Хянан үзэх ноорог · одоо байгаа өгөгдлийг харуулав (шинэ орчуулга·зохиол байхгүй)
Еврей үг дээр дарвал үндсэн хэлбэр·галиг·хэлбэр·Strong дугаар·англи утга доор гарч ирнэ.
Эшлэл бүрийн Монгол орчуулга эхэнд дэлгээстэй; Солонгос (католик Библи) болон English давхаргыг мөн нээж харьцуулж болно.
Эх бичвэр нь никуд (эгшгийн тэмдэг)·кантилляцийн тэмдэгтэй үгчлэн буулгалт юм.
1וַיִּקַּ֣ח קֹ֔רַח בֶּן־ יִצְהָ֥ר בֶּן־ קְהָ֖ת בֶּן־ לֵוִ֑י וְדָתָ֨ן וַאֲבִירָ֜ם בְּנֵ֧י אֱלִיאָ֛ב וְא֥וֹן בֶּן־ פֶּ֖לֶת בְּנֵ֥י רְאוּבֵֽן׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Лэвийгийн гуч, Кохаатын ач, Ицхаарын хүү Коорах нь Рэүвэний үр удам Пээлэтийн хүү Оон, Эли-Аавын хоёр хүү Датаан, Авираам нарыг,
Солонгос (католик Библи)
이츠하르의 아들이고 크핫의 손자이며 레위의 증손인 코라가, 르우벤의 자손들인 엘리압의 아들 다탄과 아비람, 그리고 펠렛의 아들 온과 함께 뻔뻔스럽게 행동하였다.
2וַיָּקֻ֙מוּ֙ לִפְנֵ֣י מֹשֶׁ֔ה וַאֲנָשִׁ֥ים מִבְּנֵֽי־ יִשְׂרָאֵ֖ל חֲמִשִּׁ֣ים וּמָאתָ֑יִם נְשִׂיאֵ֥י עֵדָ֛ה קְרִאֵ֥י מוֹעֵ֖ד אַנְשֵׁי־ שֵֽׁם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]тэрчлэн хэсэг израилчуудыг, тухайлбал чуулганаас сонгогдсон, нэр хүнд бүхий Израилын хотол түмний удирдагчид болох
Солонгос (католик Библи)
이자들이 이스라엘 자손들 가운데에서 이백오십 명과 함께 모세에게 맞서 일어났다. 이들은 집회에서 뽑힌 공동체의 수장들로서 이름난 사람들이었다.
3וַיִּֽקָּהֲל֞וּ עַל־ מֹשֶׁ֣ה וְעַֽל־ אַהֲרֹ֗ן וַיֹּאמְר֣וּ אֲלֵהֶם֮ רַב־ לָכֶם֒ כִּ֤י כָל־ הָֽעֵדָה֙ כֻּלָּ֣ם קְדֹשִׁ֔ים וּבְתוֹכָ֖ם יְהוָ֑ה וּמַדּ֥וּעַ תִּֽתְנַשְּׂא֖וּ עַל־ קְהַ֥ל יְהוָֽה׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тэд хуран цуглаад, Мөшээ, Ахароон хоёрт “Та хоёр арай дэндэж байгаа юм биш үү? Хотол түмний хүн нэг бүр нь тусгаар ариун бөгөөд ИАВЭ тэдний дунд байх атал юуны учир та хоёр өөрсдийгөө ИАВЭгийн чуулганаас дээгүүр тавина вэ?” гэлээ.
Солонгос (католик Библи)
그들이 모세와 아론에게 몰려와서 말하였다. “당신들은 너무하오. 온 공동체가 다 거룩하고, 주님께서 그들 가운데에 계시는데, 어찌하여 당신들은 주님의 회중 위에 군림하려 하오?”
4וַיִּשְׁמַ֣ע מֹשֶׁ֔ה וַיִּפֹּ֖ל עַל־ פָּנָֽיו׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Мөшээ үүнийг сонсоод, түрүүлгээ харан унав.
Солонгос (католик Библи)
이 말을 듣고 모세는 얼굴을 땅에 대고 엎드렸다.
5וַיְדַבֵּ֨ר אֶל־ קֹ֜רַח וְאֶֽל־ כָּל־ עֲדָתוֹ֮ לֵאמֹר֒ בֹּ֠קֶר וְיֹדַ֨ע יְהוָ֧ה אֶת־ אֲשֶׁר־ ל֛וֹ וְאֶת־ הַקָּד֖וֹשׁ וְהִקְרִ֣יב אֵלָ֑יו וְאֵ֛ת אֲשֶׁ֥ר יִבְחַר־ בּ֖וֹ יַקְרִ֥יב אֵלָֽיו׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тэгээд Коорах ба түүний хамсаатнуудад “Маргааш өглөө ИАВЭ хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг Өөртөө ойртуулах замаар үзүүлэх болно. ИАВЭ сонгох хүнээ л Өөртөө ойртуулна.
Солонгос (католик Библи)
그러고 나서 코라와 그의 온 무리에게 말하였다. “내일 아침에 주님께서는 누가 당신의 사람이고, 누가 거룩하며, 누가 당신께 가까이 갈 수 있는지 알려 주실 것이다. 당신께서 선택하신 사람을 당신께 가까이 오게 하실 것이다.
6זֹ֖את עֲשׂ֑וּ קְחוּ־ לָכֶ֣ם מַחְתּ֔וֹת קֹ֖רַח וְכָל־ עֲדָתֽוֹ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Дараах зүйлийг хийгтүн. Коорах хамсаатнуудтайгаа хамт утлагын савнуудаа авч,
Солонгос (католик Библи)
너희는 이렇게 하여라. 코라와 그의 무리는 모두 향로를 가지고 오너라.
7וּתְנ֣וּ בָהֵ֣ן׀ אֵ֡שׁ וְשִׂימוּ֩ עֲלֵיהֶ֨ן קְטֹ֜רֶת לִפְנֵ֤י יְהוָה֙ מָחָ֔ר וְהָיָ֗ה הָאִ֛ישׁ אֲשֶׁר־ יִבְחַ֥ר יְהוָ֖ה ה֣וּא הַקָּד֑וֹשׁ רַב־ לָכֶ֖ם בְּנֵ֥י לֵוִֽי׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]дээр нь цог тавиад, ИАВЭгийн өмнө утлага уугиулах ёстой. ИАВЭгийн сонгосон хүн бол тусгаар ариун юм. Лэвийчүүд ээ! Та нар л харин дэндээд байгаа юм биш үү?” гэв.
Солонгос (католик Библи)
내일 주님 앞에서 향로에 불을 담고, 그 위에 향을 피워라. 그때에 주님께서 선택하시는 사람이 바로 거룩한 사람이다. 레위의 자손들아, 너희야말로 너무하구나.”
8וַיֹּ֥אמֶר מֹשֶׁ֖ה אֶל־ קֹ֑רַח שִׁמְעוּ־ נָ֖א בְּנֵ֥י לֵוִֽי׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тэгээд Мөшээ Коорахад “Лэвийчүүд та нар сонсож бай!
Солонгос (католик Библи)
모세가 코라에게 말하였다. “레위의 자손들아, 제발 들어 보아라.
9הַמְעַ֣ט מִכֶּ֗ם כִּֽי־ הִבְדִּיל֩ אֱלֹהֵ֨י יִשְׂרָאֵ֤ל אֶתְכֶם֙ מֵעֲדַ֣ת יִשְׂרָאֵ֔ל לְהַקְרִ֥יב אֶתְכֶ֖ם אֵלָ֑יו לַעֲבֹ֗ד אֶת־ עֲבֹדַת֙ מִשְׁכַּ֣ן יְהוָ֔ה וְלַעֲמֹ֛ד לִפְנֵ֥י הָעֵדָ֖ה לְשָׁרְתָֽם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Израилын Бурхан та нарыг Израилын хотол түмнээс ялган, Өөртөө ойртуулж, ИАВЭгийн Оршихуйн асрын үйлчлэлд хотол түмний өмнө зогсоохоор тусгаарласан нь чамлалттай байна уу?
Солонгос (католик Библи)
이스라엘의 하느님께서 너희를 이스라엘의 공동체 가운데에서 가려내셔서, 당신께 가까이 오게 하시어 주님 성막의 일을 맡기시고, 공동체 앞에 서서 그들을 보살피게 하셨는데, 그것으로는 모자란다는 말이냐?
10וַיַּקְרֵב֙ אֹֽתְךָ֔ וְאֶת־ כָּל־ אַחֶ֥יךָ בְנֵי־ לֵוִ֖י אִתָּ֑ךְ וּבִקַּשְׁתֶּ֖ם גַּם־ כְּהֻנָּֽה׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тэрбээр чамайг лэвийчүүд болох хамаг ах дүүтэй чинь Өөртөө ойртуулан авчирсан байтал та нар харин тахилч болох гэж зүтгэж байна уу?
Солонгос (католик Библи)
그분께서는 너를, 그리고 너의 형제 레위인들을 모두 너와 함께 당신께 가까이 올 수 있게 해 주셨다. 그런데 이제 사제직마저 요구하는구나.
11לָכֵ֗ן אַתָּה֙ וְכָל־ עֲדָ֣תְךָ֔ הַנֹּעָדִ֖ים עַל־ יְהוָ֑ה וְאַהֲרֹ֣ן מַה־ ה֔וּא כִּ֥י תַלִּ֖ינוּ עָלָֽיו׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тэгээд л чи хамсаатнуудтайгаа ИАВЭгийн эсрэг тэрслэн цугларчээ. Ахароон яасан болоод, та нар түүний эсрэг гомдол зарга хийнэ вэ?” хэмээн хэлэв.
Солонгос (католик Библи)
너와 너의 무리는 바로 주님을 거슬러 모여든 것이다. 아론이 누구인데 너희가 그에게 투덜댄다는 말이냐?”
12וַיִּשְׁלַ֣ח מֹשֶׁ֔ה לִקְרֹ֛א לְדָתָ֥ן וְלַאֲבִירָ֖ם בְּנֵ֣י אֱלִיאָ֑ב וַיֹּאמְר֖וּ לֹ֥א נַעֲלֶֽה׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Мөшээ хүн явуулж, Эли-Аавын хүү Датаан, Авираам хоёрыг дуудуулсан боловч, “Бид очиж чадахгүй.
Солонгос (католик Библи)
모세는 엘리압의 아들 다탄과 아비람을 부르러 사람을 보냈다. 그러나 그들은 이렇게 말하였다. “우리는 올라가지 않겠소.
13הַמְעַ֗ט כִּ֤י הֶֽעֱלִיתָ֙נוּ֙ מֵאֶ֨רֶץ זָבַ֤ת חָלָב֙ וּדְבַ֔שׁ לַהֲמִיתֵ֖נוּ בַּמִּדְבָּ֑ר כִּֽי־ תִשְׂתָּרֵ֥ר עָלֵ֖ינוּ גַּם־ הִשְׂתָּרֵֽר׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Сүү, бал бялхсан нутгаас биднийг гаргаж, энэ цөлд алах гэж авчирсан чинь багадаад, одоо өөрсдийгөө ноён болгож, биднийг ноёлох санаатай юу?
Солонгос (католик Библи)
우리를 젖과 꿀이 흐르는 땅에서 데리고 올라와, 이 광야에서 죽이는 것만으로는 모자라서, 이제 우리 위에서 아주 군주 노릇까지 하려 드시오?
14אַ֡ף לֹ֣א אֶל־ אֶרֶץ֩ זָבַ֨ת חָלָ֤ב וּדְבַשׁ֙ הֲבִ֣יאֹתָ֔נוּ וַתִּ֨תֶּן־ לָ֔נוּ נַחֲלַ֖ת שָׂדֶ֣ה וָכָ֑רֶם הַעֵינֵ֞י הָאֲנָשִׁ֥ים הָהֵ֛ם תְּנַקֵּ֖ר לֹ֥א נַעֲלֶֽה׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тэгээд ч та биднийг сүү, балаар бялхсан нутагт аваачаад, эзэмшил газар, үзмийн тариалан өгчихсөн биш. Биднийг амархан хуурч чадна гэж санаа юу? Бид очихгүй” гэжээ.
Солонгос (католик Библи)
더군다나 당신은 우리를 젖과 꿀이 흐르는 땅으로 데려가지 못하였소. 그리고 밭과 포도원을 우리 소유로 주지도 못하였소. 당신은 이 사람들의 눈을 멀게 할 셈이오? 우리는 올라가지 않겠소.”
15וַיִּ֤חַר לְמֹשֶׁה֙ מְאֹ֔ד וַיֹּ֙אמֶר֙ אֶל־ יְהוָ֔ה אַל־ תֵּ֖פֶן אֶל־ מִנְחָתָ֑ם לֹ֠א חֲמ֨וֹר אֶחָ֤ד מֵהֶם֙ נָשָׂ֔אתִי וְלֹ֥א הֲרֵעֹ֖תִי אֶת־ אַחַ֥ד מֵהֶֽם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Мөшээ үүнд нь асар их уурлаж, ИАВЭд “Та тэдний хүндэтгэлийн өргөлийг бүү ойшоогооч. Би тэднээс ганц илжиг ч аваагүй, тэдний хэнд нь ч муу юм хийгээгүй” гэлээ.
Солонгос (католик Библи)
모세는 몹시 화가 나서 주님께 아뢰었다. “저들이 바치는 제물에는 눈도 돌리지 마십시오. 저는 저들에게서 나귀 한 마리 가져오지 않았고, 저들 가운데 그 누구에게도 해를 끼치지 않았습니다.”
16וַיֹּ֤אמֶר מֹשֶׁה֙ אֶל־ קֹ֔רַח אַתָּה֙ וְכָל־ עֲדָ֣תְךָ֔ הֱי֖וּ לִפְנֵ֣י יְהוָ֑ה אַתָּ֥ה וָהֵ֛ם וְאַהֲרֹ֖ן מָחָֽר׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тэгээд Мөшээ Коорахад “Чи маргааш хамсаатнуудтайгаа, мөн Ахароонтай хамт ИАВЭгийн өмнө бэлэн бай.
Солонгос (католик Библи)
모세가 코라에게 말하였다. “너와 너의 무리는 모두 내일 주님 앞으로 나오너라. 너와 그들, 그리고 아론이다.
17וּקְח֣וּ׀ אִ֣ישׁ מַחְתָּת֗וֹ וּנְתַתֶּ֤ם עֲלֵיהֶם֙ קְטֹ֔רֶת וְהִקְרַבְתֶּ֞ם לִפְנֵ֤י יְהוָה֙ אִ֣ישׁ מַחְתָּת֔וֹ חֲמִשִּׁ֥ים וּמָאתַ֖יִם מַחְתֹּ֑ת וְאַתָּ֥ה וְאַהֲרֹ֖ן אִ֥ישׁ מַחְתָּתֽוֹ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Коорах чи болон чиний 250 хамсаатан бүр өөр өөрийн утлагын саваа авч, дотор нь утлага уугиулан, ИАВЭгийн өмнө авчирцгаа. Ахароон бас утлагын саваа авчир” гэв.
Солонгос (католик Библи)
저마다 자기 향로를 들고 거기에 향을 담아, 주님 앞으로 가져와야 한다. 저마다 자기 향로를 가져오면, 향로가 이백오십 개가 될 것이다. 너와 아론도 저마다 제 향로를 가져와야 한다.”
18וַיִּקְח֞וּ אִ֣ישׁ מַחְתָּת֗וֹ וַיִּתְּנ֤וּ עֲלֵיהֶם֙ אֵ֔שׁ וַיָּשִׂ֥ימוּ עֲלֵיהֶ֖ם קְטֹ֑רֶת וַֽיַּעַמְד֗וּ פֶּ֛תַח אֹ֥הֶל מוֹעֵ֖ד וּמֹשֶׁ֥ה וְאַהֲרֹֽן׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тийнхүү тэд тус бүрдээ утлагын савнуудаа авч, цог хийн, утлага уугиулахад бэлдээд, Мөшээ, Ахароон хоёрын хамт Уулзалтын асрын үүдэнд зогсов.
Солонгос (католик Библи)
그리하여 그들은 저마다 향로를 들어 불을 담고 그 위에 향을 피운 다음, 모세와 아론과 함께 만남의 천막 어귀에 섰다.
19וַיַּקְהֵ֨ל עֲלֵיהֶ֥ם קֹ֙רַח֙ אֶת־ כָּל־ הָ֣עֵדָ֔ה אֶל־ פֶּ֖תַח אֹ֣הֶל מוֹעֵ֑ד וַיֵּרָ֥א כְבוֹד־ יְהוָ֖ה אֶל־ כָּל־ הָעֵדָֽה׃ פ
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Ингэж Коорах хотол түмнийг Уулзалтын асрын үүдэнд нөгөө хоёрын эсрэг дуудан цуглуулжээ. Тэгтэл хотол түмэнд ИАВЭгийн сүр жавхлан үзэгдлээ.
Солонгос (католик Библи)
코라는 그 두 사람에게 맞서 온 공동체를 만남의 천막 어귀로 모이게 하였다. 그러자 주님의 영광이 온 공동체에게 나타났다.
20וַיְדַבֵּ֣ר יְהוָ֔ה אֶל־ מֹשֶׁ֥ה וְאֶֽל־ אַהֲרֹ֖ן לֵאמֹֽר׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ Мөшээ, Ахароон хоёрт ийнхүү айлджээ.
Солонгос (католик Библи)
주님께서 모세와 아론에게 이르셨다.
21הִבָּ֣דְל֔וּ מִתּ֖וֹךְ הָעֵדָ֣ה הַזֹּ֑את וַאַכַלֶּ֥ה אֹתָ֖ם כְּרָֽגַע׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]– Та хоёр энэ олон түмний дундаас холдож бай. Би тэднийг хормын зуурт устгана гэв.
Солонгос (католик Библи)
“너희는 이 공동체에게서 떨어져 서라. 내가 그들을 한순간에 없애 버리겠다.”
22וַיִּפְּל֤וּ עַל־ פְּנֵיהֶם֙ וַיֹּ֣אמְר֔וּ אֵ֕ל אֱלֹהֵ֥י הָרוּחֹ֖ת לְכָל־ בָּשָׂ֑ר הָאִ֤ישׁ אֶחָד֙ יֶחֱטָ֔א וְעַ֥ל כָּל־ הָעֵדָ֖ה תִּקְצֹֽף׃ פ
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Харин тэр хоёр түрүүлгээ харан унаад, Өө, Бурхан минь! Бие махбодтой бүхэнд амь амьсгалыг өгөгч Бурхан Та нэг хүний нүгэл хилэнцийн улмаас энэ хотол түмэнд уурлан хилэгнэнэ гэж үү? гэлээ.
Солонгос (католик Библи)
그러자 그들이 얼굴을 땅에 대고 엎드려 말하였다. “하느님, 모든 육체에 영을 주시는 하느님, 죄는 한 사람이 지었는데, 온 공동체에게 격분하십니까?”
23וַיְדַבֵּ֥ר יְהוָ֖ה אֶל־ מֹשֶׁ֥ה לֵּאמֹֽר׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тэгтэл ИАВЭ Мөшээд ингэж айлдав.
Солонгос (католик Библи)
주님께서 모세에게 이르셨다.
24דַּבֵּ֥ר אֶל־ הָעֵדָ֖ה לֵאמֹ֑ר הֵֽעָלוּ֙ מִסָּבִ֔יב לְמִשְׁכַּן־ קֹ֖רַח דָּתָ֥ן וַאֲבִירָֽם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Хотол түмэнд “Коорах, Датаан, Авираам нарын байгаа майхан савны эргэн тойрноос холд” гэж хэл гэлээ.
Солонгос (католик Библи)
“너는 이 공동체에게 코라와 다탄과 아비람의 거처 주변에서 물러서라고 일러라.”
25וַיָּ֣קָם מֹשֶׁ֔ה וַיֵּ֖לֶךְ אֶל־ דָּתָ֣ן וַאֲבִירָ֑ם וַיֵּלְכ֥וּ אַחֲרָ֖יו זִקְנֵ֥י יִשְׂרָאֵֽל׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Мөшээ даруйхан хөдөлж, Датаан, Авираам нарын зүг явсанд, Израилын ахлагчид ч араас нь дагажээ.
Солонгос (католик Библи)
모세가 일어나 다탄과 아비람에게 가자, 이스라엘의 원로들도 그 뒤를 따라갔다.
26וַיְדַבֵּ֨ר אֶל־ הָעֵדָ֜ה לֵאמֹ֗ר ס֣וּרוּ נָ֡א מֵעַל֩ אָהֳלֵ֨י הָאֲנָשִׁ֤ים הָֽרְשָׁעִים֙ הָאֵ֔לֶּה וְאַֽל־ תִּגְּע֖וּ בְּכָל־ אֲשֶׁ֣ר לָהֶ֑ם פֶּן־ תִּסָּפ֖וּ בְּכָל־ חַטֹּאתָֽם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тэрээр хотол түмэнд ингэж хэллээ. “Эдгээр хорон муу хүмүүсийн майхнаас холдоцгоо. Тэдний гэсэн юунд ч бүү хүр. Эс бөгөөс та нар тэдний хамаг нүгэл хилэнцийн улмаас хамт арчигдах болуузай” гэв.
Солонгос (католик Библи)
모세가 공동체에게 일렀다. “너희는 이 악인들의 천막을 떠나라. 그들에게 딸린 것은 아무것도 건드리지 마라. 그랬다가는 그들의 모든 죄 때문에 너희도 같이 휘말려 죽을 것이다.”
27וַיֵּעָל֗וּ מֵעַ֧ל מִשְׁכַּן־ קֹ֛רֶח דָּתָ֥ן וַאֲבִירָ֖ם מִסָּבִ֑יב וְדָתָ֨ן וַאֲבִירָ֜ם יָצְא֣וּ נִצָּבִ֗ים פֶּ֚תַח אָֽהֳלֵיהֶ֔ם וּנְשֵׁיהֶ֥ם וּבְנֵיהֶ֖ם וְטַפָּֽם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тиймээс Коорах, Датаан, Авираам нарын майхан савны эргэн тойронд байсан хүмүүс тэндээс ухран холдов. Тэгтэл ч Датаан, Авираам нар гарч ирээд, эхнэр хүүхдүүдийнхээ хамт майхнуудынхаа үүдэнд зогслоо.
Солонгос (католик Библи)
그러자 공동체는 코라와 다탄과 아비람의 거처 주변에서 물러섰다. 다탄과 아비람은 밖으로 나와, 그들의 아내와 아들과 어린것들과 함께 자기들의 천막 어귀에 섰다.
28וַיֹּאמֶר֮ מֹשֶׁה֒ בְּזֹאת֙ תֵּֽדְע֔וּן כִּֽי־ יְהוָ֣ה שְׁלָחַ֔נִי לַעֲשׂ֕וֹת אֵ֥ת כָּל־ הַֽמַּעֲשִׂ֖ים הָאֵ֑לֶּה כִּי־ לֹ֖א מִלִּבִּֽי׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Мөшээ “Энэ бүгдийг хийлгэхээр намайг ИАВЭ явуулсныг, энэ нь миний өөрийн санаа зоргын юм биш гэдгийг та нар одоо үүгээр мэдэх болно.
Солонгос (католик Библи)
그때에 모세가 말하였다. “너희는 이제 일어나는 일을 보고, 이 모든 일이 주님께서 나를 보내시어 하게 하신 것이지, 내 마음대로 한 것이 아님을 알게 될 것이다.
29אִם־ כְּמ֤וֹת כָּל־ הָֽאָדָם֙ יְמֻת֣וּן אֵ֔לֶּה וּפְקֻדַּת֙ כָּל־ הָ֣אָדָ֔ם יִפָּקֵ֖ד עֲלֵיהֶ֑ם לֹ֥א יְהוָ֖ה שְׁלָחָֽנִי׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Хэрвээ энэ хүмүүс хамаг хүмүүн төрөлтний үхдэг үхлээр үхэж, оддог жам ёсоор одвол, намайг ИАВЭ явуулаагүй болно.
Солонгос (католик Библи)
이자들이 여느 사람처럼 죽는다면, 또는 이들에게 닥칠 운명이 여느 사람의 운명과 같다면, 주님께서 나를 보내신 것이 아니다.
30וְאִם־ בְּרִיאָ֞ה יִבְרָ֣א יְהוָ֗ה וּפָצְתָ֨ה הָאֲדָמָ֤ה אֶת־ פִּ֙יהָ֙ וּבָלְעָ֤ה אֹתָם֙ וְאֶת־ כָּל־ אֲשֶׁ֣ר לָהֶ֔ם וְיָרְד֥וּ חַיִּ֖ים שְׁאֹ֑לָה וִֽידַעְתֶּ֕ם כִּ֧י נִֽאֲצ֛וּ הָאֲנָשִׁ֥ים הָאֵ֖לֶּה אֶת־ יְהוָֽה׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Харин ИАВЭ, ер бусын зүйлийг хийж, хөрст газар амаа ангайлган, энэ хүмүүсийг төдийгүй эдний гэсэн бүхнийг залгиж, эд нар амьдаараа Үхэгсдийн орон руу уруудвал энэ хүмүүс ИАВЭг ойшоогоогүй байжээ гэдгийг та нар мэдэх болно” гэв.
Солонгос (католик Библи)
그러나 주님께서 완전히 새로운 일을 하시어, 땅바닥이 입을 열어젖히고 이들과 이들에게 딸린 모든 것을 집어삼켜서, 이자들이 산 채로 저승에 내려가게 되면, 그때에 너희는 이 사람들이 과연 주님을 업신여겼다는 것을 알게 될 것이다.”
31וַיְהִי֙ כְּכַלֹּת֔וֹ לְדַבֵּ֕ר אֵ֥ת כָּל־ הַדְּבָרִ֖ים הָאֵ֑לֶּה וַתִּבָּקַ֥ע הָאֲדָמָ֖ה אֲשֶׁ֥ר תַּחְתֵּיהֶֽם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Түүнийг энэ бүх үгийг хэлж дуусмагц тэдний доорх газар ан цав гаран цуурч,
Солонгос (католик Библи)
그가 이 모든 말을 마치자마자, 그들 발밑의 땅바닥이 갈라졌다.
32וַתִּפְתַּ֤ח הָאָ֙רֶץ֙ אֶת־ פִּ֔יהָ וַתִּבְלַ֥ע אֹתָ֖ם וְאֶת־ בָּתֵּיהֶ֑ם וְאֵ֤ת כָּל־ הָאָדָם֙ אֲשֶׁ֣ר לְקֹ֔רַח וְאֵ֖ת כָּל־ הָרֲכֽוּשׁ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]газар амаа ангайлган тэднийг, гэр орныхныг нь, Коорахын хамаг хүмүүсийг эд хөрөнгө бүх юмтай нь залгичихжээ.
Солонгос (католик Библи)
땅은 입을 벌려 그들과 그들 집안, 그리고 코라에게 딸린 모든 사람과 모든 재산을 삼켜 버렸다.
33וַיֵּ֨רְד֜וּ הֵ֣ם וְכָל־ אֲשֶׁ֥ר לָהֶ֛ם חַיִּ֖ים שְׁאֹ֑לָה וַתְּכַ֤ס עֲלֵיהֶם֙ הָאָ֔רֶץ וַיֹּאבְד֖וּ מִתּ֥וֹךְ הַקָּהָֽל׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Ийнхүү тэд өөрсдийн гэсэн бүхнийхээ хамт амьдаараа үхэгсдийн орон руу уруудсан ба газар тэдний дээрээс хаагдаж, тэд хотол олны дундаас устгагдав.
Солонгос (католик Библи)
그리하여 그들은 자기들에게 딸린 사람들과 함께 산 채로 저승에 내려가고, 땅은 그들을 덮어 버렸다. 이렇게 그들은 공동체 가운데에서 사라졌다.
34וְכָל־ יִשְׂרָאֵ֗ל אֲשֶׁ֛ר סְבִיבֹתֵיהֶ֖ם נָ֣סוּ לְקֹלָ֑ם כִּ֣י אָֽמְר֔וּ פֶּן־ תִּבְלָעֵ֖נוּ הָאָֽרֶץ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тэдний эргэн тойронд байсан израилчууд бүгд тэдний орилоон чарлааны дуунаар газар өөрсдийг нь залгих вий гэж бодон зугтлаа.
Солонгос (католик Библи)
그들의 비명 소리에 주위에 있던 이스라엘인들은 모두, “땅이 우리마저 삼킬지 모른다!” 하며 도망쳤다.
35וְאֵ֥שׁ יָצְאָ֖ה מֵאֵ֣ת יְהוָ֑ה וַתֹּ֗אכַל אֵ֣ת הַחֲמִשִּׁ֤ים וּמָאתַ֙יִם֙ אִ֔ישׁ מַקְרִיבֵ֖י הַקְּטֹֽרֶת׃ פ
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тэгтэл утлага өргөж байсан нөгөөх 250 хүнийг ИАВЭгаас ирсэн гал хуйхлан шатаав.
Солонгос (католик Библи)
그러자 주님에게서 불이 나와, 향을 바치던 이백오십 명을 삼켜 버렸다.
36וַיְדַבֵּ֥ר יְהוָ֖ה אֶל־ מֹשֶׁ֥ה לֵּאמֹֽר׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ Мөшээд ийнхүү айлдлаа.
Солонгос эх бичвэр байхгүй
37אֱמֹ֨ר אֶל־ אֶלְעָזָ֜ר בֶּן־ אַהֲרֹ֣ן הַכֹּהֵ֗ן וְיָרֵ֤ם אֶת־ הַמַּחְתֹּת֙ מִבֵּ֣ין הַשְּׂרֵפָ֔ה וְאֶת־ הָאֵ֖שׁ זְרֵה־ הָ֑לְאָה כִּ֖י קָדֵֽשׁוּ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]“Тахилч Ахарооны хүү Эль-Азаарт «Утлагын савнууд нь ариуссан тул тэдгээрийг аваад, цогийг нь тараан цац» гэж хэл.
Солонгос эх бичвэр байхгүй
38אֵ֡ת מַחְתּוֹת֩ הַֽחַטָּאִ֨ים הָאֵ֜לֶּה בְּנַפְשֹׁתָ֗ם וְעָשׂ֨וּ אֹתָ֜ם רִקֻּעֵ֤י פַחִים֙ צִפּ֣וּי לַמִּזְבֵּ֔חַ כִּֽי־ הִקְרִיבֻ֥ם לִפְנֵֽי־ יְהוָ֖ה וַיִּקְדָּ֑שׁוּ וְיִֽהְי֥וּ לְא֖וֹת לִבְנֵ֥י יִשְׂרָאֵֽל׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Амийнхаа үнээр нүгэл хилэнц үйлдсэн энэ хүмүүсийн утлагын савнуудын хувьд тэд эдгээрийгээ ИАВЭгийн өмнө авчирснаар ариун болсон тул давтаж, ялтас болгоод, тахилын ширээг бүрэхэд зориул. Тийнхүү энэ нь израилчуудад сануулга тэмдэг болж байх юм” гэлээ.
Солонгос эх бичвэр байхгүй
39וַיִּקַּ֞ח אֶלְעָזָ֣ר הַכֹּהֵ֗ן אֵ֚ת מַחְתּ֣וֹת הַנְּחֹ֔שֶׁת אֲשֶׁ֥ר הִקְרִ֖יבוּ הַשְּׂרֻפִ֑ים וַֽיְרַקְּע֖וּם צִפּ֥וּי לַמִּזְבֵּֽחַ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тиймээс тахилч Эль-Азаар галд шатсан хүмүүсийн өргөж байсан утлагын хүрэл савнуудыг авч, тахилын ширээг бүрэх ялтас болгон давтжээ.
Солонгос эх бичвэр байхгүй
40זִכָּר֞וֹן לִבְנֵ֣י יִשְׂרָאֵ֗ל לְ֠מַעַן אֲשֶׁ֨ר לֹֽא־ יִקְרַ֜ב אִ֣ישׁ זָ֗ר אֲ֠שֶׁר לֹ֣א מִזֶּ֤רַע אַהֲרֹן֙ ה֔וּא לְהַקְטִ֥יר קְטֹ֖רֶת לִפְנֵ֣י יְהוָ֑ה וְלֹֽא־ יִהְיֶ֤ה כְקֹ֙רַח֙ וְכַ֣עֲדָת֔וֹ כַּאֲשֶׁ֨ר דִּבֶּ֧ר יְהוָ֛ה בְּיַד־ מֹשֶׁ֖ה לֽוֹ׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Ингэсэн нь, Коорах ба түүний хамсаатнуудын адил болохгүй гэвэл Мөшээгөөр дамжуулан ИАВЭгийн айлдсанчлан Ахарооны удмын бус хүн ИАВЭгийн өмнө утлага уугиулахаар очих ёсгүйг израилчуудад сануулахын тулд юм.
Солонгос эх бичвэр байхгүй
41וַיִּלֹּ֜נוּ כָּל־ עֲדַ֤ת בְּנֵֽי־ יִשְׂרָאֵל֙ מִֽמָּחֳרָ֔ת עַל־ מֹשֶׁ֥ה וְעַֽל־ אַהֲרֹ֖ן לֵאמֹ֑ר אַתֶּ֥ם הֲמִתֶּ֖ם אֶת־ עַ֥ם יְהוָֽה׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Гэтэл маргааш нь Израилын хотол түмэн Мөшээ, Ахароон хоёрын эсрэг гоншигнолдож, “Та хоёр ИАВЭгийн ард түмнийг үхэлд хүргэлээ” гэв.
Солонгос эх бичвэр байхгүй
42וַיְהִ֗י בְּהִקָּהֵ֤ל הָֽעֵדָה֙ עַל־ מֹשֶׁ֣ה וְעַֽל־ אַהֲרֹ֔ן וַיִּפְנוּ֙ אֶל־ אֹ֣הֶל מוֹעֵ֔ד וְהִנֵּ֥ה כִסָּ֖הוּ הֶעָנָ֑ן וַיֵּרָ֖א כְּב֥וֹד יְהוָֽה׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Хотол түмэн Мөшээ, Ахароон хоёрын эсрэг цугларч, Уулзалтын асрын зүг эргэв. Гэтэл үүл манан асрыг бүрхэж, ИАВЭгийн сүр жавхлан үзэгдэх нь тэр.
Солонгос эх бичвэр байхгүй
43וַיָּבֹ֤א מֹשֶׁה֙ וְאַהֲרֹ֔ן אֶל־ פְּנֵ֖י אֹ֥הֶל מוֹעֵֽד׃ פ
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Мөшээ, Ахароон хоёр ч Уулзалтын асрын үүдэнд ирлээ.
Солонгос эх бичвэр байхгүй
44וַיְדַבֵּ֥ר יְהוָ֖ה אֶל־ מֹשֶׁ֥ה לֵּאמֹֽר׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]ИАВЭ Мөшээд ийнхүү айлдав.
Солонгос эх бичвэр байхгүй
45הֵרֹ֗מּוּ מִתּוֹךְ֙ הָעֵדָ֣ה הַזֹּ֔את וַאֲכַלֶּ֥ה אֹתָ֖ם כְּרָ֑גַע וַֽיִּפְּל֖וּ עַל־ פְּנֵיהֶֽם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]“Та хоёр энэ олон түмний дундаас гарч бай. Би тэднийг хормын зуурт устгана” гэсэн боловч тэр хоёр түрүүлгээ харан унав.
Солонгос эх бичвэр байхгүй
46וַיֹּ֨אמֶר מֹשֶׁ֜ה אֶֽל־ אַהֲרֹ֗ן קַ֣ח אֶת־ הַ֠מַּחְתָּה וְתֶן־ עָלֶ֨יהָ אֵ֜שׁ מֵעַ֤ל הַמִּזְבֵּ֙חַ֙ וְשִׂ֣ים קְטֹ֔רֶת וְהוֹלֵ֧ךְ מְהֵרָ֛ה אֶל־ הָעֵדָ֖ה וְכַפֵּ֣ר עֲלֵיהֶ֑ם כִּֽי־ יָצָ֥א הַקֶּ֛צֶף מִלִּפְנֵ֥י יְהוָ֖ה הֵחֵ֥ל הַנָּֽגֶף׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тэгтэл Мөшээ Ахароонд “ИАВЭгийн уур хилэн дүрэлзэн асаж, гамшиг хэдийн эхэлсэн тул тахилын ширээн дээрх галаас авч, утлагын савандаа хийн, утлага уугиулаад, хотол олон руу үтэр түргэн очиж, тэдний төлөө эвлэрүүллийг хий” гэлээ.
Солонгос эх бичвэр байхгүй
47וַיִּקַּ֨ח אַהֲרֹ֜ן כַּאֲשֶׁ֣ר׀ דִּבֶּ֣ר מֹשֶׁ֗ה וַיָּ֙רָץ֙ אֶל־ תּ֣וֹך הַקָּהָ֔ל וְהִנֵּ֛ה הֵחֵ֥ל הַנֶּ֖גֶף בָּעָ֑ם וַיִּתֵּן֙ אֶֽת־ הַקְּטֹ֔רֶת וַיְכַפֵּ֖ר עַל־ הָעָֽם׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Мөшээгийн хэлсэн ёсоор Ахароон хотол олны дунд гүйн ортол гамшиг хэдийн эхэлсэн байв. Тиймээс Ахароон утлага хийж, хүмүүсийн төлөө эвлэрүүллийг хийгээд,
Солонгос эх бичвэр байхгүй
48וַיַּעֲמֹ֥ד בֵּֽין־ הַמֵּתִ֖ים וּבֵ֣ין הַֽחַיִּ֑ים וַתֵּעָצַ֖ר הַמַּגֵּפָֽה׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]үхсэн ба амьд хүмүүсийн хооронд зогссонд мөнөөх гамшиг зогссон ажээ.
Солонгос эх бичвэр байхгүй
49וַיִּהְי֗וּ הַמֵּתִים֙ בַּמַּגֵּפָ֔ה אַרְבָּעָ֥ה עָשָׂ֛ר אֶ֖לֶף וּשְׁבַ֣ע מֵא֑וֹת מִלְּבַ֥ד הַמֵּתִ֖ים עַל־ דְּבַר־ קֹֽרַח׃
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Коорахын хэргээс болж үхсэн хүмүүсээс гадна гамшгаар үхсэн хүмүүсийн тоо 14,700 болсон байв.
Солонгос эх бичвэр байхгүй
50וַיָּ֤שָׁב אַהֲרֹן֙ אֶל־ מֹשֶׁ֔ה אֶל־ פֶּ֖תַח אֹ֣הֶל מוֹעֵ֑ד וְהַמַּגֵּפָ֖ה נֶעֱצָֽרָה׃ פ
Монгол
[СМО лавлагаа (MSV)]Тэгээд Ахароон Уулзалтын асрын үүд рүү Мөшээ дээр буцаж очсон ба нөгөөх гамшиг ийнхүү зогссон ажээ.
Солонгос эх бичвэр байхгүй