Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)

Еврей ТАХИЛЧИД — үг сурах — 16-р бүлэг

34эшлэл
426өвөрмөц үг

Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ. Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно. Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.

1

וַיְדַבֵּ֤ר יְהוָה֙ אֶל־ מֹשֶׁ֔ה אַחֲרֵ֣י מ֔וֹת שְׁנֵ֖י בְּנֵ֣י אַהֲרֹ֑ן בְּקָרְבָתָ֥ם לִפְנֵי־ יְהוָ֖ה וַיָּמֻֽתוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭгийн оршихуйд дөхөж очоод үхсэн, Ахарооны хоёр хүүгийн үхлийн дараа ИАВЭ Мөшээд ингэж айлдлаа.

Солонгос (католик Библи)

아론의 두 아들이 주님 앞으로 가까이 갔다가 죽은 뒤, 주님께서 모세에게 이르셨다.

2

וַיֹּ֨אמֶר יְהוָ֜ה אֶל־ מֹשֶׁ֗ה דַּבֵּר֮ אֶל־ אַהֲרֹ֣ן אָחִיךָ֒ וְאַל־ יָבֹ֤א בְכָל־ עֵת֙ אֶל־ הַקֹּ֔דֶשׁ מִבֵּ֖ית לַפָּרֹ֑כֶת אֶל־ פְּנֵ֨י הַכַּפֹּ֜רֶת אֲשֶׁ֤ר עַל־ הָאָרֹן֙ וְלֹ֣א יָמ֔וּת כִּ֚י בֶּֽעָנָ֔ן אֵרָאֶ֖ה עַל־ הַכַּפֹּֽרֶת׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ “Чи Ахароон ахдаа Ариун газрын хөшигний дотор талд буюу авдрын дээрх эвлэрүүллийн тагны өмнө хүссэн үедээ хамаагүй орж болохгүй гэдгийг хэл. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү эвлэрүүллийн таган дээр үүлэн дунд Би үзэгдэх юм.

Солонгос (католик Библи)

주님께서 모세에게 이렇게 말씀하셨다. “너는 너의 형 아론에게 일러, 휘장 안쪽의 성소, 곧 궤 위에 있는 속죄판 앞으로 아무 때나 들어왔다가 죽는 일이 없게 하여라. 내가 구름 속에서 속죄판 위로 나타나기 때문이다.

3

בְּזֹ֛את יָבֹ֥א אַהֲרֹ֖ן אֶל־ הַקֹּ֑דֶשׁ בְּפַ֧ר בֶּן־ בָּקָ֛ר לְחַטָּ֖את וְאַ֥יִל לְעֹלָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Иймд Ахароон Ариун газарт орохдоо гэмийн тахилд зориулан үхрийн төл бухан бяруу нэгийг, мөн шатаах тахилд зориулан нэг хуцыг авчрах ёстой.

Солонгос (католик Библи)

아론이 성소에 들어오려면 이렇게 해야 한다. 그는 속죄 제물로 바칠 황소 한 마리와 번제물로 바칠 숫양 한 마리를 가져온다.

4

כְּתֹֽנֶת־ בַּ֨ד קֹ֜דֶשׁ יִלְבָּ֗שׁ וּמִֽכְנְסֵי־ בַד֮ יִהְי֣וּ עַל־ בְּשָׂרוֹ֒ וּבְאַבְנֵ֥ט בַּד֙ יַחְגֹּ֔ר וּבְמִצְנֶ֥פֶת בַּ֖ד יִצְנֹ֑ף בִּגְדֵי־ קֹ֣דֶשׁ הֵ֔ם וְרָחַ֥ץ בַּמַּ֛יִם אֶת־ בְּשָׂר֖וֹ וּלְבֵשָֽׁם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэрээр маалинган, ариун дан дээл өмсөж, нүцгэн бие дээрээ маалинган дотуур өмд углаад, маалинган бүс бүсэлж, маалинган чалма малгай тавьсан байна. Эдгээр хувцас нь ариун учраас биеэ усаар угаасны дараа өмсөх ёстой.

Солонгос (католик Библи)

그는 거룩한 아마포 저고리를 입고 그 안에는 맨몸 위에 아마포 속바지를 입는다. 그리고 아마포 띠를 매고 아마포 쓰개를 두른다. 이것들은 거룩한 옷이다. 그는 물로 몸을 씻고 나서 이것들을 입는다.

5

וּמֵאֵ֗ת עֲדַת֙ בְּנֵ֣י יִשְׂרָאֵ֔ל יִקַּ֛ח שְׁנֵֽי־ שְׂעִירֵ֥י עִזִּ֖ים לְחַטָּ֑את וְאַ֥יִל אֶחָ֖ד לְעֹלָֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэгээд израилчуудын хотол түмнээс гэмийн тахилд хоёр эр ямаа, шатаах тахилд нэг хуц авна.

Солонгос (католик Библи)

그리고 이스라엘 자손들의 공동체에게서, 속죄 제물로 바칠 숫염소 두 마리와 번제물로 바칠 숫양 한 마리를 받는다.

6

וְהִקְרִ֧יב אַהֲרֹ֛ן אֶת־ פַּ֥ר הַחַטָּ֖את אֲשֶׁר־ ל֑וֹ וְכִפֶּ֥ר בַּעֲד֖וֹ וּבְעַ֥ד בֵּיתֽוֹ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ахароон өөрийнхөө төлөө гэмийн тахил болгож бухан бярууг өргөн, өөртөө болон гэр хотлынхондоо эвлэрүүлэл хийнэ.

Солонгос (католик Библи)

아론은 자신을 위한 속죄 제물로 황소를 바쳐, 자신과 자기 집안을 위하여 속죄 예식을 거행한다.

7

וְלָקַ֖ח אֶת־ שְׁנֵ֣י הַשְּׂעִירִ֑ם וְהֶעֱמִ֤יד אֹתָם֙ לִפְנֵ֣י יְהוָ֔ה פֶּ֖תַח אֹ֥הֶל מוֹעֵֽד׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэрээр бас хоёр эр ямааг авч, ИАВЭгийн өмнө Уулзалтын асрын үүднээ амьдаар нь авчирна.

Солонгос (католик Библи)

그런 다음 숫염소 두 마리를 끌어다가, 주님 앞, 만남의 천막 어귀에 세워 놓는다.

8

וְנָתַ֧ן אַהֲרֹ֛ן עַל־ שְׁנֵ֥י הַשְּׂעִירִ֖ם גּוֹרָל֑וֹת גּוֹרָ֤ל אֶחָד֙ לַיהוָ֔ה וְגוֹרָ֥ל אֶחָ֖ד לַעֲזָאזֵֽל׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ахароон хоёр ямаан дээр шавга хаяад, нэгийг нь ИАВЭд, нөгөөг нь Азазээлд зориулна.

Солонгос (католик Библи)

아론은 그 숫염소 두 마리를 놓고 제비를 뽑는데, 제비 하나는 주님을 위한 것이고 다른 제비는 아자젤을 위한 것이다.

9

וְהִקְרִ֤יב אַהֲרֹן֙ אֶת־ הַשָּׂעִ֔יר אֲשֶׁ֨ר עָלָ֥ה עָלָ֛יו הַגּוֹרָ֖ל לַיהוָ֑ה וְעָשָׂ֖הוּ חַטָּֽאת׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэрээр ИАВЭд зориулагдах шавга таарсан ямааг авч, гэмийн тахил болгон өргөнө.

Солонгос (католик Библи)

아론은 주님을 위한 제비가 뽑힌 숫염소를 속죄 제물로 바친다.

10

וְהַשָּׂעִ֗יר אֲשֶׁר֩ עָלָ֨ה עָלָ֤יו הַגּוֹרָל֙ לַעֲזָאזֵ֔ל יָֽעֳמַד־ חַ֛י לִפְנֵ֥י יְהוָ֖ה לְכַפֵּ֣ר עָלָ֑יו לְשַׁלַּ֥ח אֹת֛וֹ לַעֲזָאזֵ֖ל הַמִּדְבָּֽרָה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Харин Азазээлд зориулагдах шавга таарсан ямаагаар эвлэрүүлэл хийхийн тулд ИАВЭгийн өмнө амьдаар нь байлгана. Тэгээд уг ямааг Азазээлд зориулан зэлүүд цөл рүү тавьж явуулна.

Солонгос (католик Библи)

아자젤을 위한 제비가 뽑힌 숫염소는 산 채로 주님 앞에 세워 두었다가, 그 위에서 속죄 예식을 거행하고 광야로 아자젤에게 보낸다.

11

וְהִקְרִ֨יב אַהֲרֹ֜ן אֶת־ פַּ֤ר הַֽחַטָּאת֙ אֲשֶׁר־ ל֔וֹ וְכִפֶּ֥ר בַּֽעֲד֖וֹ וּבְעַ֣ד בֵּית֑וֹ וְשָׁחַ֛ט אֶת־ פַּ֥ר הַֽחַטָּ֖את אֲשֶׁר־ לֽוֹ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ахароон өөрийнхөө төлөө гэмийн тахил болгохоор бухан бярууг авчирч, өөртөө болон гэр хотлынхондоо эвлэрүүлэл хийнэ. Гэмийн тахил болох бухан бярууг өөрийнхөө төлөө нядалсны дараа

Солонгос (католик Библи)

아론은 다음과 같이 자신을 위한 속죄 제물로 황소를 바쳐, 자신과 자기 집안을 위하여 속죄 예식을 거행한다. 그는 먼저 자신을 위한 속죄 제물이 될 황소를 잡는다.

12

וְלָקַ֣ח מְלֹֽא־ הַ֠מַּחְתָּה גַּֽחֲלֵי־ אֵ֞שׁ מֵעַ֤ל הַמִּזְבֵּ֙חַ֙ מִלִּפְנֵ֣י יְהוָ֔ה וּמְלֹ֣א חָפְנָ֔יו קְטֹ֥רֶת סַמִּ֖ים דַּקָּ֑ה וְהֵבִ֖יא מִבֵּ֥ית לַפָּרֹֽכֶת׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]ИАВЭгийн өмнөх тахилын ширээн дээрх галтай нүүрсээс галын гаргуурдаа дүүргээд, утлагад хэрэглэдэг анхилуун нунтгаас хоёр атгандаа авч, хөшигний цаагуур орно.

Солонгос (католик Библи)

그런 다음 주님 앞 제단에서 숯불을 향로에 가득 담고, 곱게 간 향기로운 향을 두 손으로 가득 퍼서 휘장 안으로 들어가,

13

וְנָתַ֧ן אֶֽת־ הַקְּטֹ֛רֶת עַל־ הָאֵ֖שׁ לִפְנֵ֣י יְהוָ֑ה וְכִסָּ֣ה׀ עֲנַ֣ן הַקְּטֹ֗רֶת אֶת־ הַכַּפֹּ֛רֶת אֲשֶׁ֥ר עַל־ הָעֵד֖וּת וְלֹ֥א יָמֽוּת׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Улмаар утлагыг ИАВЭгийн өмнө гал дээр өргөнө. Утлагын утаа гэрчлэлийн авдар дээрх эвлэрүүллийн тагийг бүрхэх ёстой. Ингэвэл тэрээр үхэхгүй

Солонгос (католик Библи)

그 향을 주님 앞에서 숯불에 놓아, 향 연기가 증언 궤 위에 있는 속죄판을 덮게 한다. 그래야 그가 죽지 않는다.

14

וְלָקַח֙ מִדַּ֣ם הַפָּ֔ר וְהִזָּ֧ה בְאֶצְבָּע֛וֹ עַל־ פְּנֵ֥י הַכַּפֹּ֖רֶת קֵ֑דְמָה וְלִפְנֵ֣י הַכַּפֹּ֗רֶת יַזֶּ֧ה שֶֽׁבַע־ פְּעָמִ֛ים מִן־ הַדָּ֖ם בְּאֶצְבָּעֽוֹ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэгээд бухан бярууны цуснаас авч, эвлэрүүллийн тагны урд тал буюу зүүн зүг рүү харсан талд хуруугаараа нялаад, эвлэрүүллийн тагны өмнө цуснаас долоон удаа сүрчих ёстой.

Солонгос (католик Библи)

그러고 나서 황소의 피를 얼마쯤 가져다가, 손가락에 찍어 속죄판 동쪽 위로 뿌리고, 또 그 피를 손가락에 찍어 속죄판 앞에 일곱 번 뿌린다.

15

וְשָׁחַ֞ט אֶת־ שְׂעִ֤יר הַֽחַטָּאת֙ אֲשֶׁ֣ר לָעָ֔ם וְהֵבִיא֙ אֶת־ דָּמ֔וֹ אֶל־ מִבֵּ֖ית לַפָּרֹ֑כֶת וְעָשָׂ֣ה אֶת־ דָּמ֗וֹ כַּאֲשֶׁ֤ר עָשָׂה֙ לְדַ֣ם הַפָּ֔ר וְהִזָּ֥ה אֹת֛וֹ עַל־ הַכַּפֹּ֖רֶת וְלִפְנֵ֥י הַכַּפֹּֽרֶת׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэгээд ард олны төлөө гэмийн тахил болгон нэг ямааг нядлаад, цуснаас нь хөшигний цаана аваачиж, бухан бярууны цусыг сүрчсэнийхээ адилаар эвлэрүүллийн таган дээр, бас эвлэрүүллийн тагны өмнө сүрчинэ. Израилчуудын бузартал, гэм зөрчил, нүгэл хилэнцийн улмаас Ариун газрын төлөө тэрээр ийнхүү эвлэрүүлэл хийнэ. Түүнчлэн тэдний бузартал дунд тэдэнтэй хамт орших Уулзалтын асрын төлөө мөн ийнхүү хийх ёстой.

Солонгос (католик Библи)

이어서 백성을 위한 속죄 제물이 될 숫염소를 잡아, 그 피를 휘장 안으로 가져와서, 황소 피를 뿌릴 때와 마찬가지로 속죄판 위와 속죄판 앞에 뿌린다.

16

וְכִפֶּ֣ר עַל־ הַקֹּ֗דֶשׁ מִטֻּמְאֹת֙ בְּנֵ֣י יִשְׂרָאֵ֔ל וּמִפִּשְׁעֵיהֶ֖ם לְכָל־ חַטֹּאתָ֑ם וְכֵ֤ן יַעֲשֶׂה֙ לְאֹ֣הֶל מוֹעֵ֔ד הַשֹּׁכֵ֣ן אִתָּ֔ם בְּת֖וֹךְ טֻמְאֹתָֽם׃

Монгол эх бичвэр байхгүй

Солонгос (католик Библи)

이렇게 그는 성소를 위하여 속죄 예식을 거행하는데, 그것은 이스라엘 자손들의 부정과 허물, 그리고 그들의 모든 잘못 때문이다. 그는 또 부정한 그들 가운데에 있는 만남의 천막을 위해서도 같은 예식을 거행한다.

17

וְכָל־ אָדָ֞ם לֹא־ יִהְיֶ֣ה׀ בְּאֹ֣הֶל מוֹעֵ֗ד בְּבֹא֛וֹ לְכַפֵּ֥ר בַּקֹּ֖דֶשׁ עַד־ צֵאת֑וֹ וְכִפֶּ֤ר בַּעֲדוֹ֙ וּבְעַ֣ד בֵּית֔וֹ וּבְעַ֖ד כָּל־ קְהַ֥ל יִשְׂרָאֵֽל׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тахилч Ариун газарт эвлэрүүлэл хийхээр орж өөрийнхөө төлөө, гэр хотлынхоо төлөө, мөн Израилын хотол чуулганы төлөө эвлэрүүллийг хийгээд гарч ирэх хүртэл Уулзалтын асарт хэн ч байх ёсгүй.

Солонгос (католик Библи)

그가 성소에서 속죄 예식을 거행하기 위하여 들어왔다 나갈 때까지, 아무도 만남의 천막 안에 있어서는 안 된다. 이렇게 그는 자신과 자기 집안과 이스라엘 온 회중을 위하여 속죄 예식을 거행한다.

18

וְיָצָ֗א אֶל־ הַמִּזְבֵּ֛חַ אֲשֶׁ֥ר לִפְנֵֽי־ יְהוָ֖ה וְכִפֶּ֣ר עָלָ֑יו וְלָקַ֞ח מִדַּ֤ם הַפָּר֙ וּמִדַּ֣ם הַשָּׂעִ֔יר וְנָתַ֛ן עַל־ קַרְנ֥וֹת הַמִּזְבֵּ֖חַ סָבִֽיב׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Дараа нь ИАВЭгийн өмнөх тахилын ширээ рүү гарч очин, тахилын ширээний төлөө эвлэрүүлэл хийхдээ бухан бярууны цус, бас ямааны цуснаас авч, тахилын ширээний эргэн тойрны бүх эвэрт нялах ёстой.

Солонгос (католик Библи)

그러고 나서 주님 앞에 있는 제단으로 나와, 그것을 위한 속죄 예식을 거행하는데, 먼저 황소의 피와 숫염소의 피를 얼마쯤 가져다가, 제단을 돌며 그 뿔들에 바른다.

19

וְהִזָּ֨ה עָלָ֧יו מִן־ הַדָּ֛ם בְּאֶצְבָּע֖וֹ שֶׁ֣בַע פְּעָמִ֑ים וְטִהֲר֣וֹ וְקִדְּשׁ֔וֹ מִטֻּמְאֹ֖ת בְּנֵ֥י יִשְׂרָאֵֽל׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэрээр тахилын ширээн дээгүүр хуруугаараа долоон удаа цуснаас сүрчин, уг ширээг цэвэршүүлж, израилчуудын бузраас ариусган тусгайлна.

Солонгос (католик Библи)

그리고 그 피를 손가락에 찍어 제단 위에 일곱 번 뿌린다. 이렇게 그는 이스라엘 자손들의 부정을 벗겨 제단을 정결하고 거룩하게 한다.

20

וְכִלָּה֙ מִכַּפֵּ֣ר אֶת־ הַקֹּ֔דֶשׁ וְאֶת־ אֹ֥הֶל מוֹעֵ֖ד וְאֶת־ הַמִּזְבֵּ֑חַ וְהִקְרִ֖יב אֶת־ הַשָּׂעִ֥יר הֶחָֽי׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Улмаар Ариун газар, Уулзалтын асар, тахилын ширээний төлөө эвлэрүүллийг хийж дуусаад, нөгөө амьд ямааг авчирна.

Солонгос (католик Библи)

그는 성소와 만남의 천막과 제단을 위한 속죄 예식을 마친 다음, 살려 둔 숫염소를 끌고 온다.

21

וְסָמַ֨ךְ אַהֲרֹ֜ן אֶת־ שְׁתֵּ֣י יָדָ֗יו עַ֨ל רֹ֣אשׁ הַשָּׂעִיר֮ הַחַי֒ וְהִתְוַדָּ֣ה עָלָ֗יו אֶת־ כָּל־ עֲוֹנֹת֙ בְּנֵ֣י יִשְׂרָאֵ֔ל וְאֶת־ כָּל־ פִּשְׁעֵיהֶ֖ם לְכָל־ חַטֹּאתָ֑ם וְנָתַ֤ן אֹתָם֙ עַל־ רֹ֣אשׁ הַשָּׂעִ֔יר וְשִׁלַּ֛ח בְּיַד־ אִ֥ישׁ עִתִּ֖י הַמִּדְבָּֽרָה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэгээд Ахароон амьд ямааны толгой дээр хоёр гараа тавин, израилчуудын хамаг нүгэл хилэнц, гэмт явдал, алдаа бурууг түүний дээр гэмшин улайж, тэр бүхнийг ямааны толгой дээр тохоод, өнөөх ямааг урьдчилан даалгасан хүний гараар зэлүүд цөл рүү тавьж явуулна.

Солонгос (католик Библи)

아론은 살려 둔 그 숫염소 머리에 두 손을 얹고, 이스라엘 자손들의 모든 죄, 곧 그들의 허물과 잘못을 고백하여 그것들을 그 염소 머리에 씌우고서는, 기다리고 있는 사람의 손에 맡겨 광야로 내보낸다.

22

וְנָשָׂ֨א הַשָּׂעִ֥יר עָלָ֛יו אֶת־ כָּל־ עֲוֹנֹתָ֖ם אֶל־ אֶ֣רֶץ גְּזֵרָ֑ה וְשִׁלַּ֥ח אֶת־ הַשָּׂעִ֖יר בַּמִּדְבָּֽר׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ямаа бүхий л нүгэл хилэнцийг үүрч, эзгүй хээр одох бөгөөд мөнөөх хүн уг ямааг зэлүүд цөлд тавьж явуулах ёстой.

Солонгос (католик Библи)

그러면 그 염소는 그들의 모든 죄를 불모지로 날라 간다. 이렇게 그 숫염소를 광야로 내보낸다.

23

וּבָ֤א אַהֲרֹן֙ אֶל־ אֹ֣הֶל מוֹעֵ֔ד וּפָשַׁט֙ אֶת־ בִּגְדֵ֣י הַבָּ֔ד אֲשֶׁ֥ר לָבַ֖שׁ בְּבֹא֣וֹ אֶל־ הַקֹּ֑דֶשׁ וְהִנִּיחָ֖ם שָֽׁם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ингээд Ахароон Уулзалтын асарт орж ирэн, Ариун газарт орохдоо өмссөн маалинган өмсгөл сэлтээ тэндээ тайлж орхино.

Солонгос (католик Библи)

그러고 나서 아론은 만남의 천막으로 들어와, 성소에 들어올 때 입은 아마포 옷들을 벗어 거기에 놓아둔다.

24

וְרָחַ֨ץ אֶת־ בְּשָׂר֤וֹ בַמַּ֙יִם֙ בְּמָק֣וֹם קָד֔וֹשׁ וְלָבַ֖שׁ אֶת־ בְּגָדָ֑יו וְיָצָ֗א וְעָשָׂ֤ה אֶת־ עֹֽלָתוֹ֙ וְאֶת־ עֹלַ֣ת הָעָ֔ם וְכִפֶּ֥ר בַּעֲד֖וֹ וּבְעַ֥ד הָעָֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Тэрээр ариун газарт биеэ усаар угаагаад, хувцсаа өмсөн, гарч ирэх ёстой. Тэгээд өөрийнхөө төлөө, мөн ард олны төлөө шатаах тахилыг өргөж, өөртөө бас ард олонд эвлэрүүлэл хийгээд,

Солонгос (католик Библи)

그는 거룩한 곳에서 물로 몸을 씻은 다음, 본래의 옷을 입고 밖으로 나가, 자기의 번제물과 백성의 번제물을 바쳐, 자신과 백성을 위하여 속죄 예식을 거행한다.

25

וְאֵ֛ת חֵ֥לֶב הַֽחַטָּ֖את יַקְטִ֥יר הַמִּזְבֵּֽחָה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]гэмийн тахилын өөхийг тахилын ширээн дээр шатаан уугиулна.

Солонгос (католик Библи)

속죄 제물의 굳기름은 제단 위에서 살라 연기로 바친다.

26

וְהַֽמְשַׁלֵּ֤חַ אֶת־ הַשָּׂעִיר֙ לַֽעֲזָאזֵ֔ל יְכַבֵּ֣ס בְּגָדָ֔יו וְרָחַ֥ץ אֶת־ בְּשָׂר֖וֹ בַּמָּ֑יִם וְאַחֲרֵי־ כֵ֖ן יָב֥וֹא אֶל־ הַֽמַּחֲנֶֽה׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Азазээлд зориулагдсан ямааг тавьж явуулсан хүн хувцсаа угааж, биеэ усаар угаасны дараа хуаранд орж ирж болно.

Солонгос (католик Библи)

숫염소를 아자젤에게 놓아 보낸 이는 옷을 빨고 물로 몸을 씻는다. 그런 다음 진영 안으로 들어온다.

27

וְאֵת֩ פַּ֨ר הַֽחַטָּ֜את וְאֵ֣ת׀ שְׂעִ֣יר הַֽחַטָּ֗את אֲשֶׁ֨ר הוּבָ֤א אֶת־ דָּמָם֙ לְכַפֵּ֣ר בַּקֹּ֔דֶשׁ יוֹצִ֖יא אֶל־ מִח֣וּץ לַֽמַּחֲנֶ֑ה וְשָׂרְפ֣וּ בָאֵ֔שׁ אֶת־ עֹרֹתָ֥ם וְאֶת־ בְּשָׂרָ֖ם וְאֶת־ פִּרְשָֽׁם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Харин эвлэрүүлэл хийхээр Ариун газарт цусыг нь оруулсан гэмийн тахилын бухан бяруу болон ямааг хуарангаас гадагш гаргаад, арьс, гулууз мах сэвсийг нь галд шатаах ёстой. Тэдгээрийг шатаасан хүн нь хувцсаа угааж, биеэ усаар угаасны дараа хуаранд орж ирж болно.

Солонгос (католик Библи)

성소에서 속죄 예식을 거행하려고 피를 받았던 황소와 숫염소, 곧 속죄 제물로 바친 황소와 속죄 제물로 바친 숫염소의 나머지는 진영 밖으로 내다가, 그 가죽과 고기와 똥을 불에 태운다.

28

וְהַשֹּׂרֵ֣ף אֹתָ֔ם יְכַבֵּ֣ס בְּגָדָ֔יו וְרָחַ֥ץ אֶת־ בְּשָׂר֖וֹ בַּמָּ֑יִם וְאַחֲרֵי־ כֵ֖ן יָב֥וֹא אֶל־ הַֽמַּחֲנֶֽה׃

Монгол эх бичвэр байхгүй

Солонгос (католик Библи)

이것들을 태운 이도 옷을 빨고 물로 몸을 씻는다. 그런 다음 진영 안으로 들어온다.

29

וְהָיְתָ֥ה לָכֶ֖ם לְחֻקַּ֣ת עוֹלָ֑ם בַּחֹ֣דֶשׁ הַ֠שְּׁבִיעִי בֶּֽעָשׂ֨וֹר לַחֹ֜דֶשׁ תְּעַנּ֣וּ אֶת־ נַפְשֹֽׁתֵיכֶ֗ם וְכָל־ מְלָאכָה֙ לֹ֣א תַעֲשׂ֔וּ הָֽאֶזְרָ֔ח וְהַגֵּ֖ר הַגָּ֥ר בְּתוֹכְכֶֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Долоодугаар сарын аравны өдөр та нар сэтгэлээ номхотгох ёстой бөгөөд уугуул ч бай, дунд чинь суугаа цагаач ч бай хэн ч аливаа ажил бүү хий. Энэ нь та нарын дагах үүрдийн зарлиг юм.

Солонгос (католик Библи)

이것은 너희에게 영원한 규칙이 되어야 한다. 일곱째 달 초열흘날에 너희는 고행을 하고, 일은 아무것도 해서는 안 된다. 본토인이든 너희 가운데에 머무르는 이방인이든 마찬가지다.

30

כִּֽי־ בַיּ֥וֹם הַזֶּ֛ה יְכַפֵּ֥ר עֲלֵיכֶ֖ם לְטַהֵ֣ר אֶתְכֶ֑ם מִכֹּל֙ חַטֹּ֣אתֵיכֶ֔ם לִפְנֵ֥י יְהוָ֖ה תִּטְהָֽרוּ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нарын төлөө хамаг нүглээс чинь цэвэршүүлэх эвлэрүүллийг тахилч энэ өдөр хийснээр та нар ИАВЭгийн өмнө цэвэр болно.

Солонгос (католик Библи)

바로 이날이 너희를 위한 속죄 예식을 거행하여 너희를 정결하게 하는 날이기 때문이다. 이로써 너희는 주님 앞에서 너희의 모든 잘못을 벗고 정결하게 된다.

31

שַׁבַּ֨ת שַׁבָּת֥וֹן הִיא֙ לָכֶ֔ם וְעִנִּיתֶ֖ם אֶת־ נַפְשֹׁתֵיכֶ֑ם חֻקַּ֖ת עוֹלָֽם׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Та нарын хувьд энэ өдөр бол бүрэн Амралтын өдөр учраас сэтгэл зүрхээ номхотго. Энэ бол үүрдийн зарлиг юм.

Солонгос (католик Библи)

이날은 너희에게 안식일, 곧 안식의 날이다. 너희는 고행을 해야 한다. 이는 영원한 규칙이다.

32

וְכִפֶּ֨ר הַכֹּהֵ֜ן אֲשֶׁר־ יִמְשַׁ֣ח אֹת֗וֹ וַאֲשֶׁ֤ר יְמַלֵּא֙ אֶת־ יָד֔וֹ לְכַהֵ֖ן תַּ֣חַת אָבִ֑יו וְלָבַ֛שׁ אֶת־ בִּגְדֵ֥י הַבָּ֖ד בִּגְדֵ֥י הַקֹּֽדֶשׁ׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Эцгээ залгамжлан тахилчаар үйлчлэхээр тослон томилогдсон тахилч л эвлэрүүлэл хийх ёстой. Тэрээр ариун хувцас буюу маалинган өмсгөл сэлтийг өмсөөд,

Солонгос (католик Библи)

기름부음 받고 자기 아버지 대신 사제직을 수행하도록 직무를 받은 사제가 속죄 예식을 거행한다. 그는 아마포 옷, 곧 거룩한 옷을 입고,

33

וְכִפֶּר֙ אֶת־ מִקְדַּ֣שׁ הַקֹּ֔דֶשׁ וְאֶת־ אֹ֧הֶל מוֹעֵ֛ד וְאֶת־ הַמִּזְבֵּ֖חַ יְכַפֵּ֑ר וְעַ֧ל הַכֹּהֲנִ֛ים וְעַל־ כָּל־ עַ֥ם הַקָּהָ֖ל יְכַפֵּֽר׃

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Ариунаас ариун газар, Уулзалтын асар, тахилын ширээний төлөө эвлэрүүлэл хийнэ. Түүнчлэн тэрээр тахилчид, бүх ард түмэн, хотол чуулганы төлөө эвлэрүүлэл хийх юм.

Солонгос (католик Библи)

지성소를 위하여 속죄 예식을 거행한다. 그리고 만남의 천막과 제단을 위하여 속죄 예식을 거행하고, 사제들과 회중의 온 백성을 위하여 속죄 예식을 거행한다.

34

וְהָֽיְתָה־ זֹּ֨את לָכֶ֜ם לְחֻקַּ֣ת עוֹלָ֗ם לְכַפֵּ֞ר עַל־ בְּנֵ֤י יִשְׂרָאֵל֙ מִכָּל־ חַטֹּאתָ֔ם אַחַ֖ת בַּשָּׁנָ֑ה וַיַּ֕עַשׂ כַּאֲשֶׁ֛ר צִוָּ֥ה יְהוָ֖ה אֶת־ מֹשֶֽׁה׃ פ

Монгол

[СМО лавлагаа (MSV)]Израилчуудын хамаг нүглийн улмаас жилд нэг удаа ийн эвлэрүүлэл хийх нь та нарт өгөгдсөн үүрдийн зарлиг юм” гэв. Тэгээд ИАВЭгийн тушаасан ёсоор Мөшээ гүйцэтгэлээ.

Солонгос (католик Библи)

이렇게 한 해에 한 번씩 이스라엘 자손들의 모든 잘못 때문에 그들을 위하여 속죄 예식을 거행하는 것을 너희의 영원한 규칙으로 삼아라.” 모세는 주님께서 명령하신 대로 하였다.