פִּ֗יךָ וְלֹֽא־ יִשְׁמַ֧ע אֶת־ דְּבָרֶ֛יךָ לְכֹ֥ל אֲשֶׁר־ תְּצַוֶּ֖נּוּ יוּמָ֑ת רַ֖ק חֲזַ֥ק וֶאֱמָֽץ׃ פ

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Таны өөдөөс тэрсэлж, аливаа үг тушаалыг тань сонсохгүй хэн боловч үхэг. Гагцхүү хаттай бөгөөд зоригтой байгтун гэв.

Солонгос (католик Библи)

나리의 분부를 거역하고, 나리께서 무엇을 명령하시든 그 말씀에 순종하지 않는 자는 누구든지 사형을 받을 것입니다. 오직 힘과 용기를 내십시오.”