Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)
Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ.
Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно.
Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.
1זְכֹ֤ר יְהוָה֙ מֶֽה־ הָ֣יָה לָ֔נוּ הַבִּ֖יטָה וּרְאֵ֥ה אֶת־ חֶרְפָּתֵֽנוּ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Ямархан юмтай учирсныг маань санаач, ИАВЭ! Яалтгүй шившиг болж буйг маань анзааран хараач, Та!
Солонгос (католик Библи)
주님, 기억하소서, 저희가 어찌 되었는지를. 바라다보소서, 저희의 치욕을.
2נַחֲלָתֵ֙נוּ֙ נֶֽהֶפְכָ֣ה לְזָרִ֔ים בָּתֵּ֖ינוּ לְנָכְרִֽים׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Өв эзэмшил маань гаднынханд очиж Орон гэр маань харь хүмүүст шилжлээ.
Солонгос (католик Библи)
저희 상속의 땅은 외국인들에게 넘어가고 저희의 가옥들은 이방인들에게 넘어갔으며
3יְתוֹמִ֤ים הָיִ֙ינוּ֙ וְאֵ֣ין אָ֔ב אִמֹּתֵ֖ינוּ כְּאַלְמָנֽוֹת׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Эцгээ алдаж, бид өнчирлөө. Эхчүүд маань тэгээд бэлэвсэрлээ.
Солонгос (католик Библи)
저희는 아비 없는 고아들이 되고 저희의 어미는 과부가 되었습니다.
4מֵימֵ֙ינוּ֙ בְּכֶ֣סֶף שָׁתִ֔ינוּ עֵצֵ֖ינוּ בִּמְחִ֥יר יָבֹֽאוּ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Ундны усаа мөнгөөр авах хэрэгтэй болов. Үнэ зарж түлээ модоо хэрэглэх ёстой болов.
Солонгос (католик Библи)
저희의 물을 돈 내고 마셔야 하고 저희의 땔감도 값을 치르고 들여야 합니다.
5עַ֤ל צַוָּארֵ֙נוּ֙ נִרְדָּ֔פְנוּ יָגַ֖עְנוּ וְלֹ֥א הֽוּנַֽח לָֽנוּ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тагнаж мөрдөгсөд шил даран дагасаар байх тул Түргэхэн ч амсхийх боломжгүй цуцаж хоцров.
Солонгос (католик Библи)
저희는 목에 멍에를 멘 채 심하게 내몰려 기운이 다 빠졌건만 숨 돌리기조차 허락되지 않습니다.
6מִצְרַ֙יִם֙ נָתַ֣נּוּ יָ֔ד אַשּׁ֖וּר לִשְׂבֹּ֥עַֽ לָֽחֶם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Ахиухан хоол олж хүртэх гэсэндээ Ассир Египетийн мэдэлд бид оров.
Солонгос (католик Библи)
양식으로 배불리려고 저희는 이집트와 아시리아에 손을 내밀었습니다.
7אֲבֹתֵ֤ינוּ חָֽטְאוּ֙ וְאֵינָ֔ם וַאֲנַ֖חְנוּ עֲוֹנֹתֵיהֶ֥ם סָבָֽלְנוּ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Эцэг өвгөд маань гэм бурууг үйлдсэн боловч одоо алга. Эдүгээ харин бид тэдний хилэнцийн ялыг үүрч явна.
Солонгос (католик Библи)
죄를 지은 저희의 선조들은 이미 없는데 저희가 그들의 죄악들을 짊어져야 합니다.
8עֲבָדִים֙ מָ֣שְׁלוּ בָ֔נוּ פֹּרֵ֖ק אֵ֥ין מִיָּדָֽם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Боолууддаа бид ноёлуулж сууна. Биднийг тэдний гараас аврах хүн алга.
Солонгос (католик Библи)
종들이 저희를 다스리게 되었건만 그 손에서 빼내 줄 이 하나도 없습니다.
9בְּנַפְשֵׁ֙נוּ֙ נָבִ֣יא לַחְמֵ֔נוּ מִפְּנֵ֖י חֶ֥רֶב הַמִּדְבָּֽר׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Илд мэс эзгүй цөлд өөдөөс маань угтах учир Идэх хоолны хойноос бид амиа золих болох нь.
Солонгос (католик Библи)
광야의 칼 앞에서 저희는 목숨을 걸고 양식을 들여와야 합니다.
10עוֹרֵ֙נוּ֙ כְּתַנּ֣וּר נִכְמָ֔רוּ מִפְּנֵ֖י זַלְעֲפ֥וֹת רָעָֽב׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Улангасах өлбөрлийн төөнөх халуунаас Утаат зуух шиг болж арьс маань халуу шатав.
Солонгос (католик Библи)
굶주린 끝에 신열로 저희 살갗은 불가마처럼 달아올랐습니다.
11נָשִׁים֙ בְּצִיּ֣וֹן עִנּ֔וּ בְּתֻלֹ֖ת בְּעָרֵ֥י יְהוּדָֽה׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Ционд бүсгүйчүүл нь эрчүүдийн зугааг гаргаж Иэхүдаагийн хотуудад онгон охид хүчирхийлүүлэв.
Солонгос (католик Библи)
시온에서 여인들이 겁탈당하고 유다 고을들에서는 처녀들이 폭행당하며
12שָׂרִים֙ בְּיָדָ֣ם נִתְל֔וּ פְּנֵ֥י זְקֵנִ֖ים לֹ֥א נֶהְדָּֽרוּ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Хан хөвгүүд гараасаа дүүжлүүлж Ахлагчид хүндлэл эс үзэв.
Солонгос (католик Библи)
저들의 손에 고관들이 매달려 죽고 원로들은 업신여김을 당하였습니다.
13בַּחוּרִים֙ טְח֣וֹן נָשָׂ֔אוּ וּנְעָרִ֖ים בָּעֵ֥ץ כָּשָֽׁלוּ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Идэр залуус тээрэмд орж зүтгэн Өсвөр хөвгүүд мод үүрч гуйвалдав.
Солонгос (католик Библи)
젊은이들은 맷돌을 돌리고 아이들은 나뭇짐 밑에서 비틀거리며
14זְקֵנִים֙ מִשַּׁ֣עַר שָׁבָ֔תוּ בַּחוּרִ֖ים מִנְּגִינָתָֽם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Ахлагчид хотын их үүднээ байхаа больж Залуус хөгжим тоглохоо зогсжээ.
Солонгос (католик Библи)
원로들은 더 이상 성문에 있지 않고 젊은이들은 수금에서 손을 떼었습니다.
15שָׁבַת֙ מְשׂ֣וֹשׂ לִבֵּ֔נוּ נֶהְפַּ֥ךְ לְאֵ֖בֶל מְחֹלֵֽנוּ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Баяр баясгалан зүрх сэтгэлээс алга болж Бүжиг наадам маань уй гашуугаар солигджээ.
Солонгос (католик Библи)
저희 마음에서 기쁨이 사라지고 춤은 통곡으로 바뀌었으며
16נָֽפְלָה֙ עֲטֶ֣רֶת רֹאשֵׁ֔נוּ אֽוֹי־ נָ֥א לָ֖נוּ כִּ֥י חָטָֽאנוּ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Титэм маань толгойноос уналаа. Тийм ээ, бид нүгэл үйлдсэн тул золгүй еэ!
Солонгос (католик Библи)
저희의 머리에서는 면류관이 떨어졌습니다. 오, 애통합니다, 저희가 죄를 지었으니!
17עַל־ זֶ֗ה הָיָ֤ה דָוֶה֙ לִבֵּ֔נוּ עַל־ אֵ֖לֶּה חָשְׁכ֥וּ עֵינֵֽינוּ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Үүний учир дотор маань балартав. Иймийн тул нүд маань харанхуйлав.
Солонгос (католик Библи)
이 때문에 저희의 마음은 괴롭고 이런 것들 때문에 저희의 눈은 어두워졌습니다.
18עַ֤ל הַר־ צִיּוֹן֙ שֶׁשָּׁמֵ֔ם שׁוּעָלִ֖ים הִלְּכוּ־ בֽוֹ׃ פ
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Цион уул эзгүйрэн орхигдож Цөөвөр чононы гүйдэл газар болжээ.
Солонгос (католик Библи)
폐허가 되어 여우들이 나돌아 다니는 시온 산 때문입니다.
19אַתָּ֤ה יְהוָה֙ לְעוֹלָ֣ם תֵּשֵׁ֔ב כִּסְאֲךָ֖ לְדֹ֥ר וָדֽוֹר׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Хэдий тийм ч ИАВЭ! Та мөнхөд хаанчилна. Хаан сэнтий тань үеийн үед оршино.
Солонгос (католик Библи)
그러나 주님, 당신께서는 영원히 좌정하여 계시고 당신의 어좌는 세세 대대로 이어집니다.
20לָ֤מָּה לָנֶ֙צַח֙ תִּשְׁכָּחֵ֔נוּ תַּֽעַזְבֵ֖נוּ לְאֹ֥רֶךְ יָמִֽים׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Юуны учир Та биднийг өнөд мартана вэ? Яагаад Та биднийг ийм удаан орхино вэ?
Солонгос (католик Библи)
어찌하여 저희를 끝내 잊으려 하십니까? 어찌하여 저희를 영영 버리려 하십니까?
21הֲשִׁיבֵ֨נוּ יְהוָ֤ה׀ אֵלֶ֙יךָ֙ וְֽנָשׁ֔וּבָה חַדֵּ֥שׁ יָמֵ֖ינוּ כְּקֶֽדֶם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ Та биднийг Өөр лүүгээ эргүүлээч. Бид тэгээд Тан руу эргэх болтугай. Өнө эртнийх шиг өдрүүдийг маань шинэчлээч.
Солонгос (католик Библи)
주님, 저희를 당신께 되돌리소서, 저희가 돌아가오리다. 저희의 날들을 예전처럼 새롭게 하여 주소서.
22כִּ֚י אִם־ מָאֹ֣ס מְאַסְתָּ֔נוּ קָצַ֥פְתָּ עָלֵ֖ינוּ עַד־ מְאֹֽד׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Ингэтлээ биднийг голж хаялаа гэж үү? Ийм ихээр бидэнд хилэгнэлээ гэж үү?
Солонгос (католик Библи)
정녕 저희를 물리쳐 버리셨습니까? 저희 때문에 너무도 화가 나셨습니까?